antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 19, 2016 26 comments

Тэнэмэл нохой устгадаг мөнгөнөөс тэрбумаар нь хэмнэх боломж байна, Хотын дарга аа!

нийтлэсэн Admin
527-14715678060930858c0f17cfcf823f5502a1045c50Буудсан нохойгоо амийг нь гараагүй хагас үхлүүт байхад цус нөжийг нь асгаруулан чирж явах, дэгэж дэрвэж явсан хүүхэд гудамжны нохойнд хазууллаа, амиа алдлаа гэсэн мэдээллийг сонсох бүрт нэг л зүйл бодогддог юм. Монгол Улс хэдий болтол золбин ноходтойгоо зууралдах бол гэж.
Үнэндээ нэг анчинд 12000 төгрөг төлж жилд 40 мянган нохой буудууллаа гээд гудамжны нохойны тоо буурдаг гэж үү. Дараа жил дахиад л 40 мянган нохой, түүний дараа жил гээд эцэс төгсгөлгүй үргэлжилнэ. Ингэж өсч, үржих тоолондоо иргэдийг аюулд оруулсаар байна.
Цөөн баримт дурдахад, Гэмтэл согог судлалын үндэсний төвд 3000 гаруй хүн нохойнд хазууллаа гэж хандсаны 10-20 хувь нь хэвтэж эмчлүүлсэн, цаашлаад 2-3 хүн амиа алджээ. Зөвхөн энэ оны эхний хагас жилд гэхэд 1494 хүн нохойд хазууллаа хэмээн эмнэлэгт очсон байх юм.
Үүний цаана эцэг эх нь ажилтай, танил, эсвэл хамаатныхаа нохойнд хазуулаад эмнэлэг, цагдаад хандаагүй хэчнээн хүн шархандаа шаналж хэвтээ бол. Саяхандаа, гэрийнхээ ойролцоо тоглож явсан дөрвөн настай хүү нохойд хазуулж амиа алдсан олныг сэрдхийлгэсэн хэргийн дараа албаны хүмүүс хэргийн мөрөөр ажил хийх талаар ярьж эхэлсэн ч дахиад л нам гүм болчихлоо.
Албаныхны амиа хамхиад нам болчихдог, анхаарлынхаа гадуур алдчихдаг тэнэмэл нохойн идэвхтэй үе  уг нь зуны цаг байх юм. ГССҮТ-ийн өгсөн мэдээллээр ийм төрлийн дуудлагын 37 хувь буюу ихэнх нь зуны цагт ирдэг аж. Гэтэл амралт, зугаалга гээд ажил хийж байгаа хүн цөөн.
НОХОЙГ УЛАМ ОЛШРУУЛАХ “Cobra effect” АРГА
Манай улс эзэнгүй нохой устгахад бас ч гэж анхаарал хандуулдаг. Тэр нь жил ирэх тусам нохой устгах зардлыг нэмж байгаа явдал. Нэг нохойг 5000 төгрөгөөр устгадаг байсан бол 2013 онд 7500 төгрөг, энэ онд 12000 төгрөг болгож нэмэгдүүлэв. Тэгэхээр жилдээ төсөвлөдөг 800 орчим сая төгрөг нэмэгдэнэ гэсэн үг.
Цаашлаад тэрбумаар яригдана. НИТХ-ын төлөөлөгчид нохой устгах зардлыг нэмэх бүртээ л золбин нохойноос салах тактик боловсруулж бусад улсаас жишээ авч олон улсын жишигт нийцүүлье гэдгийг давтсаар хэдэн арван жил өнгөрлөө. Эрж хайж, судалсан дуулддаггүй.
Харин ч нийслэлд иргэдээ төлөөлж суудаг эрхмүүд нохойны тоог улам бүр өсгөх мэргэн санаа олоод байх юм. Ингэж хэлсний учир нь нохой муурыг буудаж устгалгүйгээр муур, нохой худалдан авах цэг байгуулж иргэдээс тодорхой хэмжээний ханшаар  худалдан авах,  уургалан бариад  нэг цэгт тээвэрлэн хүргэж устгах гэнэ.
Гэвч ийм аргаар үр дүнд хүрээгүй гадны жишээ олон бий. Тухайлбал, Энэтхэгийн Дели хот Их Британийн колони байх үед хорт кобра могой их байдаг байжээ. Тиймээс Их Британийн Засгийн газраас кобра могой агнаж тушаасан хүнд мөнгө амлах болсон байна. Гэвч иргэд ашгийн төлөө могойг үржүүлэх болсноор могой улам бүр өссөн байна.
Яг үүнтэй адил жишээ Францын колони байх үеийн Вьетнамын Ханойд тохиолдож байсан аж. Хархны тоо толгойг бууруулахын тулд хархны сүүл худалдаж авах болсон ч Ханой хотоор сүүлгүй хархнууд ихээр үзэгдэх болсон байна. Харх устгагчдын хувьд мөнгө олох хялбар арга зам нь байсан учраас хархны тоо толгойг бууруулахгүй байхыг хичээсэн хэрэг.
Яг ийм алдаа буюу түүхэнд “Cobra effect” гэж тэмдэглэгдсэн явдал манайд давтагдах вий. Нохойг худалдаж авдаг болчихвол амьдралын бололцоо тааруу хог түүдэг хүмүүс, хараа хяналтгүй цахим тоглоомонд донтсон хүүхдүүд гудамжинд яваа золбин нохойг тушаагаад мөнгө олбол яах вэ. Цаашлаад хашаандаа нохой тэжээж гөлөглүүлээд тушаахад амар хялбар аргаар мөнгө олчихно. Орлого олохын тулд хүмүүс эзэнгүй ноходыг барьж аваачаад үржүүлэх нь энүүхэнд.
НЭГ ЭМ НОХОЙ ТАВАН ЖИЛИЙН ДОТОР 50 МЯНГА БОЛЖ ҮРЖДЭГ
Тэгвэл ямагт нийслэлчүүдийн төлөө нойр хоолоо хугаслан, санаа бодлоо чилээн, ухаанаа уралдуулж байдаг Хотын даргад тэнэмэл нохойг цөөрүүлэх нэг санааг дуулгая. Дэлхийн олон улс оронд нохой буудаж алахыг хориглож, тор тавьж барих, эм ноходын үржлийг зогсоох “Спэй” хэмээх аргыг хэрэглэдэг юм байна.
Эм нохойны савыг боох мэс засал хийснээр нохойг буудаж алах, шатаах гэх мэт хэрцгий арга хэрэглэхгүйгээр тэнэмэл нохдоос салах юм. Хамгийн гол нь санхүүгийн хувьд маш их хэмнэлттэй.
Бяцхан тооцоо бодоход нэг эм нохой жилд хоёр удаа гөлөглөж, нэг удаад 10-12 гөлөг гаргана гээд тооцоход хоёр жилийн дотор 100, дөрвөн жилийн дотор 6000 давах магадлалтай. Золбин нохойн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг олон улсын байгууллагаас хийсэн судалгаагаар нэг эм нохой таван жилийн дотор 50 мянга болж үржих боломжтой байдаг гэжээ.
Нэг хос нохойнд 80-120 мянган төгрөгөөр үржил хаах мэс засал хийхэд хэдэн төгрөг хэмнэхийг тооцоё. Эр, эм нохой хоёр жилд 128 болж үржинэ.Нэг нохойг 12000 төгрөгөөр буудахад 1536000 төгрөг болно. Харин 120000 төгрөгөөр эм нохойнд “Спэй” хийлгэвэл дахиад төрөхгүй бөгөөд 1536000 төгрөгөөс 1416000 төгрөг хэмнэж болохоор.
Энэ мэтчилэн тооцвол зөвхөн нэг хос нохойноос ингэж хэмнэхээр нийслэлийн 30 мянган гудамжны нохойноос хэдэн зуун тэрбум төгрөг хэмнэх тооцоо гарч байна. Ингэвэл ойрын 3-5 жилдээ тэнэмэл нохойноос салах боломжтой аж. Манай улсад нохойн сав боох хагалгаа хийдэг “Азтай савар” хэмээх  төрийн бус байгууллага байдаг байна.
Бид тус байгууллагын тэргүүн Б.Зориглонтой уулзаж зарим зүйлийг лавлахад “Тэнэмэл нохойг олшруулдаг гол эх үүсвэр  нь хашааны айлууд. Гадны орнуудын туршлагаас харахад эм нохойнд “Спей” буюу үржил хаах мэс засал хийдэг юм билээ. Энэ бол ямар нэг муу нөлөөгүй хөнгөн мэс засал.
Энэ мэс заслыг гэр хорооллын айлуудын эм нохой бүрт хийснээр гурван жилийн дотор Улаанбаатар хот золбин нохойгүй болох боломжтойг тооцоолж судалсан. Бид  өөрсдөө мөнгийг нь босгоод энэ  ажлыг эхлүүлж, 150 гаруй нохойнд “Спей” хийж  өгсөн. Ингэснээр 2020 онд 75 мянга болж үржих байсан золбин нохдыг устгалаа.
Ямартаа ч бид энэ ажлыг эхлүүлснээс хойш “Спей” гэдэг үгийг хүмүүс мэддэг болсон. Уг нь нэг нохойнд үржил хаах мэс заслыг 80-130 мянган төгрөгөөр хийдэг. Төр, засгаас энэ мөнгийг шийдээд арга хэмжээ ав­чих­вал 12 мянган төгрөгөөр нэг нохой буудаж байснаас илүү үр дүнтэй юм.
Турк улс золбин нохойгоо барьж аваад “Спей” хийж, вакцинжуулаад чихэн дээр нь тэмдэглэгээ хийгээд тавиад байж. Хэсэг хугацааны дараа Станбул хот нохойгүй болсон. Одоо бол тэнд нохой өндөр үнэтэй. Нохойны үнэ өндөр байна гэдэг олон давуу талтай.
Хүн их мөнгө төлж нохой худалдаж авбал хайрлаж, хариуцлагатай хандана. Манайд бол гурван жилийн өмнө 500 мянга байсан нохойг 50 мянгад зарна, хоёрыг жаран мянгад гээд эд бараа хувцас зарж байгаа мэт үнэгүйдүүлж хандаж байна” гэсэн юм.
Золбин нохойнд жил бүр 800 сая төгрөг зарцуулж, 500 сая төгрөгөөр нохой шатаах зуух авахын оронд дэлхийн хөгжингүй ор­нуудын жишгээр дээрх аргыг нэвтрүүлбэл ямар вэ. Магадгүй олон хүн бизнес гэж харах байх. Гэхдээ нохой буудаж, нохой худалдаж авах чинь мөн л бизнес шүү дээ.
Энд нэг зүйлийг сонирхуулахад өнгөрсөн хугацаанд жилдээ 50 мянга орчим нохой буудсан гэвэл сүүлийн таван жилд 250 мянган нохой бууджээ. Жилдээ 800 сая төгрөг зарцуулдаг гэхээр дөрвөн тэрбум төгрөг зарцуулсан байх нь. Хэрэв хурдхан үр дүнтэй гарц хайхгүй бол энэ байдал ирэх 5-10 жилд энэ хэвээр үргэлжлэх нь.
С.УЯНГА
Эх сурвалж: 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

26 Comments

  • ах (August 19, 2016 9:56:50 am )

    өөрсдөө амьдралаа яая гэж байж юун нохой вэ

    • Иргэн (August 19, 2016 12:22:35 pm )

      Тэгээд золбин нохойндоо идуулээд суугаад байх уу?

      • Иргэн (August 19, 2016 2:41:57 pm )

        Нохойнд арга хэмжээг даруй авч байх хэрэгтэй. Амьтан шүү дээ. Уруулахгүй гэх баталгаа хаа ч алга. Хөнгөхөн хазахад л бас хор уршигтай шүү.

    • Зочин (August 23, 2016 8:05:35 pm )

      Энэ шоронгоор чинь дүүрэн хоолны савууд байна даа. Эднийг маллаж байгаа хуягуудтай нь хамт явуулаад үнэ төлбөргүйгээр нохойны устгалыг хийчих боломжтой л баймаар.

  • zochin (August 19, 2016 1:10:04 pm )

    ene mash zuv zuil bichsen bnaa. Gadaadad yag ene argaar zolbintoigoo temtseed ur dund hursen gej bna lee. Ene ni amitandaa ch bas aria l enerengui handaj bui hereg shuu dee. Olnoor shataah, ugaartuulah zereg ni mash hertsii arga, USA d ch tegdeg bolovch humuus eserguutsdeg. Romania d bas iim argaar temtseed ur dund hursen tuhai bichsen bna le. Hashaanii ailuudaas ehleh heregtei, yaraltai, ted mash hariutslagagui.

  • zochin (August 19, 2016 2:33:11 pm )

    Нохой бууддаг хүмүүс чинь сэтгэцийн өөрчөлттэй хүмүүс байдаг. Олон жил нохой буудаж, цус харсан хүмүүст өөрчлөлт ордог. Тэд хотын даргыг яаж ч мэднэ дэ. Өрөөнд ороод айлгах ьий лэ. Болгоомжтой байхад гэмгүй юм.

  • oyu (August 19, 2016 2:40:50 pm )

    mash zow sanaa bna daanch heen gj toswolson mongoo deerees ni awj idej yawsaar yag heej gvitsedgeh deere irheer 800say bish 8 say bolool irne sh de 8 sayar heden nohoind zoriulhu tegel heesen gl suuj bna biz de sanaan bol zow daanch bodit ni 1 emerhvvl bolno biz de

  • oyu (August 19, 2016 2:45:06 pm )

    1 ymand ch gsen idej uulgvi bvtneer ni zartsuulbal hot sa bolno oorsdego yay gj bhad bish shv de ene hotod amidarch bga ym chin hot hogiin saw tenmel nohoini vvr bish bidnii amidarlin orchin shv de

  • хуучны малын эмч (August 19, 2016 2:58:34 pm )

    Дээр үед бид эр нохойг хөнгөлдөг байж билээ. Эзэнтэй айлын нохойг бол хөнгөлж ядах юмгүй харин золбин нохой хөөцөлдөж барьж авах гэж түвэгтэй байдаг байсан.Буудахаас гадна нохой устгах тарилга бас бий л дээ.Энэ дээр бичсэнээр бол нэг нохойд 120 000 төгрөг өгч байж спей буву сав боох хагалгаа хийлгэх бололтой. Энэ жинхэнэ бизнес биш үү.Үүний оронд харин эр нохойг хөнгөлөх ажлыг арай хямд үнээр хийх хэрэгтэй.

  • баярламаар МАН мандтугай (August 19, 2016 3:17:59 pm )

    ingej mungu oloh arga yadsan sanaagaa boli. negent barij absan bol ustgaad bail daa. tegej unetei ajillagaa yabuulj baihaar tegbel zardal baga garna shuu.

  • esvel kondom taraa (August 19, 2016 4:29:08 pm )

    solongosuudiid olnoor ni oruulj ireech ee

  • НОХОЙ ЯАХ ВЭ,ЭНЭ УЛИАСНЫ ХӨВӨНГӨӨ АРИЛГААД ӨГӨӨЧ ЭЭ (August 19, 2016 6:40:18 pm )

    УЛИАСНЫ ХӨВӨНГӨ ЯЛГАРУУЛДАГГҮЙ АРГА БАЙДАГ ШҮҮ

  • МАН-ыхан ЗҮТГЭНЭ (August 19, 2016 7:06:48 pm )

    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан

  • Zochin (August 19, 2016 7:27:15 pm )

    UB hotiin zolbin nohoi chin barij ideh ny, ezengui nohoinuud shenejin uliad untuulahguii ny. ustgald zoriulsan ter mungeer ny yaraltai zolbin nohoigoo ustgaachee,zolbin nohoitoi zeregtsej amdrah yamar gachlan be, . ahiad huuhed uruulj, amtan hun hasuulah tsag irej baina.Daruihan ene namar zolbin nohoinuudiig ustgah heregtei baina.

  • zoshin (August 20, 2016 6:56:20 am )

    nohoitai xotiin ailsaas tatvar avdag bolmoor baina ter mongoor zolbin nohdiig ustgah heregtei

  • zochinz (August 20, 2016 7:22:49 am )

    zuv sanaa ba gehdee deer neg hun er mohoig hunguluh tuhai bichsen ba ene sanaliig ch bas anhaarah hergtei gej bodoj ba hotiin dargaa

  • НОХОЙ УСТГАЛ (August 20, 2016 8:47:27 am )

    МОНГОЛЫН ЯДУУ НӨХЦӨЛД БУУДАЖ УСТГАХААС ӨӨР АРГА БАЙХГҮЙ ЦААШИД Ч ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ МАШ ИХ ЗАРДАЛ ГАРГАСАН ГЭДЭГ ХООСОН ХАРДАЛТ ХӨШӨӨ БОСГОЖ МӨНГӨ ХУЛГАЙЛДАГИЙН ХАЖУУД НОХОЙН БУУНЫ СУМ ГЭЖ ӨЧҮҮХЭН БАГА ЗҮЙЛ ШҮҮ ЗАРДАЛ ГЭЖ ХЭЛЭХЭД Ч ХЭЦҮҮ ДЭЭ

  • иргэн (August 20, 2016 9:52:19 am )

    Юу вэ 120000 төгрөгөөо спей тавих гэнэ.Энэ бол бизнес,Өөр арга хайсан дээр дээ.

  • zochin (August 20, 2016 10:22:25 am )

    ger horoololiin ailuudiin em nohoig vriin subgiig ne boochihbol boloh yum bishvv.

  • бат (August 20, 2016 5:58:55 pm )

    үржлийн үе жилд 2 удаа болдог.гичий нохойг устгах хэрэгтэй.тэгэхгүй бол үржинэ. харин нохойны ферм байгуулбал ашигтай юм биш үү

  • Иргэн (August 22, 2016 8:48:21 am )

    Нохой устгахгүй бол эрүүлжүүлж эм өгвөл таарна.

  • IRGEN (August 22, 2016 3:05:16 pm )

    HERVEEE ZOLBIN NOHOID URUULJ BARIULVAL HOTIIN DARGAAAAS GOMDOL NEHEH HEREGTEI NUDEN DER IL BGAA TOM ASUUDAL SHUUU DEEEEE ENE BOL..GIIGULEHGUIMAA GEHED YDAJ ZOLBIN NOHOINOOSOO SALAH TSAG ALI HEDIIN BOLSOON.

  • ТИЙМ БАЙХАА (August 23, 2016 9:04:56 am )

    АЖИЛАА ХИЙЛДЭЭ МАШ УДААН ЮМАА ЭНЭ НӨХӨР

  • Anonymous (August 23, 2016 9:57:15 pm )

    Teneg hun shug ter balai tansaglalaa bolioch uhaantai hunii ur baij yu hiigeed baigaa ym ve zolbin nohoi umhii uner hog lag abtobusni tsagiin huvaari ariun tsever gydamjnii nys tser shees shubter geed ene hotin buzar bulai buhen buten 25 jil urgeljilj baina eniig arilgaachee asemiin ued unerii ni darj nugliin. Nudiig gurilaar huursan ym gene tv eer bold gj injener yarib yu yasan eeriinhee ereenii sandal shireetei zuuraldah be hot shig hit bii bolgooch heden shabar oboolood goe boldog ymuu bodooch hiigeech

  • Anonymous (August 23, 2016 11:25:58 pm )

    Хятад Солонгосруу экспортонд гаргасан нь дээр

  • zochin (August 24, 2016 1:23:38 pm )

    НЭГ ЭМ НОХОЙ ТАВАН ЖИЛИЙН ДОТОР 50 МЯНГА БОЛЖ ҮРЖДЭГ….. gene yy.. 1 en nohoi 1 jild 1000 gulug gargana ain…. HAHAHAHAHAHA

antalya rent a car