antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 15, 2016 2 comments

Бодлогын хүү бодит эдийн засагт хэзээ нөлөөлөх вэ?

нийтлэсэн Admin

44341

Эдийн засгийн нөхцөл  байдал тааруу байгаа нь дэлхийн түүхий  эдийн зах зээлийн таагүй дүр зурагтай холбоотойгоос  гадна өмнөх засгийн үед төсөв, мөнгөний бодлогыг буруу залсантай холбоотой гэх зүйлийг өнөөгийн эрх баригчид хэлээд байгаа. Түүнчлэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч төв банкны алхам, шийдвэрүүд юу байж ирсэн бэ, эдийн засаг дахь нөлөөлөл нь хэрхэн яаж гарах вэ гэдэг асуудал анхаарал татах нь зүй ёсных. Монголбанк энэ он гарсаар бодлогын хүүг 2 удаа бууруулах шийдвэр гаргасан. Чухам харин бодит эдийн засаг дахь нөлөөлөл нь хэзээ тоймтой мэдэгдэх вэ гэдэг асуудал чухал. Тэгвэл Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Д.Болдбаатар энэ талаар хэлэхдээ “Мөнгөний бодлогын хүү бууруулсан шийдвэрүүд нь оны сүүлийн хагаст бодит эдийн засгийн идэвхжилийг тэтгэх үүрэгтэй байх юм. Төсвийн тодотголоор сангийн бодлогын тохиргоо хийж чадвал бодлогын хүүний энэ нөлөө илүү сайн үр дүнтэй байх болно.Төсвийн зарлагыг бууруулах нь хувийн хэвшлийн зээлийн эх үүсвэрийг чөлөөлж өгөхөөс гадна төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлж валютын ханш сулрах дарамтыг бууруулахад чухал ач холбогдолтой бодлогын тохиргоо болоод байна. Мөнгөний бодлогын шийдвэр өөрөө ирээдүйд аажуу нөлөөлдөг бол сангийн бодлогын өөрчлөлт түргэн хугацаанд нөлөө үзүүлэх чадвартай байдаг.” хэмээн хэлсэн байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (August 15, 2016 11:59:50 am )

    доллараа зараачээ монгол банкаа гуйж байна юмны үнэ өсөөд байна.

  • Эх орны шударга нэгэн иргэн (August 15, 2016 5:37:34 pm )

    Одоо долларзарах бэлэн мөнгө нийлүүлэх гэж гүйлгээнд мөнгө нэмж гаргах хэрэггүй.Харин тэр өмнө гүйлгээнд байсан тэр их манга эргэж улсд орохгүй хаашаа хэний хармаанд сэйфэнд ороод алга болчив гэдгийг шалгаж олж илрүүлж хурааж авах хэрэгтэй ОЛТГАРХУУДААС, ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭР БУМТНУУДААС

antalya rent a car