antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 17, 2016 11 comments

Д.Отгондалай:  Шударга шүүлтийн өмнө бол Монголын боксчдын хэн нь ч айж эмээх, дутах зүйл байхгүй дээ, уг нь

нийтлэсэн Admin

fdd048bfec96520f3ee65cd9b141d6dc_1200

Рио-гийн рингэн дээр тулалдаж, олимпийн хүрэл медалийг энгэртээ зүүсэн ОУХМ Д.Отгондалайгаар Монголчууд бахархаж байгаа. Тэрбээр мөнгөн медалийн төлөөх тулалдаанд шүүгчдээс ялалтын оноо авч чадаагүй ч, рингэн дээр илүүрхсэн гэдгийг нь хэн хүнгүй харж догдолж суусаан. Тэрчлэн боксын шүүлтийн талаарх шүүмж их байгаа. Тэгвэл Д.Отгондалай  Рио-гийн олимпийг сурвалжилж байгаа сэтгүүлчид тэр талаар өгүүлэхдээ  “-Ийм байдал ер нь тэмцээн болгонд л гардаг боллоо. Олон нийт телевизээр үзэж харж байгаа нь л энэ болохоос олон улсын тэмцээнд ялалтаа луйвардуулах, хүлээн зөвшөөрөхгүй ялагдал хүлээх тохиолдол олон байдаг. Тийм зүйлийн золиос болсон тамирчид олон байгаа. Өнөөдөр гэхэд 56 кг-ын жингийн ирланд боксчин Оростой тоглож ялагдсаныхаа дараа рингэн дээр хувцсаа тайлж орхиод, эсэргүүцлээ илэрхийлээд бууж байна. Шүүгчдэд хандаж. Тэр хүн бол бараг боксын спортыг орхих хэмжээний харамсал, үйлдэл үзүүлэх шиг боллоо. 2015 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд би хүрэл медалийн төлөө тоглоод бас л харамсалтай ялагдал хүлээж байсан. Олимпийн ринг, олимпийн шүүлтийг би арай илүү шударга байх болов уу гэж бодож байсан ч тиймгүй л юм байна. Шударга шүүлтийн өмнө бол Монголын боксчдын хэн нь ч айж эмээх, дутах зүйл байхгүй дээ, уг нь.”хэмээн ярьсан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • zochin (August 17, 2016 10:02:41 am )

    USEE ZASUULAAD YBAHGUI DEE

  • Од (August 17, 2016 12:29:23 pm )

    илүү байсан шүү. 2008 оны олимпын шүүлт үзэгчдэд ил гардаг байсан. Одоо болохоор 1, 2-р раундад ялсан бол 3-р раундад эцээд хөдөлж чадахаа байсан ч накаут авчихалгүй тэсээд л ялалт авчих юм. Уг нь эцсийн мөч хүртлээ хүч чадлаа шавхаж хэн бэлтгэл сайтай чадвартай нь ялдаг. Энэ удаа Отгондалайг ялсан гэх Франц алтан медалийн төлөө тоглохдоо ажиллагаагүй байгаа биз. Олимпын алтан медалийн төлөө гэхэд ичмээр байлаа.

  • Зочин (August 17, 2016 2:01:46 pm )

    Ер нь бол Францыг бол Отгоо бараг ялсаан ?бараг гэдэг нь манай хүн санасан газраа хүрч цохиод байх юм гэсэн ч хариу цохилтонд нь оногдчихоод байхаар чинь үнэлгээ тэнцэнэ биздээ? Урд гараа хэтэрхий доор авч аваа нь эсрэг хүндээ боломж өгөөд байх юм? бусад боксчид бол яг үнэндээ сулхан байсангаа хүлээн зөвшөөрөх ёстой шүү?Цэндээ бол АНУ-г яагаад чиг бархааргүй юм билээ? Багш нар дээр нь үнэлгээ өхөөр санагдсан шүү? техник тал дээрээ эргэлт хийхгүй бол хуучнаасаа бүр дордсон байна ? Н.Энхбат Бадар ууган нар шиг ухаалаг сайхан тоглогчтой болохгүй бол бид илүүг харалтгүй ?Багш нараа зоригтой солих хэрэгтэй санагдсан шүү?Отгоодоо сайхан бүхний дээдийг ерөөе?

  • ЗОЧИН (August 17, 2016 3:39:52 pm )

    БОКСИЙГ СПОРТООС ХАСВАЛ ТААРНА

  • Tsogt (August 17, 2016 4:48:31 pm )

    БАЯР ХҮРГЭЕ. МИНИЙ ДҮҮ ҮНЭХЭЭР ИЛҮҮ БАЙСНЫГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БҮГДЭЭРЭЭ ХАРСААН. ГЭХДЭЭ Л… ЧИНИЙ АВСАН ХҮРЭЛ МЕДАЛЬ АЛТНЫ ДАЙТАЙ МЕДАЛЬ ШҮҮ. ЧАМААР МАШ ИХ БАХАРХАЖ БАЙНА. МОНГОЛ ХҮҮ ИХ ХҮЧТЭЙ БАЙЛАА. ИЛҮҮ, ИЛҮҮ, ИЛҮҮ… ДААНЧ ҮНЭХЭЭР ШУДАРГА ШҮҮСЭНГҮЙ ДЭЭ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • Иргэн (August 17, 2016 5:32:38 pm )

    Ер нь манайхан дандаа л жижгэрч тамирчныхаа ялалтыг луйвардуулж, дээрлэхүүлж ирсэндээ. АСЕМ зохион байгуулж нэр хүндээ дээшлүүлнэ гээд ард түмнийхээ аль байдгийг ил далд хоосруулан байж хийгээд ч тусыг эс олжээ?! Харин Бээжингийн Олимп-д луйвардуулаагүй нь нэг гавьяа байждээ.

  • Зочин (August 17, 2016 5:53:41 pm )

    Отгоо хэрвээ Фрацыг ялаад Бразилтай үзсэн бол хааш нь чиг гаргахгүй алт авахаар юм шиг санагдсан шүү? Ийм л учраас сулхан хүнтэй учруулахын тулд луйвардсан байна даа? цэндээ бол яах ч аргагүй ялагдсаан? Гэхдээ Цэндээ нялхаараа байна шүү дээ? техникээ хурдаа сайжруулаад овсгоо самваатай тоглодог болоод Японд алтын төлөө тулалддаг том тамирчин болоосой гэж хүсэн хүлээеэ?Харин багш дасгалжуулагч нар дээр нь дүгнэлт хиймээр санагдсан даа?

  • МОНГОЛ ИРГЭН (August 17, 2016 6:44:31 pm )

    ХҮН ТӨРӨЛХТНИЙ ИЙМ САЙХАН БАЯРЫН ТЭМЦЭЭНИЙГ ЗӨВ ШҮҮХГҮЙ ЮМ БОЛ ЕРӨӨСӨӨ ОЛИМП ХИЙХ ГЭЖ СОЛИОРСОНЫ ХЭРЭГГҮЙ ЭЭ. МАНАЙ ДЭЛХИЙН ХҮН НЭРТ АМЬТАС ХЭЭЛ ХАХУУЛЬД ИДЭГДЭЖ ДУУСАЖ БАЙНА. ХАРЬ ГАРАГИЙНХАНД ЗАРЦЛАГДАЖ, ТЭДНИЙ БӨГС АРЧИГЧ БОЛВОЛ ТААРНА.

  • bi MGL-hun (August 17, 2016 9:39:22 pm )

    Onts, uhaantai yarisan bn.Ringen deer eserguutsej baihaar setguulchideer damjuulaad helii gesnee heleed shiidee harah heregtei,Adguusnuud olimp hiideg bolj gej unen shuu hun bol iim ulaan tsaim deerem hiihguishdee..

  • zochin (August 18, 2016 11:23:07 am )

    MUNDAG SAIN BN BAYAR HURGIE

  • zochin (August 19, 2016 7:11:01 am )

    usee zasuulaad yaahiin be jinhene er hun haragdaj bn

antalya rent a car