antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 16, 2016 26 comments

Монголд  ирэх дөрвөн жил МАН  биш ОУВС засаглах уу?

нийтлэсэн Admin

162867-25052015-1432522943-742596187-t9o21r58

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын удирдаж байгаа кабинетын нөхдүүд эдийн засгийг дөмөгхөн шиг болгох арга саамыг эрээд эрээд Олон улсын валютын сангаас тусламж авахаас өөр гарц олохгүй байгаа аж. Тиймээс ч өнөөдөр Олон улсын валютын сангийн ажлын хэсэг Монголд буух гэж байна. Олон улсын валютын сан жил бүр улс орнуудын эдийн засаг үнэлэлт дүгнэлт өгдөг тэр жишгээр нөхцөл байдлаа үнэлүүлэх манай төр засгийнхан  “Стэнд бай” хөтөлбөрийг дахин Монголд хэрэгжүүлээч ээ гэсэн гуйлга гуйж таарах нь. Ер нь бол бид хямралтай хэцүү байсан он жилүүдэд уг хөтөлбөрийн дэмээр даваад гарч байсан түүх бий. Гэхдээ… Бодит хэрэг дээрээ бол ОУВС-гаас ядуу, буурай орнуудад зориулан гаргадаг зээлийн нэг төрөл нь  “Стэнд бай” буюу заавал мөрдөх санхүүгийн нөхцөлтэй хөтөлбөр гэдгийг хаа хаанаа мэддэг байх хэрэгтэй.Эдийн засаг нь дампуурсан, дампуурахад тун ойртсон орнуудад богино хугацааны, санхүүгийн өндөр шаардлагатай зээл өгдөг бөгөөд  тухайн улсын төрийн бодлого, халамж үйлчилгээ, банк, санхүү, эдийн засаг бүхэлдээ тус сангийн хяналтад, тэдний хараанд ордог. Өөрсдийн санаа бодлогоор хэрэгжүүлэх юм гэж байхаа болино. Нэг иймэрхүү л зам руу бид орох гээд яг хажууд нь ирчихээд хараад хэсэгхэн азнаж байгаа харагдаж байна.

Ер нь бол өнгөрсөн жилийн өдийд гэхэд манайх  “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эсэх талаар ид яригдаж байсан, Дэлхийн банк манай улсад дахиад энэ хөтөлбөр хэрэгжих нь зөв гэж үзэж байгаа гэгдэж байсан билээ.  Ц.Нямдорж гишүүн тухайн үед хэлэхдээ  “Стэнд бай” гэдэг чинь эдийн засаг нь хүндэрсэн орнууд авч хэрэгжүүлдэг төсөл. Дэлхийн банкны гүйцэтгэх захирал Монгол Улсад ирнэ гэдэг чинь энэ харилцаа дахин сэргэх нөхцөл үүсч байна уу даа л гэж харж байна. Хоёр хувилбар байгаа. Нэг нь манайхны яриад байгаа өрийн таацыг байхгүй болгоод ДНБ-ээсээ давсан өр тавиад, түүнийгээ төлж чадахгүй бол улсынхаа тодорхой нутаг дэвсгэрийг зарж худалдах нэг арга бий. Нөгөө нэг арга нь энэ хөтөлбөрт хамрагдаад тодорхой хэмжээнд санхүүгийн эрх чөлөөний хязгаарлалтад орж хүндрэлээс гарах юм. Засгийн газар чухам аль замаар нь явна гэж үзээд байгаа юм, бүү мэд. Өнөөдөр Засгийн газар нь энэ хөтөлбөрт хамрагдаж болно гэсэн юм ярьж байхад Монголбанкны Ерөнхийлөгч нь болохгүй гэж байна лээ. Ямар ч байсан Дэлхийн банкны гүйцэтгэх захирлынх нь уулзалт юу болж таарах нь уу тэрийг нь харъя.

-Яахав нэг талаасаа энэ хөтөлбөрт хамрагдсанаар өөрөө шийдвэр гаргах нөхцөл боломж хүнд байдаг ч гэсэн хүнд савлагаа үүсэхээс бүсээ чангалж гардаг эд. 2012 оноос хойш эдийн засаг хүндэрлээ гэдгийг байнга л сануулж ирсэн. Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэдэг ардын үг байдаг юм л даа. Манайхан сэгсэрдэг юм хийж хоёр гурван жил яваад өнөөдөр бид эмээл нь хүндэдсэн морин дээр суух тал руугаа явж байна. Харамсалтай байна.” хэмээн хэлж байв. Тэгэхээр харамсалтай ч гэсэн бүсээ чангалаад ард нь гарахаас өөр сонголт бидний өмнө алга байгаа харагдана. Монголд  ирэх дөрвөн жил МАН  биш ОУВС засаглах уу гэсэн асуулт яах аргагүй дагаад тавигдаж л байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

26 Comments

  • Anonymous (August 16, 2016 9:15:48 am )

    zasgiig doroituulsan nuguu zam zam barilga barilga geed amigvi um yridag ardchilsan nam mongoliig iim bolgosnoo hvleen zuvshuuruh ni zvin hereg ..

  • 2016 (August 16, 2016 9:28:39 am )

    чанаргүй барилга замаар мөнгө угаасан ан- махны луйварчидыг шалгах хэрэгтэй. тэдний өмч хөрөнгийг нь авч өрөө төлмөөр бнаа.

  • зЗочиночин (August 16, 2016 9:31:53 am )

    Манайхан ОУВСангаас салмаар байна аа. Тэд бидэнд олигтой зүйл заахгүй байна шүү дээ. Цаад бодлого нь хицүү гэдгийг анхаараасай.

  • зочин (August 16, 2016 10:00:38 am )

    АН-н нэрээр хэдэн гудамжны нөхөд улс орныг минь дуусгалаа, ,,Боохой борооноор гэгчээр,,Миеэ Бадамжунай, Нямдорж ,Сү Батболд, Баяр нарын гэрийн ноход хүртэл хамтарлаа, одоо угаасаа хэцүү, хэцүү.

  • Зочин (August 16, 2016 11:24:37 am )

    МАН-ынхан Монголчуудыг, Монголын эдийн засгийг чөдөрлөж тушсаны гор ингэж гарч байгаа юм. Хаа байна Монголын эдийн засгийг сэргээчихнэ, хөгжүүлчихнэ гэсэн чинь.
    Тийм толгой байхгүй учраас одоо гадныхнаар толгойгоо мэдүүлэх болж дээ. Идэж уухаас хийж бүтээх толгой байхгүй юмнууд ингэж л таараа.

  • Зочин (August 16, 2016 11:27:48 am )

    Ашиггүй юм бол замаа ховхлоод, барилгаа нураагаад хаячих, тэгээд Жавхлан шиг үхэр тэргээ унаад, дэнгээ бариад амьдар. Илжиг-2016 минь

  • Монгол хүн (August 16, 2016 11:46:44 am )

    АН-ханы унагаасан эдийн засгийг МАН сэргээх гэж ядрах л юм бна даа. Амжилт хүсье

  • Монгол хүн (August 16, 2016 11:51:27 am )

    бичсэн сэтгэгдэл яагаад орохгүй бна вэ

  • Zochin (August 16, 2016 12:20:44 pm )

    АН тай ярих ч юм алга… Гуниг.

  • Зочин (August 16, 2016 1:18:02 pm )

    МАН өөрснөө засаглаад явж чадахгүй бол эртхэн больсон нь дээр дээ

  • zochin (August 16, 2016 1:27:44 pm )

    Mongol uls OUBSand oroh ni mash zuv arga erthen l oroh heregtei
    Mash ih tsag aldaj bna Uur yamar ch zam bhgui Eh nutgaa l hudaldahaas l deer dee

  • ЗОЧИН (August 16, 2016 1:52:29 pm )

    Монголчууд нам болж талцаж дарвалзсаныхаа горыг горойтол амсах нь энэ дээ АН МАН өадилхан засагласан шүү сүүлийн жилүүдэд мөнгөө өгч төрөө авар офшортонгуудаа

  • Mongol HUN (August 16, 2016 2:43:21 pm )

    an n heseg nuhduud zasag barij baisan ter fortuna biluu batbayr ch biluu neg tulitraa novsh g shalgah hereftei! haashni yund ter ih bondin mungiig tsastsanig shalgaj togtooh ni chuhal!

  • Çî÷èí ýì÷. (August 16, 2016 3:05:42 pm )

    çàñãèéí òîìèëãîîã õ¿ì¿¿ñ õàðààä, ñîíñîîä óíäóóöàæ áíà. ͺ㺺 ë íàì÷èðõàë, òàíèë òàë, àõ ä¿¿ àìðàã ñàäàí, àâãàé õ¿¿õíèé òàë çàñàëò, á¿ð õóä õóðàãèéí ò¿âøèíä î÷ñîí áàéãààã õàðàõàä ìîíãîëûí òºðèéã ñàìðàõàä õ¿ðãýæ áàéíà. Èéì áàéõàä èðãýäèéí ñýòãýë ñàíàà ÿàæ àÿòàé áàéõ âý?. Èõýíõ íü ýíý òóõàé ìýäýõã¿é áàéãàà áàéõ, àìíààñ àì äàìæààä ìóó ¿ã ìîîäîí óëààòàé ãýã÷ýýð á¿ãä ë ìýäýõ áîëíî. ÌÀÍ-û òîìèëãîî îíîâ÷òîé áóñ, óõààëàã áóñ, õîðìîé õîòîî îðîîõ òîìèëãîî áîëæ áàéãàà íü ñàéíû ãýõýýñýý ìóóãèéí ¸ð áîëîâ óó. Óóë íü ñàéí ñàéõàíûã, øóäðàãà ç¿éëèéã îëîí ò¿ìýí äýìæäýã þì.

  • zochin (August 16, 2016 3:14:00 pm )

    halaas hooson tor yu hiij chadah be dee. bid chini vildberlel mongo oloh vvsber baihgvi mongoo dandaa gadagch ni gargaj baina sh dee. AN maliig vnegvidvvlj malchidiig but doosh ni hiij mongo oloh ursgalaa zob shiideegvi gadagch ni ochnoon mal gargasan. ard tvmen chini bor zvrheeree l amidarch banknii orond daragdaj tsarai zvs aldsan irged l bna. toriin tolgoid garahaaraa yaj l idej uuh be gej boddog uls torchid tedniig daraldaj sai saihan ajillaj baisan olon saihn baiguullaga ymarch medleg bolobsrolgvi AN-iin geh dargantsaruud tedniig dagaldsan ah dvv hamaatan sadanguudiin asar buruu udirdlagand olon jil nuhlagdlaa. olon saihan hubiin baiguullaguud banknii orond haalgaa haaj bna.

  • bat suur (August 16, 2016 4:25:24 pm )

    stend bai amerikaas uudeltei

  • Бичээч (August 16, 2016 4:26:47 pm )

    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан

    • shaa (August 16, 2016 6:34:47 pm )

      shaa malaa

  • huh mongol (August 16, 2016 5:57:40 pm )

    steand waid erthen ewsej hyanaltan dor ediin zasgaa togtworjuulah zuw delhiin hemjeenii baiguulaga arai l busad uls ornuud bolon olon ulsiin umnu hvleesen vvrgee zurchuud mongoliig mini dampuuruulchihgvi l bolow uu MAN zuw shiidwer gargaj baina eh orniihoo tuluu zuw shiidwer gargasan tohioldold uwug deedes ard tvmen hoich ireedvi chini iweene shvv unuudur uls ornoo udirdaj baigaa busdadaa bvv saad hii Batvvlee Enhboldoo ta bvgdiin buruu vildelees bolood Eh ornii ediin zasag dampuurchihsan baigaag ard tvmendee zorigtoigoor helsen saidiig bvv dooshoo hii ter said harin EH oRON ard tvmendee hairtai uchraas vnen baidliig hellee Ta bvgded iim er zorig baisangvi ard tvmnii tarhiig ardchilal gesen gants vgeer ugaaj ugaartuulj baigaad ar hudargaar ni eh ornoo dampuuruulj l chadlaa Sain gesen manj zantai hutulbur zohioj ard tvmnee elgeer ni mulhvvleh ta bvgdiin sanaarhaliig taslan zogsooson ARD tvmendee talarhaj baina kommetchiddoo buruugiin urid bvv talts bvgd shvvj bai vnenii uridaas bvv uralts bvgd demjij kommenteer magtan saishaaj baihiig urialj baina

  • Зочин (August 16, 2016 6:10:56 pm )

    Хөгжил 4жил зогсох нээ

  • Зочин (August 16, 2016 6:12:07 pm )

    Хөгжилөө 4 жилээр зогсоох нээ

  • huh mongol (August 16, 2016 6:58:03 pm )

    durwun jil hugjil zogsoloo gej Batvvl ta 2 yasan ih aij baina ta 2iin bichsen helsen 2iig bodoj suuh nee nadad uwgudiin 1 mergen vg bodogdowoo uuchilaarai zochin guai munhagiin setgel amgalan gej odoo tsagt tenegiin tarhi usan gej vr ach nar ni eh nutaggvi eh nutgaa orchin veiin ardchilagchid urund tawiad yawuulah gej baih chini ehleed eh ornoo urnuus ni bish yumaa gehed vr hvvhdee hooltoi ni eh orontoi ni vldeehee bodson deergvi yu sain bodooroi naiz mini chamaig mongol hvn gedegt gvnee itgej baina

  • Anonymous (August 16, 2016 9:54:53 pm )

    ОУВС орж ирвэл ам.доллар 50% өсөөд зогсох байх шүү. Наад нөхдүүдийн шалгарсан арга

  • Цэцэгмаа (August 17, 2016 9:49:34 am )

    Хөгжил 4 жилээр хойшоо ухарлаа

  • Anonymous (August 17, 2016 10:21:06 am )

    odoo cag aldalgyi OUVS-aar zasagluulah n mash zyitei. uur songolt b.hgui. negent uursduu chadhgyi ym chin AN-n lalruud shig chadna gj zytgeed uls orniig ustgana. Yadaj l idej uuh bolomj zavshaan homs b.o shde.

  • ЗочинЗочинЗочин (August 18, 2016 9:57:06 am )

    Монгол сэтгэлгээгээр л хямарлыг давах хэрэгтэй Заавал гадны хүнээс асуух ямар шаардлага байна. Чадахгүй бол монголын нэг 1000-т малчнаар л арга ухааныг заалгачих.
    Монгол хүн бүрийн саналыг сонсоод аймаг сум бшрт хямралаас гарах төлөвлөгөөг гаргачих түүнийг нэгтгээд улсын төлөвлөгөө болно ямарч ОУВС-д мөнгө төлөх шаардлагүй

antalya rent a car