antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 26, 2012 2 comments

Алтан өлгийн саарал ”амьдрал”

нийтлэсэн Admin

Нэгэн цагт Монголын төлөө зүтгэж, басхүү урлаг, соёл, улс төр гээд нийгмийн бүх л салбарт амжилт гаргаж асан хүмүүсийн мөнх нойрсож байгаа газар бол Алтан өлгий. Уг нь энэ газрын утга учир, тэнд нойрсож байгаа хүмүүсийг бодоход асар хүндэтгэлтэй газар баймаар…

Ардын уран зохиолч, төрийн шагналт гэж шарилын чулуун дээр нь бичсэн олон хүний алтан шарил Алтан өлгийн хойд хэсэгт байрлана. Аль хэдийнэ тэдний дундуур жим гарчээ. Ажиглавал уг оршуулгын газартай хаяа дэрлэн байдаг гэр хорооллын хүүхдүүд тэрэг түрэн, ус зөөсөөр тэрхүү жимийг гаргасан бололтой. Сурвалжлага хийхээр очсон тэр мөчид хоёр, гурван хүүхэд тэрэг түрэн өнгөрч байгаа харагдав. Ядарсан нэгэн нь шарилын чулуу түшин гар, хөлөө амрааж байгаа ч үзэгдэв. Зөвхөн хүүхдүүд ч уг оршуулгын газарт явдаг юм биш. Зам асуун, очих газраа хайж байгаа хүмүүс үүгээр, түүгээр үзэгдэнэ. Хэдийгээр чимээтэй хотооc хашаагаар тусгаарласан ч арын хэсгээр тийм хашаа байдаггүй болохоор хүмүүс чимээгүй хотыг “чимээ”-тэй болгож байгаа нь энэ. Тойрсон хашааны баруун этгээдэд манаачийн шовгор байх хэдий ч дундуур нь явж байгаа хүүхэд, хөгшдөд холд, битгий гэх нэг ч үгийг хэлэх нь үгүй. Учрыг лавлавал зөвхөн тоногдож, сэтлэгдэхээс л хамгаалах үүрэгтэй аж. Гэтэл гэр хороололтой залгаа байх хоёр гурван шарил талаасаа эмтэрч эхэлжээ. Зарим шарилынх нь нэр, алдар цагийн эргэлтэд элэгдэн, арилсан байх аж. Бүр зарим нэгэн дээр нь “Б+О=Үүрд” гэсэн тэмдэглэлийг шүршдэг будгаар зурсан байгаа харагдав.

Алдартнуудын оршуулгын газар Даландавхар, Нарангийн энгэр мэтийн жирийн иргэдийн мөнх нойрссон газраас арай илүү. Шарилын таг нь онгойж, алтан шарил нь ил гарсан зүйл үгүй. Харин тэдэнтэй ижил хувь заяа эдэлж байгаа нь гэр хороололтой хаяа дэрлэсэн байдал нь. Булшнуудын дундуур тойрсон, шулуун гарсан жимүүд элбэг үзэгдэнэ. “Эвгүй л харагддаг юм. Дундуур нь хүн яваад, шарилын чулууг нь налж байгааг харахад. Гэхдээ энэ оршуулгын газарт зай байхгүйг харж байгаа биз дээ. Тиймээс ингэж чимээтэй, чимээгүй хоёр хот зэрэгцэх нь аргагүй” гэж БЗД-ийн 22 дугаар хорооны иргэн Г.Гэлэгсэнгэ хуучилж байсан юм. Үнэхээр энэ хүний хэлж байгаа газар байхгүй гэдэг нь үнэн байлаа. Алтан өлгийн дунд үлдсэн хэсэгхэн зайг эс тооцвол зай гэхээр юм бараг үгүй. Алтан өлгийн хойдхон талаас харвал тэр гэхийн аргагүй дүр зураг үзэгдэнэ. Гэрүүдийн сааралтах нь талийгаачдын шарилын чулуутай нийлэлдэн өвөрмөц зураглал үүсэх ажээ. Тэнд оршин суугчдын хэлж буйгаар бол согтуу, хөлчүү хүмүүс орж архи уудаг бөгөөд халамцсан хүмүүс нь гар зөрүүлдэг гэх. Зарим айлууд угаадсаа хашааныхаа үүднээс шууд цацдаг бөгөөд тэр нь Алтан өлгий рүү ордог ажээ. Өвлийн цагт гэр хороололтой ойр байрлах шарлын чулуу мөстдөг аж. Үүнийг гэрчлэх мэт зарим шарилын чулуу бага зэрэг мөстсөн байгаа харагдав.

Алтан өлгийг тойрсон хашаа чухам яагаад хойд хэсгээрээ онгорхой байгааг лавлавал газар олдохгүй байгаа учраас хашаагаар зааглаагүй орхисон гэх. “Би ганцаараа хүчрэхгүй юм байна шүү дээ. Үүнийг цэгцлээд арын хэсгийг битүүлэхгүй бол боломгүй байна. Тэгээд ч ер нь дахин өөр газар бодохгүй бол энэ газар шарилууд багтахаа байлаа” гэж өөрийгөө н. Цэндхүү гэж танилцуулсан харуул ярьж байсан юм. Дунд эргэм насны манаачийн хэлснийг хотын захиргааныхан бодохгүй бол байдал хэцүү байлаа. Энд тэнд хийсэх хог, хоосон үлдсэн архины шил, хэн нэгнийг доримжилсон үгстэй шарилын чулуу гээд л…

1990 оноос хойш өнөөг хүртэл 280 гаруй хүнд гавьяат хэмээх эрхэм цолыг олгосон гэх. Хэрвээ энэ чигээрээ шагнал гардуулаад байвал 70 жилийн дараа Алтан өлгий шиг хоёр газар хэрэгтэй гэсэн тооцоо бий. Ямар нэгэн аргаар Алтан өлгийн газрыг цэгцлэхгүй бол байдал нэгэнт хяналтаас гарчээ.

Алдартнууддаа хандах гадаадынхны хүндэтгэл арай өөр. Тэгээд ч жирийн ард, гавьяатай хүмүүсийн оршуулгыг зааглаад, өөр өөр байдал үүсгээд байдаггүй. Тухайн алдартны төрсөн нутагт нь байх оршуулгын газарт өвөрмөцөөр тохижуулан мөнх нойрсох талбайг нь бэлддэг гэх. Бас дээр нь тэндхийн оршуулгын газрууд дор хаяж 500 гаруй жилийн настай. Гэсэн хэдий ч тоногдоод, дээр нь янз бүрийн юм бичиж, элдэв байдлаар тоногдсон нь үгүй. Учир нь тусгай харуул хамгаалалт гаргаж сар бүр цэвэрлэж, ариутгадаг болохоор тэр. Харин манайд Алтан өлгий хэмээх сүртэй нэрнээс өөр юу ч алга. Ямарч байсан нэгэн цагт амьдарч байсныг нь  гэрчлэх шарилын чулуу гозойн байна. Алдартнууд насан эцэслэсэн хойноо ч ард иргэдийн шуугиан дунд нойрссоор. Гэхдээ тэднийг дурсан санаж байгаа эсэх нь эргэлзээтэй…

Б.Болорсүх


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (January 26, 2012 10:49:30 am )

    B.Bolorsuh tand gej helehed tend amidarch bgaa myanga myangan ailiin toloo ur huuheduudiin toloo sanaa ni zovinoogui yum bj yun iluu yumand hoshuugaa durj yvdag hun be chi bodit yumiig l harj amidartsgaay l daa jiriin eruul saruul amidarch bgaa yaduu ch gesen amidrahiin toloo zutgej yvaa irgediis iluu ner hundtei yvsan uhsen humuusiin shariliin chuluu ni tiim chuhal bgaan biz dee tarhia tsenegle ee duu mini orovdmoor yum

  • Anonymous (January 26, 2012 10:51:45 am )

    yaduu negend ni orshuulah gazar ch oldohoo baisan tsagt hen ter hoshoonii chuluug zasaad sergeegeed yvj bdag yum be teneg yum bichihee boli

antalya rent a car