Рио-гийн олимпод Монголынхоо нэрийг гаргаж, мөнгөн медаль энгэртээ зүүсэн Д.Сумъяагаар монгол түмэн эргэлзээгүй бахархацгааж байгаа билээ. Монголын эмэгтэй жудочдоос анх удаагаа олимпийн медаль авсан бүсгүйгээр бахархахгүй ч гээд яахав. Тэрчлэн олимпийн мөнгөн медальт бүсгүйн сэтгэгдлийг нэг сайхан бүрэн дүүрэн сонсох юмсан гэсэн хүсэл Монголчуудад байгаа нь лавтай. Тэгвэл тэрбээр news.mn сайтын Рио-д ажиллаж байгаа сурвалжлагч Б.Бадамгаравт ярилцлага өгчээ. Тэрбээр алтан медалийн төлөөх Бразилийн бөх Силватай хийсэн барилдааныхаа талаар болон өрсөлдөгч бөхийнхөө талаар сонирхолтой зүйлийг өгүүлжээ. Түүний ярилцлаганаас ишлэн хүргэж байна. Тэрбээр “-Рафаэль Силва бол хүчтэй өрсөлдөгч. 2013 оны Дэлхийн аварга, 2011 оны ДАШТ-ий мөнгөн медальтай. Мэдээж финалын барилдаанд гарч байгаа хүн бүх хүчээ шавхаад ялна даа л гэж бодно. Шүүлтийн талаар би тийм ийм гэж хэлмээргүй байна. Өмдөнд хүрсэн, хүрээгүй гэсэн яриа гарсан байсан. Барилдааны явцад бол би анзаараагүй. Сүүлд бичлэг үзэхэд барьцтай мэх хийсэн байж магадгүй юм шиг харагдсан. Гэхдээ энэ чинь жүдо. Бидний хэн ч байсан үргэлж ялна, дийлнэ гэж байхгүй. Би тэр бөхийн ялалтыг хүлээн зөвшөөрнө. Дэвжээн дээр өрсөлдөгчид болохоос бид адилхан л хүн шүү дээ. Барилдааны дараа Силвагийн тухай уншаад түүнийг их өрөвдсөн… Багадаа их хүнд хэцүү амьдрал туулсан, 2012 оны Лондонгийн олимпод амжилтгүй оролцоод ирэхэд нь түүнийг ямар олон хүн хэчнээн хатуу үгээр угтаж байсан. Тэр бүхнийг давж, өнөөдөр аварга болсныг нь бодоод надад хүндлэх сэтгэл төрсөн. Силва өнөөдөр олимпод аварга болж, баяр баясалтай, аз жаргалтай харагдаж байгаа ч өмнө нь юуг туулж ирснийг үнэхээр л өөрөөс нь өөр хүн мэдэхгүй. Ялагдаад гэртээ харих, эмээж, эмзэглэх өдрүүд надад ч гэсэн байсан. Силва биен дээрээ их олон шивээстэй. Тэр шивээсүүд нь хүртэл утгатай байсан юм билээ.” гэсэн байна. Сэтгүүлч түүнээс “-Та хоёр аваргын төлөөх барилдаанаас хойш тааралдсан уу?” гэж асуухад -Тааралдаагүй. Харин шагнал гардуулах өмнө таарсан. Барилдааны үеэр миний гар шалбарчихсан байсан. Тэгээд би Силбад “Чи миний гарыг хазаад ийм болгосон” гээд харуулсан чинь “Би хазаагүй, миний шүдний аппаратнаас болж ийм зүйл болсон байна” гээд уучлал гуйж байсан. Шүдэндээ аппарат зүүсэн байсан юм. “хэмээн ярьсан байна.
Холбоотой мэдээ
-
zochint (August 16, 2016 10:26:17 am )
Ухаалаг шуу . Ярьж хэлж бгаа нь ч . Улам олон олон амжилт гаргаж биднийгээ баярлуулж байгаарай ! СУМЬЯА . ЧИ ШУУ
-
x (August 16, 2016 12:08:13 pm )
sport iim saihan baidag daa
-
Зочин (August 16, 2016 12:25:54 pm )
Өрөвдөх хүнээ олж дээ. Буруу шүүлтийн золиос болсон өөрийгөө өрөвд
-
Anonymous (August 16, 2016 12:53:45 pm )
uneen
-
Anonymous (August 18, 2016 5:29:07 pm )
otnuud l iim bodoltoi baidag um
-
-
Anonymous (August 16, 2016 12:53:13 pm )
Зочин (8 сар 16, 2016 12:25:54 pm )
Өрөвдөх хүнээ олж дээ. Буруу шүүлтийн золиос болсон өөрийгөө өрөвд
-
Зэвзэв (August 17, 2016 12:01:03 am )
Оооо муу тэнэг ац
-
Anonymous (August 18, 2016 5:27:38 pm )
tenger shig bai baildaan bish temsteen
-
-
буржак (August 16, 2016 1:04:30 pm )
МУНДАГ ГЭГЭЭЛЭГ БОДОЛТОЙ ХҮҮХЭД БАЙНА. ИЙМ БОДОЛТОЙ БАЙВАЛ ДАРАА НЬ ЧАМД ЯЛАЛТ ЗААВАЛ ИРНЭ. АМЖИЛТ ХҮСЬЕ. ЭНЭ САЙХАН СЭТГЭЛ ЧИНЬ Л ЧАМАЙГ АЛТАН МЕДАЛТАЙ БОЛГОЧИХЛОО……
-
l (August 16, 2016 2:35:42 pm )
hodoonii huuhed iim l bdag da
-
дэндэр (August 16, 2016 2:36:43 pm )
Мундаг байна шүү.Тамирчид дараа нь зөндөө олон өрсөлдөнө.Нас байна.Ийм ёс зүйтэй байх сайхан.Бүрэнтөгс Батсуурь гэхмэт зарим нөхдүүдэд сургамжтай л зүйл ярьсан байна.
-
дэндэр (August 16, 2016 2:38:19 pm )
Бахархаж байна шүү.Тамирчид дараа нь зөндөө олон өрсөлдөнө.Нас байна.Ийм ёс зүйтэй байх сайхан.Бүрэнтөгс Батсуурь гэхмэт зарим нөхдүүдэд сургамжтай л зүйл ярьсан байна.
-
Төөгөө (August 16, 2016 5:29:03 pm )
Бахархан баярлаж байна,Ийм сайхан охин төрүүлсэн аав ээжид нь баяр хүргье,Сумьяадаа амжилт хүсье,
-
Ard (August 16, 2016 7:07:30 pm )
Urubduj yadag yum be temtseenl bol temtseen shvvdee. Yamar ih hvch hudulmur garch bga bilee olon jiliin hudulmuruu 4 jild heg udaa vnelvvlj bga yum chini
-
tugs. (August 16, 2016 8:26:28 pm )
Aguu hun vur hudoonoos turson baidagda Ts Elvegdorj hurtel hudooniih bizde.
-
Anonymous (August 17, 2016 8:22:29 am )
Chinii. Orovfohiig. Silva oilgohgui. Shuu dee Chinii. Barium Mongolian. Orovch. Zan. Zan Dorvodiiin 2 faaruuhan boh snuu Onigoonii Mangar. Basfaanuud Burentogs. Bafsuuti 2 f baihgui ni Haramsalfai
-
Anonymous (August 17, 2016 9:20:29 am )
in mundag uhaalag bvsgvi ymaa
-
би (August 17, 2016 10:58:44 am )
Аргагүй л Алунгоо ээжийн үр сад монгол эмэгтэйн ууж сэтгэлээр хандаж .
-
ЗОЧИН (August 17, 2016 3:51:05 pm )
ДАЙСНАА ӨРӨВДСӨН ХҮН ӨӨРӨӨ ҮХДЭГ БИТГИЙ СОЛИОРОД БАЙ
-
bi MGL-hun (August 19, 2016 12:44:24 am )
Ymar mundag uhaalag bas ih huurhun yarisan bnshdee.Estoi onts ohin uymaa.iim goe tengerleg bas ilgemseg hun iim amjiltad zugeer l hureh ni argaguishdee..
20 Comments