antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 8, 2016 7 comments

74 настай  генерал авлигын улмаас бүх насаараа хоригдох ял шийтгүүллээ

нийтлэсэн Admin

fead41e8c4028fd7c89de1f7236d55cb

Хятадын төрийн мэдээллийн Синхуа агентлагаас  хээл хахууль авсан хэмээн буруутгагдаж байсан 74 настай, тэтгэвэрт гарсан армийн генерал Гуо Бошион-ыг авлигын хэргээр армийн шүүхээс бүх насаар нь хорих ял шийтгэсэн талаар мэдээллээ. Мөн агентлагаас мэдээлснээр Гуогийн генерал цол болон хувийн хөрөнгийг нь хураасан байна.

Гуо нь дэлхийн хамгийн том арми болох Хятадын Ардын чөлөөлөх армийг хариуцдаг Хятадын Армийн төв хорооны дэд даргын үүргийг 2002-2012 оны хооронд гүйцэтгэж байсан юм. Мөн энэ хугацаанд тус улсын Коммунист намын Улс төрийн товчооны 25 гишүүний нэг байсан билээ. Гэвч өнгөрсөн онд авлигын хэрэгт холбогдсоных нь дараа Коммунист намаас түүнийг хөөсөн юм.

Шүүх хурал хаалттай болсон бөгөөд Синхуа агентлаг энэ хэрэгт дурдагдсан мөнгөний дүнг тодорхой хэлээгүй юм. Хэдий тийм ч өнгөрөгч 4 дүгээр сард “South China Morning Post” сонинд бичсэнээр Гуо нь 12.3 сая доллартай тэнцэх хэмжээний хээл хахууль авсан хэрэгт буруутгагдан ялласан аж. Мөн сонинд нийтэлснээр дээрх мөнгөн дүн бол Ерөнхийлөгч асан Ху Жинтао-гийн удирдлагад ажиллаж байсан өндөр албан тушаалтнуудын нэг болох Гуо генералын хууль бусаар хуримтлуулсан мөнгөний өчүүхэн хэмжээтэй тэнцүү байх магадлалтай аж. Генерал асан Гуо өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч, чин санаанаас гэмшиж, давж заалдахгүй гэдгээ илэрхийлсэн болохыг Синхуа агентлаг мөн дамжуулсан юм. Харин Ройтерс агентлаг тус улсын Батлан хамгаалах яамны цахим хуудаснаас “Авлига бол манай намын хамгийн том аюул, армийн тулалдах чадварыг алдагдуулагч” гэснийг иш татсан байна.

Мөн дээрх хэргээс гадна өөр нэг генерал Суй Кайхоу-г бусдад давуу байдал олгох зорилгоор хээл хахууль асан хэрэгт холбогдуулан өнгөрөгч онд буруутгаж байсан ч шүүх хурал болохоос өмнө нас барсан юм. Тухайн үед төрийн мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэхдээ Суй Кайхоугийн Бээжин дэх гэрт байсан бэлэн мөнгө, эртний болон үнэт эдлэлийг төрөлжүүлж, бүртгэхэд нэг долоо хоног шаардсан бөгөөд бүгдийг нь шилжүүлэхэд 12 ширхэг ачааны машин ашигласан гэжээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • njut; (August 08, 2016 9:15:57 am )

    Ийм хууль үйл ажиллагаа манай улсад ганцхан жил үйлчилдэг болоосой.тэгвэл мөн хэрэгтэйяа

  • Ard (August 08, 2016 9:50:14 am )

    Manai turiihun ene hyatadaas heden hubi ilvv mongolchuudiig ygyirtel ni idej bga hubalznuud bvgdiigni shorond hataah heregtei bna ard tvmniig dendvv basamjlaj bga hubalznuuddaa tsag ni ireh baihaa

  • Монгол (August 08, 2016 6:08:24 pm )

    Уунийг дууриахгуй машины номерын хязгаарлалт л дууриажээ

  • berik (August 08, 2016 7:53:06 pm )

    Manaid tsagdaagiin hurandaa nariig chorond hiivel taaran .

  • Батмөнх М. (August 09, 2016 7:52:14 am )

    Идсэн уусанг нь уудлаад, буцаагаад улс монголд минь тушаадаг сайхан даргатай болох юмсан. М. Энхболд дарга аа, ийм чин шударга хятад дарга нартай болох юмсан, аан. Та нар ингэж ажиллаж чадах уу. нэг л итгэл алдраад байна шүү. Намар ч боллоо, Дүнжингарав уулын орой манантаад эхэлсэн шүү, аан.

  • би (August 09, 2016 2:14:00 pm )

    БҮХ НАСААРАА….. ХӨӨРХИЙ 74 НАСТАЙ АМЬТНЫ БҮХ НАС ГЭЖ ОДОО ЮУ БАЙХ ВЭ ДЭЭ. МОНГОЛД Л ИЙМ ХУУЛЬ, ХАРИУЦЛАГА ТООЦОХ СИСТЕМ ДУТАГДАЖ БАЙНА ДАА. ЭЭ ДЭЭ МӨН Ч ОЛОН НӨХӨД ЯВНА ДАА

  • Шудрага бай (August 09, 2016 5:23:17 pm )

    Одоо Баяр,Баярцогт,БатҮүл,Сайханбилэг,Сү.Батболд,Алтанхуяг нарыг баривчилж шалгаад хөрөнгийг нь хурааж улсын олрлого болго. Монголын өрийг эдгээр луйварчидаар төлүүл.

antalya rent a car