Н охин алга болоод 20 гаруй хонож байна. Охиныг ангийнх нь хөвгүүд хөнөөсөн байж магадгүй хэмээн шалгаж байгаа аж. Гэхдээ Н охиныг хөнөөсөн байж магадгүй хэмээн сэжиглэгдэж байгаа найз хөвгүүн болоод арван жилийнх нь ангийн найзууд “Бид мэдэхгүй. Найз хөвгүүн нь хүрээд ир гээд дуудсан. Тэгээд ирчихээд бие заслаа гэж гараад л ор сураггүй алга болчихсон. Ам муруйж, муудалцсан зүйл огт байхгүй” гэж мэдүүлсэн гэдгийг албаны эх сурвалж хэлсэн. Н охины аав, ээжтэй холбогдсон боловч ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Тэд охиноо амьд байгаасай хэмээн залбирахаас өөр юу ч хийж чадахгүй байгаа гэсэн. Монголын сайн гэгдэх мэргэч, төлгөч нартай уулзсан боловч огт сураг нь гарахгүй байгаа гэдгийг учирлаж байна лээ.
Цагдаа нартай холбогдож охиныхоо талаар сураг гаргахаар “Бид тодорхой мэдээлэл олдох юм бол утсаар мэдэгдэнэ. Та биднийг утасдахыг хүлээгээд л сууж бай” гэхээс өөр зүйл хэлэхгүй байгаа аж.
Тэгвэл энэ сарын 21-нд мөн л Баянзүрх дүүргийн XIV хорооны нутаг дэвсгэр “Эрхүүгийн амралтын төв”-д нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэж буй залуус дээр очсон 22 настай эмэгтэй амь насаа алдлаа. Түүнийг усан бассейнд живж амь насаа алдсан хэмээн хамт байсан залуус мэдүүлээд байгаа юм билээ. Гэхдээ охиныг гадны нөлөөтэй амь насаа алдсан байж магадгүй хэмээн хэргийг шалгаж байна. Талийгаач бассейнд живсэн эсэхийг шинжээч нараар шинжлүүлж байгаа аж.
Шинжээч нарын гаргасан дүгнэлтээр 22 настай Э гэх эмэгтэй живж амь насаа алдсан эсэх нь эргэлзээтэй байгаа аж. Учир нь тус газрын бассейн хүн живж, амь насаа алдахаар тийм гүн байгаагүй гэсэн. Энэ мэт охид, бүсгүйчүүд наргиж, цэнгэж байгаа залуус дээр ганцаараа очоод амь насаа алдах хэрэг гарах боллоо. Өнгөрсөн жил гэхэд Сонгинохайрхан дүүрэгт 20 гаруй хүүхэд ангийнхаа Г охиныг бүлэглэн хүчиндсэн хэрэг гарсан. Дээрх хэргүүдтэй холбогдуулан Нийслэлийн цагдаагийн газраас охид, эмэгтэйчүүдийг олон залуус байгаа газарт ганцаараа очихгүй байхыг анхааруулж байна. Мөн өсвөр насны охидыг хараа хяналтгүй явуулахгүй байхыг анхааруулав.
Э.ХҮРЭЛБААТАР
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 28, 2012 1:02:58 pm )
zaluuchuud het busar muuhai yum ih yzej sonsoj baina. Tegeed l ter. Tolgoi ni yneheer hooson bna ene Surguuli yu zaadag ym bol
1 Comment