antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 18, 2016 12 comments

Чөлөөт бөхийн эхний өдөр япончууд бүх алтыг хамлаа

нийтлэсэн Admin

achuu

Риогийн олимпийн наадмын чөлөөт бөхийн барилдааны эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 58, 69 кг-ын жингийн барилдаан болсон. Харамсалтай нь манай П.Орхон, О.Насанбурмаа нар медаль хүртэж чадсангүй.

Тэгвэл эхний өдөр Японы бөхчүүд гялалзаж, гурван жинд гурвууланд нь алтан медаль хүртлээ. Домогт бөх Каори Ичо 58 кг-ын жинд олимпийн дөрөв дэх алтан медалиа зүүж, гайхамшигтай амжилт үзүүллээ. Тэрбээр олимпийн дөрвөн алттай анхны бөх болсон юм.

48 кг-ын жинд Эри Тосака, 69 кг-ын жинд Сара Дошо нар мөн алтан медаль хүртсэн.

48 кг:

  1. Эри Тосака (Япон)
  2. Мария Стадник (Азербайжан)
  3. Элица Янкова (Болгар)
  4. Сунь Янан (БНХАУ)

58 кг:

1.Каори Ичо (Япон)

  1. Валерия Коблова (ОХУ)
  2. Марва Амри (Тунис)
  3. Сакши Малик (Энэтхэг)

69 кг:

  1. Сара Дошо (Япон)
  2. Наталья Воробьева (ОХУ)
  3. Женни Франссон (Швед)
  4. Эльмира Сыздыкова (Казахстан)

Р.Гэгээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • ok (August 18, 2016 1:15:46 pm )

    tasatkhai japan

  • МЖЛ (August 18, 2016 1:46:06 pm )

    Ээ атаа таван тэнгэр минь. манайхан яачихваа, өлдөж цангавуу, хоол унад нь ихдвүү? хүний итгэл найдвар ингэж тасрах гэж байдгаа бас, нөгөө монгол хүний босоо хийморь, дэлхийн талыг эзэлсэн эзэн Чингисийн үр сад хаачив. Одоо тамиь яажшуухан манийхаа нүүрийг харандаа, харахгүй гээд ч яах юм билээ, ямар нүүрээ бороор буталтай нь биш, ирдээ ир эх орон чинь баргар хүлээж байна. гуры, гуры, гуры

    • Зочин (August 18, 2016 3:22:29 pm )

      Ха хап

  • 123 (August 18, 2016 2:58:30 pm )

    цүнх сав нь урагдахаар нь багтаж цөхсөн их медальтай ирэх нь гэж бодсон чинь юу болж байна

  • Зочин (August 18, 2016 3:52:55 pm )

    Эхний өдөр барилдсан манай хоёр бөх маш муу байна.Ямарч тооцоо, тактик байхгүй.Үнэхээр гутлаа.

  • борлуулалт (August 18, 2016 4:38:51 pm )

    бразил чинь япончуудын 2 дахь эх орон гэсэн үг.тэнд 1.5 сая местный япончууд эрт дээрээс амьдарч байна тэгэхээр нөлөө байгаа биз.

  • өрнөхбат (August 18, 2016 4:44:26 pm )

    Жу-до бөхөд Уг Цогтбаатар гэдэг ямарч туршлаггүй бандийн Д,Амартүвшин хамаагүй илүү дээр байсан юм . Даанч Женко тэрнийг явуулаагүй юм да

    • Anonymous (August 19, 2016 6:40:06 am )

      zugeeree chi delhiin avarga bolood ireheer n bayarlaa gej heleeree

  • өрнөхбат (August 18, 2016 4:45:30 pm )

    Жу-до бөхөд Уг нь Цогтбаатар гэдэг ямарч туршлаггүй бандийн оронд Д,Амартүвшин хамаагүй илүү дээр байсан юм . Даанч Женко тэрнийг явуулаагүй юм да

  • sana (August 18, 2016 5:26:33 pm )

    толгой нь ажиллахгүй юм үнэхээр муу байна лээ

  • Anonymous (August 18, 2016 10:32:32 pm )

    Manaihkan vnehkeer muu bnaa

  • mgl tulgatan 99 (August 19, 2016 12:50:54 am )

    nobshiin jenkog abchirj 200 say dollaroo uis zaabal abah estoi ard tumen ulsdaa tatbaraa tolood yduu amdarj bhad buhel buten ulsiig ard tymentei ni luibarddag muu erguu atsiig shalgaj mongoo ab tor tomor nuuree garga hori

antalya rent a car