Хотын дарга С.Батболд “What3Words” компанийн гүйцэтгэх захирал Крис Шэлдрикийг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар Английн “What3Words” компанийн бүтээгдэхүүн болох гурван үгийн хаягжилтын системийн талаар танилцуулсан байна.
Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дэлхийн хаягжилтын дэвшилтэт технологи болох “What3words” аппликэйшнийг Улаанбаатар хотод нэвтрүүлж, Монгол хэл дээрх хувилбарыг танилцуулах гэж байгаад таатай байгаагаа илэрхийлжээ. Харин “What3Words” компанийн гүйцэтгэх захирал Крис Шэлдрик Монгол хэл 11 дэх нь болж байгааг онцлоод Улаанбаатар хотын хаягжилтыг илүү хялбар болгох ажлыг хамтран хэрэгжүүлж байгаадаа баяртай байна гэсэн байна.
Дэлхийн хаягжилтын дэвшилтэт технологи “What3Words”-ийн Монгол хэл дээрх хувилбар аппликэйшний нээлт өнөөдөр болох бөгөөд тус системийг нэвтрүүлснээр Улаанбаатар хотын хаягжилт илүү хялбар болох юм.
“What3words” нь 57 их наяд 3мх3м хэмжээтэй квадратуудад хуваасан сүлжээнд суурилсан дэлхийн хаягжилтын систем бөгөөд квадрат бүрт дахин давтагдашгүй, тогтсон 3 үгтэй хаягийг хуваарилдаг аж. Өөрөөр хэлбэл гудамж талбайн хаяг байршлыг 3 үгээр нэршүүлж, иргэн тухайн байгаа газрынхаа гурван үгийг бусадтай хуваалцсанаар хаана байгаа газар нь тодорхой болох юм байна.
“What3words”-г хувь хүмүүс өөрийн сайт болон апп дээрээ үнэ төлбөргүй хэрэглэх боломжтой аж.
Холбоотой мэдээ
-
НАРКА (August 12, 2016 5:46:38 pm )
дэлхий ертөнц хөгжиж байна. Гэвч монгол улс авилгалаасаа салахгүйнээ. Гадаадын нэг нөхөр хаягийн апликэйшныг монгол хэл дээр хөрвүүлж янзлаад хотын даргад өгч байхад Газрын харилцаа геодези зураг зүйн дарга асан А.Хүрэлшагай хаягийн апликэйшн хийнэ, хаягжуулна гээд 3 тэрбумыг хуссан. Туслагч нь С.Энхтуяа гээд нэг геодезийн авгай бий. 2уул нийлж их мөнгө нааш цааш нь хийсэн дээ
1 Comment