Засгийн газрын ээлжит хуралдаанаар гурван яамны дэд сайд болон зарим агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчдийг томиллоо. Тодруулбал, Гадаад харилцааны дэд сайдаар Б.Батцэцэг, Барилга, хот байгуулалтын дэд сайдаар Ш.Лхамсүрэн, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар Ж.Сауле нарыг томилов. Мөн Гаалийн ерөнхий газрын даргаар Б.Асралт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Н.Цагаанхүү, ЗГХЭГ-ын дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Даажамба нарыг томилж, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Түүнчлэн Үндэсний хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Баярсайхан, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ц.Ням-Осор, Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Л.Зориг, Биеийн тамир, спортын газрын түр орлон гүйцэтгэгчээр Ц.Шаравжамц, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Баатарцогт, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр П.Нямдаваа нарыг томилов.
Холбоотой мэдээ
-
zochin (August 10, 2016 5:54:27 pm )
Asralt gdg hun urid n haana yu hiij bsan hun yum bol
-
;asz (August 10, 2016 6:24:33 pm )
ASRALT GEZ HEN BE
-
;asz (August 10, 2016 6:27:19 pm )
BAS CUNH BARJGC U MERGEZLIN HUN BIS BNA
-
zochin (August 10, 2016 9:13:57 pm )
AMG-n dargaar mergejliin hun tomilogdson baina.
-
Зочин (August 10, 2016 9:48:24 pm )
Сауле болж байна. 2008-2012 онд үнэхээрийн сайн ажилласан. Салбараа мэддэг
-
зочин (August 10, 2016 10:49:01 pm )
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Ням-Осор дарга та АН-с тавигдсан төрийн өмчийн хэлтсийн дарга нарыг солих хэрэгтэй шүү. АН-ын гар хөл Шинэбаатар Дарханбаатар гээд нөхдүүдийг солиорой. МАН-д туршлагатай боловсон хүчин олон байгаа
-
зочин (August 10, 2016 10:50:46 pm )
AN-iin gar hol bologch gazar heltsiin darga nariig huu solioroi
-
89899 (August 11, 2016 8:00:17 am )
Л.ЗОРИГ ТЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДСОНД БАЯР ХҮРГЭЕ. АН-ЫН ҮЕД БАТМАГНАЙ ГЭГЧ НӨХӨР ТАТВАРЫН АЛБЫГ БАЛЛАСАН ШҮҮ ДЭЭ.
-
МЖЛ (August 11, 2016 10:57:46 am )
Мөнхийн Үсэг группийн Б.Батцэцэг мөн үү? сайн ажилаарай
-
Тогос (August 11, 2016 11:18:24 am )
Л. Зориг гэж өөрийн бодлогогүй этгээд өмнө нь 10-аад жил татварын даргаар ажилласан бийздээ. Энэ алба энэ нөхрийн хувийн компани биш шүү дээ. Түр орлон гүйцэтгэгч юм байна. Өөр хүн алга уу? Ерөнхий сайдаа.
-
Зочин (August 13, 2016 7:44:25 am )
Сауле болж байна. Ажлаа мэднэ
11 Comments