antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 23, 2016 7 comments

Х.Цагаанбаатар: Бүх тамирчид дусал тариагаа өөрөө өөртөө хийнэ

нийтлэсэн Admin

527-14718325227839af7980904002b5fbe9f6e65c26a5

Рио-гийн олимп хаалтаа хийж, 17 хоногийн турш тамирчдынхаа дээлийн захыг мушгисан Монголчууд одоо нэг бүтэн нойртой хонож байгаа биз ээ. Тэрчлэн тамирчдынхаа талаар хатуу үгс чулуудахаа ч ингээд болих тийшээгээ хандаж байгаа болов уу. Тэгвэл Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар Риогийн олимпийн талаар, тамирчдын талаар өөрийнхөө бодлыг илэн далангүй бичжээ. Тэрбээр юу өгүүлснийг хүргэе.

Бодит байдал

Тамирчидаа муулсан бас голсон хүмүүс маш их байна. Аргагүй биз дээ. Маш их итгэж найдаж байсан хүмүүс нь ялагдаад байхаар бухимдах нь зүйн хэрэг.

Гэхдээ та бүхэн минь нэг зүйлийг ойлгох ёстой тамирчид ялагдах гэж тэмцээнд явдаггүй юм.

Манай тамирчид ихэнх нь цаг дуусах мөчид оноо алдаад хожигдож байна.

Учир нь:

Монгол улсад өнөөдрийг хүртэл спортын сэтгэл судлалаар доктор хамгаалсан хүн байхгүй.

Тамирчны сэтгэл зүйн тал дээр ажилдаг баг байтугай хүн ч байхгүй.

Байгаа хэд нь ерөнхий сэтгэл судлалаар доктор хамгаалсан хүмүүс байдаг.

Тийм болохоор тамирчид нь яаж сэтгэл зүй өндөр байх билээ дээ.

Тамирчдад сэтгэл зүйч хэрэгтэй.

Шинжлэх ухаан:

Аливаа спорт ялангуяа одоо цагт шинжлэх ухааны үндэсгүй бол явахгүй. Эрдэм шинжлэгээний баг гэж өндөр түвшинд судалдаг судалгааны баг байх ёстой.

Гэтэл манайд байгаа, Эрдэм шинжлэгээний баг яг юу хийдгээд байдгийг би ойлгодоггүй юм.

Миний мэдэхийн Афин Бээжин Лондон Бразил гэх мэт 4-н Олимпийн циклд лав юу ч хийсэнгүй.

Олимпод явахаас 10-н хоногын өмнө ирээд 10 секундээр хурд авахуулж зүрхний цохилт тоолчихоод л явдаг, энэ Эрдэм шинжилгээ судалгаа юу?  Эрдэм шинжилгээ судалгаа гэж арай өөр зүйл баймаар юм.

Анагаах ухааны алба:

Тамирчидаа төсөв шийдэгдэхгүй байна гээд байж байж тэмцээн дөхөхөөр хэдэн дусал тариа эм витамин тарааж өгнө.

Нөгөөдүүлийг нь хийлгэх цаг хугацаа ч байхгүй болчихдог. За тэгээд тэмцээнд явлаа, зардал байхгүй нь улмаас эмчгүй явна.

Бүх тамирчид дусал тариагаа өөрөө өөртөө хийнэ.

Анагаах ухааны алба нь орон тоо байхгүй нь улмаас эмч нар нь цөөхөн 3-4н төрлийг нэг эмч хариуцна.

Буудлага шигшээ баг бүр эмч ч байхгүй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л

Буудлагын тамирчид Олимпийн бэлтгэлд ямар ч эмч массажист байхгүй л гарсан.

Олон цаг буу өргөөд зогсохоор бас хүн л юм чинь ядарна биз дээ.

Үндэсний шигшээ баг:

Улсын аваргаас медаль хүртсэн тамирчид л орох эрхтэй ихэнх медаль хүртсэн тамирчид орж чаддаггүй.

Учир нь орон тоо багатай.

Манай жудо гэхэд л 14 жинтэй 4 хүн медаль хүртэнэ.

Гэтэл шигшээ багт ердөө 28-н тамирчин байдаг.

Шигшээд багтахгүй болохоор ямар ч бэлтгэл цугларалтанд хамрагдах боломжгүй мөн тэмцээн уралдаанд явах бүр боломжгүй.

Ийм болохоор яаж залуу тамирчид төрөн гарч ирэх билээ.

Холбооноос залуу тамирчдын цугларалт тэмцээн уралдааны зардалыг гаргаж явуулдаг юм.

Шигшээ багийн цалин 350 мянган төгрөг.

Энэ цалингаар тамирчид ар гэрийнхээ асуудлыг зохицуулдаг.

Амжилт гаргавал Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хамрагдана. Тэр амьдралын баталгаа нь

Жилийн 365 хоногын 65-н хоногт л гэртээ хонодог.

Хэдэн тамирчид дасгалжуулагч нар Амжилтын төлөө хамтдаа зүтгэж л яваа хүмүүс.

�#�ХАМТЫНХҮЧАМЖИЛТ�

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • 0000 (August 23, 2016 12:18:39 pm )

    ҮНЭН ҮГ ХЭЛЛЭЭ ГЭЖ ЦАНААНБААТАРЫН МУУЛАХ ХАРААХ ГУТААХ ГЭСЭН ҮҮЛДЭЛ ОЛОН БОЛНО ДОО ХУЛГАЙЧ НАР ҮНЭНД ДУРГҮЙ ХУЛГАЙЧ НАРЫН БӨХСИЙН ДОЛООЖ ХИЙ ГЭСЭНИЙГ НЬ ХИЙДЭГ ДОЛДОЙ НОХОД МОНГОЛООР ДҮҮРЭН

    • зүрх судас (August 23, 2016 2:45:18 pm )

      Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэн цус шингэлж , холестрин бууруулах олон үйлдэлтэй Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Хэрэглэхэд тохиромжтой эмгэгүүд: Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, даралт, хуян. Курс нь 660000төг, сараар хэрэглэх нь 220000төг. Утас: 96665038. Танилцуулга билчэг: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

  • ЗОЧИН (August 23, 2016 12:34:48 pm )

    Mongolchuud negdeh dutuug haruullaa.Negdsen uedee hezee ch diildej baisangui.Setgel zuich heregteig ali 90 ond yridag bailaa!!!! Gadnii ter tusmaa Orosiin 1 tamirchnii ard Zainaas nolooloh bag ajildag. Uneheer husvel tusalj bolno shu.

  • Зочин (August 23, 2016 2:47:21 pm )

    Ёстой үнэн үг байна даа.Ямар их хүч хөдөлмөр зарцуулдагыг мэдэхгүй байж тамирчидаа муулах хэрэггүй л байхгүй юу

  • mongol (August 23, 2016 7:07:42 pm )

    Mash zuv tamirchin hunii amjilt hyamthan oldooggui yum shuu… mash olon hun.. olon bag ajillaj baij tamirchin hun medal avna shuu dee… mongolchuud min bie biedee yram ugch syrah heregtei ba daa …

  • Unshigch (August 24, 2016 4:06:24 pm )

    ter l zovhon yneniig heleh shig bolloo.

  • ХӨЛС ХҮЧ ШИНГЭСЭН ҮНЭН ҮГ (August 25, 2016 10:43:11 am )

    СПОРТЫН АЛБА ЖИЛ ЖИЛД УНАЖ БАЙНА.
    ЭМЧ ЯВДАГГҮЙ ГЭНЭ. ЯВЖ АЖИЛЛАСАН ГЭЖ Л НАСАНБАТАД ГАВЪЯАТ ЭМЧ ӨГӨӨ БАЙЛГҮЙ

antalya rent a car