
Риогийн олимпийн наадамд мэргэжлийн боксчдыг оролцохыг зөвшөөрсөн. Энэхүү шийдвэрийн дагуу мэргэжлийн боксын гурван тамирчин Риогийн рингэнд гарсан ч гурвуулаа шийдвэрлэх шатанд ч шалгарч чадалгүйгээр нутаг буцахаар боллоо. “Мэргэжлийн боксчдыг олимпийн наадамд оролцуулах нь сонирхогчдын боксдын медаль хүртэх боломжийг хаалаа” гэж шүүмжилж дургүйцэгчид олон байсан ч хэрэг дээрээ тэд эрт ялагдсан нь энэ.
Эхлээд мэргэжлийн боксын аваргын бүсийн төлөө өрсөлдөж явсан Хассан Нжикам ялагдсан бол Италийн Кармине Томмасон Кубын Хорхе Альварестай өөдтэй өрсөлдөж ч чадалгүй мөн ялагдал хүлээсэн юм. Олимпод оролцсон гурав дахь мэргэжлийн боксчин Тайландын Амнат Руэнронг хэт хөнгөн жинд IBF-ийн дэлхийн аваргын бүсийг эзэмшиж байсан хэрнээ Францын Умихтай тулалдахдаа гурван раундын хугацаанд найман ч удаа нокдаунд орж, тэмцээнээ дуусгалаа.
Р.Гэгээ
Холбоотой мэдээ
-
nyamka (August 10, 2016 6:08:26 pm )
zugeershdee zaluu hun bn 4-n jil hicheegeed ireh olympoos altiig n tuugeed og teghed l bolno 🙂
1 Comment