antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 18, 2016 4 comments

Неймар олимпийн түүхэн дэх хамгийн хурдан гоолыг орууллаа

нийтлэсэн Admin

aney

Риогийн олимпийн наадмын эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн хагас шигшээд Бразилын довтлогч Неймар олимпийн түүхэн дэх хамгийн хурдан гоолыг орууллаа. Тэрбээр Бразил-Гондурас багийн тоглолтын 15 дахь секундэд өрсөлдөгч багийнхаа хаалгыг “мялааж” чадсан юм. Энэ нь олимпийн наадмын түүхэн дэх хамгийн хурдан гоол болж, түүхэнд бичигдлээ.
Бразилын шигшээ баг түүхэндээ таван удаа дэлхийн аваргын цомыг гардсан ч олимпийн наадамд түрүүлсэн удаагүй юм. Тиймээс ч Неймар энэ зуны Америкийн цомыг өнжиж, эх орондоо зохиож буй олимпийн наадмын хөлбөмбөгийн тэмцээнд оролцохыг хүссэн юм. Тэрбээр багийнхаа ахлагчаар талбайд гарч, одоогоор гурван гоол оруулчихаад байна. Бразилын шигшээ ч Гондурасыг 6:0-ээр бут ниргэж, олимпийн шувтаргын тоглолтод шалгараад байна. Герман-Нигерийн шигшээ багийн аль хожсон нь Бразилтай аваргын төлөө тоглох юм.

Р.Гэгээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • ZA (August 18, 2016 2:19:13 pm )

    2002 OND TURK KOREA 2 IIN GOOL HEDEN SEK D ORSON YUM 15 AAS HURDAN ORSON SHUU

    • Anonymous (August 18, 2016 9:48:03 pm )

      ter chini delhiin avraga, ene olympyn record-n tuhai yriad bai shig bna

  • HN (August 18, 2016 2:21:22 pm )

    11 N SEKUNDED ORSON BNA DAA

  • Anonymous (August 18, 2016 4:51:30 pm )

    Olymp!!!

antalya rent a car