antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 8, 2016 5 comments

Дэлхийд анх удаа 420 нугараач нэг дор уран нугарлаа

нийтлэсэн Admin

420

“Уул усны домог” уран нугараачдын үзүүлбэрийг Чингисийн талбайд зохион байгууллаа. Тус үзүүлбэрт орон нутгаас болон нийслэлээс шалгарсан 420 уран нугараач оролцов.  Дэлхийд анх удаа 420 нугараач нэг дор уран нугарсан түүхт үйл явдал Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд боллоо.Геннисийн номонд “Хамгийн олон нугараач зэрэг уран нугарсан” хэмээн тодоор бичигдэх үйл явдлын гэрч нь Монгол Улсын иргэд боллоо хэмээн зохион байгуулагчид энэ үеэр хэлж байлаа.

“Уул усны домог” уран нугаралтын үзүүлбэрт нийслэлээс гадна Эрдэнэт, Дархан, Дундговь, Дорноговь аймгийн уран нугараачид оролцлоо. Үндэсний циркийн дэргэдэх Уран нугаралтын дугуйлан, Шинэ цирк төвийн дэргэдэх “Отгоо” студи, Циркийн хөгжил төвийн нугараачид, Улаанбаатар чуулгын нугараачид, Дархан хотын “Шонхоодой” цирк, Эрдэнэтээс ““Эрдэнэс”, “Увидас” дугуйлан, Дундговь аймгаас “Сондор”, Дорноговь аймгаас “Дорнын уянга” зэрэг нийт уран нугаралтын 20 студийн 420 уран нугараач, жүжигчид оролцлоо.

Тоглолт нэг цаг 30 минут үргэлжилсэн бөгөөд Дарь эхүүд, ус, цэцэгс, могойн чуулган, Алунгоо хатан гэсэн тоглолтын хэсгүүдээс бүрджээ. Уран нугаралтын үзүүлбэрийн дундуур нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид уран бүтээлээ толилуулсан бөгөөд тоглолтын ерөнхий найруулагчаар МУСТА Р.Мөнхсайхан ажиллалаа.

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • AMJILT (August 08, 2016 10:01:33 am )

    YAMAR GOYO YUM BE ENE TOGLOLTOO TV r GARGAACH

  • зочин (August 08, 2016 10:38:13 am )

    үнэхээр гайхалтай байсан шүү, бахархсан, биширсэн

  • zochin (August 08, 2016 12:15:49 pm )

    tv r harahiig husej bn buren eheer n gargaj ugnu u?

  • зочин (August 08, 2016 8:37:39 pm )

    UBSeer shuud garsan hagas sainii 9 tsagaas garsiin nuhuud uzeerei goe bolson

  • irgen (August 09, 2016 8:08:27 pm )

    ok

antalya rent a car