Монголын ширэн бээлийтнүүдийн тулаан Рио-гийн олимпод үргэлжилсээр байна. Монголын цагаар наймдугаар сарын 15-ны өглөө 06:30 цагт ОУХМ Д.Отгондалайгийн мөнгөн медалийн төлөөх тулаан Рио-д болно. Түүний тоглолтыг Монголчууд амьсгаа даран үзнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй биз ээ. Түүнтэй өрсөлдөх Францын боксчин Софьян Үмия өнгөрсөн жилийн ДАШТ-д 5 дугаар байранд шалгарч байсан бөгөөд Рио-2016 олимпод Тайланд, Гондурас, Азербайжаны боксчдыг ялаад байгаа юм.
За мөн Монголын цагаар 14-15-нд шилжих шөнийн 00:00 цагт 56 кг-ийн жинд боксчин Э.Цэндбаатар Беларусын боксчин Дмитрий Асанаутай тулалдах бол 15-ны шөнө 00:45 цагт боксын 64 кг-ийн жинд Б.Чинзориг Оросын боксчин Виталий Дунайцевтай тулалдах юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (August 14, 2016 5:28:09 pm )
mongoliin shiren beeliitnuuddee ondor amjilt husie.
-
zochin (August 14, 2016 5:31:28 pm )
Ta nar mini chadnaa. Bagsh dasgaljuulagchdiinhaa zovlolgoog sain avch, biee barilgui, oortoo itgeltei, daichin zorimog baigaarai. Amjilt husie
-
MT (August 15, 2016 8:53:31 pm )
Bugded ni undur amjilt husie.Ta nar mundag shuu.
3 Comments