Уржигдар 21 настай итали залуу Фабио Басиле жүдо бөхийн 66 кг-ын жинд олимпийн аварга болсон. Басиле жинхэнэ битүү морь хэрхэн давхиж, түрүүлж болдгийг дэлхий дахинд харуулсан гэж болно. Түүний хүртсэн алтан медаль Италийн түүхэн дэх олимпийн 200 дахь алтан медаль болсон юм билээ.
Басиле гялалзсан, царайлаг, булчинлаг, эрч хүч нь амтагдсан залуугийн барилдааныг үзсэн хүмүүс санаж буй биз. Тэгвэл энэ залуу олимпийн аварга болчихоод юу ярьсныг хүргэж байна.
“Гайхамшигтай жил байлаа. Та бүхэн төсөөлж байна уу? Миний нэр жилийн өмнө л дэлхийн чансаанд ч байгаагүй юм шүү дээ. Би үүнд үнэхээр “шатаж”, бухимдаж байж билээ. Гэвч би энэ бухимдал, хүлээлтээ хүчин чармайлт болгож, эргээд өрсөлдөгчдийнхөө эсрэг хүч болгон ашиглаж чадлаа. Олон хүн намайг амжилтад хүрэхгүй гэж хэлж байсан. Тэгвэл би тэр хүмүүст энэ медалиа харуулья. Миний хүзүүнд байгаа алтан медалийг минь харж байна уу, та нар. Дэлхий тэр чигээрээ харж байгаа.
Намайг 2020 оны Токиогийн олимпийн наадамд бэлдсэн нь дээр гэхэд би “Үгүй ээ, Риод би оролцоно” гэж хэлсэн юм. Тэгээд л ажиллаж, хөдөлмөрлөсөн. Магадгүй би хүссэнээ ч өндөрт гарчихсан байх. Гэвч дахиад дээш өгсөхийг би хүсч байна” хэмээн Басиле өгүүлжээ.
Р.Гэгээ
Холбоотой мэдээ
-
zochin (August 09, 2016 8:46:29 am )
tsarailagiin huvidach tsarailag shuu
-
miji (August 09, 2016 8:53:57 am )
eremgii daichin huurhun tsarailag,bulchinlag nud unagam…bas manaihaar bol dalijiganuur bur nileen daljiganuur,huuruu sagsuu…ene bugd niileed ter delhii niitiig bishruulj, bugdiin anhaarliig uur deeree deeree tuvluruulj chadsan gaihamshig bailaa
-
zochin (August 09, 2016 9:11:19 am )
ene zaluu hvn husej hicheewel hund yamar ih nuuts bololtsoo bdag gedgiig harullaa
-
zochin (August 09, 2016 9:19:10 am )
ZUW SHATSAN IH HOR SHAR HUND BAIH HEREGTEI YUM BNAA TUUNIIHEE TULUU GALZUURTAL HUDULMURLUSUN MUNDAG YUMA
-
zochin (August 09, 2016 10:57:02 am )
tsarailag erch huchtei haragdsan gehdee mongoliin tamairchid bololtsoo bsan hainga barildsan
-
irgen ard (August 09, 2016 1:45:24 pm )
Jiliin jild, ueiin ued manaihan setgel zuin beltgel dutaj bn getsgeedeg…bugd l tegej yaridag. Tegeed jiliin jild, ueiin ued ene baidlaa zasdaggui… Gachin yumaa
-
ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ (August 09, 2016 1:51:17 pm )
ДОПИНГИЙН СОРИЛЫГ НЬ ХУДАЛДАГДАХГҮЙГЭЭР ХИЙВЭЛ НЭГ ЮМ ХЭЛЭХ БАЙХАА
-
irgen (August 09, 2016 8:13:59 pm )
manai tamirchdad setgelzuin beltgel dutaj bnuda gej bodoj bn tamirchdad tusgailan setgel zuin hicheel orwol yadag yum be tegwel manai tamirchid delhiid deeguurt l orno shuu manaihan haanahaasch iluu garnuu gehees dutahgui humuus
-
Anonymous (August 10, 2016 1:56:37 pm )
bid italtai altaar tentsehed 198alt medal heregtei tiimuu bi zuv oilgoson munvv?????kkkkkkkkk
9 Comments