Өнөөдөр Засгийн газрын хуралдаантай. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар гурван дэд сайдыг томилж магадгүй гэсэн мэдээлэл байна. Өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар 10 дэд сайдын томилгоог хэлэлцэж, баталсан юм. Тэгснээр гурван дэд сайдын суудал эзнээ хүлээн үлдсэн билээ.
Тодотгоход, АТГ-аас М.Батбаяр, Г.Тэнгэр, Т.Аубакар нарыг дэд сайдад томилоход ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж үзсэн юм. АТГ-аас мэдээлэхдээ “Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирүүлсэн Барилга, хот байгуулалтын, Гадаад харилцааны, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад томилогдохоор нэр дэвшсэн Мөнхөөгийн Батбаяр, Гончигзэвэгийн Тэнгэр, Телуханы Аубакар нарын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хуульд заасны дагуу хянаад Барилга, хот байгуулалтын, Гадаад харилцааны, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдын эрхлэх асуудлын хүрээнд албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан “ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал”-ыг бий болгохоор байна гэж үзэв.” гэсэн юм.
Тэгэхээр өнөөдөр дээрх нэр бүхий гурван хүний оронд өөр хүмүүсийг дэд сайдад томилж магадгүй нь.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Намуунаа (August 10, 2016 3:28:38 pm )
Хэн хэн нь чихээний хүнээ дэд сайдын суудалд чихчих санаатай булаацалдаж дээгүүр доогуур тохироо хийж хийж дэдүүдийг сонгож байгаа байхдаа хөөрхий ингээд л албан тушаалын наймаа эхэлжийнэ дөө хэн мөнгөтэй, хэн танилтай нь л төрийн албанд орж төрийн албыг төрлийнх болгох нь тодорхой боловсрол, мэдлэг, туршлага бол цаашаа болсон биз…
-
Anonymous (August 11, 2016 2:20:29 pm )
10 sard yumaa uzne dee ed nar
-
zochin (August 12, 2016 8:14:38 pm )
Busad yamdiin TNBD-iig solino gesen mortloo Sangiin yamnii TNBD Gantsogtiig solij MAN-s taviach ee MAN-d sangiin yamnii TNBD hiichih bolovson huchin olon bga
3 Comments