Олон улсын үнэлгээний “S&P” агентлагийн зүгээс манай улсын арилжааны банкуудын эрсдэл нэмэгдэж, Египет, Грек, Украйн зэрэг улсынхтай ижил түвшинд үнэлэгдэж байна гэх дүгнэлтэд хүрээд байгаа талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл тус агентлагийн зүгээс Монгол Улсын зээлжих зэрэглэл “B” байсныг “B-” болгож бууруулчихлаа. Урт хугацааны зээлжих зэрэглэлийг бууруулсан үндэслэлээ тайлбарлахдаа “Төсвийн зарцуулалт танагдсан, гадаадын хөрөнгө оруулалт дорвитой сэргэж чадахгүй байгаагаас гадна экспортоос олох орлого буурч” байгаатай холбоотой гэж тодотгож байгаа юм. За ямартай ч урт хугацааны зээлжих зэрэглэлийг бууруулсан бол богино хугацааны зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээсэн байна. Тэгэхдээ өөрчлөлт хийх шаардлагатай эсэх талаар судалж байгаа учир өөр шинэ мэдээлэл тэд дуулгаж магадгүй байгаа юм. Мөн тус агентлагийн мэдээллээс үзэхэд “Оюу Толгой”, “Тавантолгой” төслүүд урагшилбал зээлжих зэрэглэлийг өсгөх боломжтой гэж байгаа юм. Уг нь бол “Оюу Толгой” төсөл замдаа гараад чамгүй хол яваад байгаа. Харин Тавантолгой төслийн хувьд хүлээлгийн өрөөнд байгаа. Тэр утгаараа уг төсөлтэй холбоотой хүлээлт бас гадаад зах зээлд хадгалагдсан хэвээрээ байгаа гэж эндээс харагдаж буй юм.
Тус агентлаг манай улсын арилжааны банкуудын талаар мэдээлэхдээ ирэх жилүүдэд эдийн засгийн өсөлт саарч, банкны бүтээгдэхүүнүүдийн өртөг нэмэгдэж байгаагаас шалтгаалан банкны салбарын эрсдэл үргэлжлүүлэн нэмэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулсан байгаа. Монголын арилжааны банкуудын багтаж буй эрсдэлийн 10 дугаар түвшин нь олон улсын хэмжээнд хамгийн өндөр эрсдэлтэй банкуудыг оруулан тооцдог үзүүлэлт юм. Дүгнэлтээс үзэхэд хэлбэлзэл ихтэй барилга, уул уурхай зэрэг салбаруудад хэт их хэмжээний санхүүжилт олгосноос банкуудад энэ нөхцөл байдал үүссэн харагдаж байсан билээ.
Гэхдээ энд нэг зүйлийг анхаарч үзэх хэрэгтэй. Одоо бол олон улсын үнэлгээний байгууллагуудын хувьд дүгнэлтээ гаргадаг оргил цаг үе тохиож байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Түүнчлэн бусад агентлаг ойрын 1-2 долоо хоногт тус, тусын дүгнэлтээ танилцуулж таарах байх. Манай тухайд засаг төрийг барьж байгаа хүчин өөрчлөгдсөн гэдэг утгаараа үнэлгээний байгууллагуудын зүгээс гарах дараа дараачийн прогноз дүгнэлтүүдэд өөрчлөлт орж таарах болов уу.
“S&P” агентлагийн зүгээс манай улсын 2016-2019 оны эдийн засгийн өсөлтийн дунджийг өмнөх таамаг болох дөрвөн хувиас бууруулж 3.2 хувьд хүргэсэн байгаа юм. Экспортын орлого, гадаадын шууд хөрөнгө оруулалт бага байгаа учраас эдийн засгийн өсөлтийг дэмжих хангалттай санхүүжилт байхгүй гэж үзэж байна. Түүнчлэн энэ оны эцэст төсвийн алдагдал 21 хувь болно гэж үзлээ. Уг нь өмнө нь төсвийн алдагдал 9.1 хувьд хүрнэ гэж үзэж тооцоолол гаргасан байсан юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Зочин (August 23, 2016 9:41:29 am )
Энэ нь Таван толгойгоо гадаадын Эдийн засгийн алуурчдад ашиглуул, эзэмшуул. Тэгвэл Монгол Улс Улам зээлийн дарамтад орно гэсэн л юм шиг сонсогдож Байна.
-
тиймээ (August 23, 2016 11:28:40 pm )
тиймээ яг л гадны эдийн засгийн алуурчидад эх орны баялагаа эзэмшүүл өг гэж хэлжээ
-
-
Зочин (August 23, 2016 9:48:13 am )
Монгол улсын Ундсэн хуулинд “Ашигт малтмалын Ордыг хувь хун, хувийн компани, гадаадын хурэнгэ оруулагчидад эзэмшуулэх, ашиглуулах, умчлуулахыг хориглох, 100 хувийн турийн умчит компани байгуулж ашигт малтмалын Ордыг ашиглах” заалтыг нэн даруй оруулахгуй бол Монголын баялаг эдийн засгийн алуурчдын Гараар ороод дуусах нээ.
-
zochin (August 23, 2016 11:39:21 am )
uhsen huuriin hulgaichuud mongoliig archij hayaj bnda
-
Anonymous (August 23, 2016 11:55:24 am )
ОЮУНТОЛГОЙН АРААС ОРУУЛЧАВ ДАА ЗЭЭЛ АВААД ӨӨРӨСДӨӨН ХИЙЖ БОЛНО ДОО УХАЖ АВААД ЗАРЧАХАЖ ЧАДАХГҮЙ УЛС ГЭЖ БАЙХ УУ ДУВАЙДААД ЭХЛЭВЭЛ ХЭЦҮҮДНЭ
-
хүн хүн (August 23, 2016 1:16:51 pm )
Үндсэн хуулиар газарын аялаг бол ард түмний өмч Гэтэл өнөөдөр төрд үүрэлсэн хулгайч нарын гараар газарын баялаг гадний луйварчин нарын хооль болосоор байна Үндсэн хуулийн цэц хэмээх байгуулаг Гадаад тотоодын луйварчин хулгайч нарын гар хөл болож Үндсэн хуулийг сахин хамгаалах үүргээ хөсөр хаясаар
-
Anonymous (August 23, 2016 2:02:12 pm )
Тер нь ашигтай гэрээ хийж чадахгуй байж заавал гадныхны Тесел херенге гэж гое ярилгуй гадныхны барьцаанд тавихгуй мэргэжлийн баг бурдуулж судалгаа тодотгол хийж байж эхэлвэл зугээр дээ одоо хедлех тусам ашиг нь цаашаа гадагшаа хэдхэн хуний халаасанд ороод дуусч Байна
-
Балт (August 23, 2016 2:14:10 pm )
НААД ГАДНЫ ХУЛГАЙЧ НАР ЧИНЬ ШАХААЛТ ҮЗҮҮЛЖ БГААД ЗҮГЭЭР ШААХ ГЭЖ БНА..ТҮЙ МАЙ ШҮҮ ..ОРОС ХЯТАД ХОЁРЫГ ОРУУЛ ..ОРОСООР УХУУЛЖ ОЛБОРЛУУЛ ХЯТАД АД ЗАР Юүн үхсэн элэнцэгнии ану канад япон бэ НААД .. ПИЗ УУД ЧИНЬ МАНИИГ ЗАЖЛАХГҮЙ ЗАЛГИЖ ДҮЛЭХГҮЙ ГАРГАНА ..
-
Ачу (August 23, 2016 2:23:18 pm )
Тавантолгойгоо Оюутолгой шигээ зүгээр өгөөд дээр нь хүү төл боолууд минь гэсэн үгшдээ.Гадаад зөвлөх нэртэй сүйрүүлэгч алуурчид эх орны амьдралд ингэж гүн орноо гэдэг мөхөл эхэлцэн урагшилж сөнөхөд ойртсон аймшигт дохио мөн.Ерөнхийлөгч аймхай биш Монгол хүн байсан бол дотоодын дайснуудаа дарах байсийм.Монголын ЭЗ тэдний хэтэвчинд орчоод байгааг мэдсээр байж тэмцэл хийхгүй байгаа нь өөрөөч нэг нь биз!
-
Ачу (August 23, 2016 2:30:14 pm )
Асар том уурхай үйлдвэрийн газруудыг ААН нэртэй нэг наймаачин удирдаад дэлхий даахааргүй баяжиж болоод байхад төр засаг өөрөө удирдаад ард түмнийхээ хөрөнгийг хурааж улс орноо хөгжүүлж яагаад болдоггүй юм бэ!!Дотоодын дайснуудын хорт явуулга тэдний ялалт энэ юм гэжүү???
-
зочин (August 23, 2016 3:15:05 pm )
Оюутолгойг АН зарсан шүү, Таван толгойг зарж болохгүй шүү
-
Иргэн (August 23, 2016 4:55:32 pm )
Нобелийн шагналт эрдэмэтэд 1950-иад оны сүүлээр улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь Нобелийн шагналтнуудын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
-
Иргэн (August 23, 2016 4:56:15 pm )
Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
-
erdenesukh (August 23, 2016 10:26:12 pm )
Odjargalaa arb tumniig teneg gej bodsoor l bnuu ur ubamd chin l gai bolno
-
Zochin (August 24, 2016 7:56:43 am )
Mongol uls dampuurlaa zarlaval offshorchid, avilgachdaa hamgaalj baigaatai utga negen.
15 Comments