antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 8, 2016 5 comments

Сургууль, орон сууцны хороолол, төмөр замтай хаяа залгасан “Магнай трейд”-ийн ШТС-ыг холдуулж өгөөч, Хотын даргаа!

нийтлэсэн Admin

44

Хэнбугайд ч толгой баян байх эрх бий. Гагцхүү хууль журам гээчийг дэвслээд байж болохгүй билээ. Тэгвэл “Магнай трейд”-ийн эзэн, Монголын тэргүүн баячуудын нэгээр тодроод байдаг ноён Б.Ганзориг ШТС-уудаа Улаанбаатарын хаана ч барьж байгуулах бүрэн эрхтэй бололтой юм. Уг нь Хотын өмнөх удирдлагын үед 2013 онд ШТС-уудыг цэгцлэх захирамж гээчийг хотын мээр үзэглэж байсан удаатай. Тухайн үед нийслэл дэх ШТС-уудад шалгалт явуулахад,  нефть импортлогч компаниуд хууль журмыг хийдүүлсэн, эсвэл зарим нэг цоорхойг ашигласан үйлдлүүдтэй нь тогтоогдсон байдаг.   1980 онд батлагдсан Шатахуун түгээх станцын стандартаар шатахуун түгээх станц нь орон сууцнаас 20-50 метр, гэр хорооллоос 50-100 метрийн зайтай байрлах ёстой гэж заасан байдаг бол хот өргөжихийн хэрээр зохицуулалт нь алдагдаад байгаа хуучны энэ  стандартыг зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа хэд хэдэн ШТС-ууд байсан юм. Ер нь бол нефтийнхэнд хууль журам гууль болсон гэдгийг хаа хаанаа мэддэг болоод багагүй хугацаа өнгөрсөн гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу.

11

Түүнчлэн эрхэм таны харж буй энэ зураг дээрх “Магнай трейд”-ийн ШТС-ын тухайд Улаанбаатар хотын А бүсэд, хамгийн үнэтэй байршилд  үйл ажиллагаа явуулаад тодорхой хугацаа өнгөрч байна. Гол нь тус ШТС-ын зүүн талд ерөнхий боловсролын 31 дүгээр дунд сургууль байрладаг бол, баруун талд нь орон сууцны хороолол, урд талд нь төмөр зам байрлаж байгаа нь зураг дээрээс харагдаж байна. Мөн хажуу дэргэд нь орон сууцны хороолол шинээр баригдаж байгаа харагдаж байна. Сургууль, төмөр зам гэдэг бол онцгой обьектүүд гэдгийг хэн хүнгүй ойлгож мэдэж байгаа байх. Тэр ч утгаараа болзошгүй эрсдэлд ойрхон байдаг ШТС-ыг ийм онцгой обьектүүдтэй хэт ойр, хаяа залган үйл ажиллагаа явуулах эрх зөвшөөрлийг өгсөн нөхдүүдээс хариуцлага асуух хэрэгтэй байна. ШТС-тай хаяа залгасан сургуульд хүүхдээ сургадаг эцэг эхчүүд ч битүүхэндээ айдастай байдаг талаар хэлж ярих хүмүүс байх юм билээ. Тэрчлэн ШТС-тай хаяа залгасан газар баригдаж байгаа орон сууцанд байр авах гэж байгаа хүмүүс ч бодолтой байх нь зөв болов уу. Шийдэх ёстой хүмүүс нь шийдэж чадахгүй бол иргэд өөрсдийнхөө зүгээс авах арга хэмжээгээ л авахаас өөр яахав.

22 33 44 55 66 77

Ер нь бол ШТС-уудтай холбоотой ийм  асуудлуудыг Нийслэлийн удирдлагын хэмжээнд илүү том хүрээнд авч үзэхгүй бол Мэргэжлийн хяналтын байгууллага зэргээс бол шаардлага тавиад ямар ч нэмэргүй байдаг юм билээ. Ямартаа л НМХГ-ын Газрын тос, хийн хяналтын улсын байцаагч ярихдаа  “Зөвшөөрөлгүй газар шатахуун түгээх станц барьж байвал акт бичээд торгодог. Хүлээж авахгүй гэвэл хаалгыг нь лацдан цахилгааныг нь тасалж, үйл ажиллагааг нь бүрэн зогсоодог. Гэвч хэдхэн хоногийн дараа л бидний тавьсан лацыг өөрсдөө аваад үйл ажиллагаагаа явуулж байдаг. Тиймээс манайхаас нийслэлийн Газрын албанд шатахуун түгээх станцын газар олголтод дүрэм журмаа эргэж хараад, аюулгүйн зай хэмжээг нь судалж байж газраа олгохыг анхааруулж, жил бүр албан бичиг явуулдаг. Гэтэл орон сууц, албан газарт, гэр хороололд ойрхон ШТС-ууд бий болсоор байгаа.Эдгээр газрын ихэнх нь газар олголттой холбоотой буюу аюулгүйн зайн хэмжээ нь алдагдсан байдаг” хэмээн  ярьж байсан удаатай.

Тэгэхээр эхнээсээ газар олголтыг хууль зөрчин явуулдаг болох нь харагдаж байгаа юм. “Магнай трейд”-ийн энэхүү ШТС-ын тухайд Хот буюу Газрын албаны зөвшөөрлөөр энд үйл ажиллагаа явуулж байгаа байх. Тэр ч утгаараа алдаа завхрал гаргасан бол хот өөрөө засч залруулах ёстой болов уу. Хотын шинэ дарга С.Батболд та, “Магнай трейд”-ийн энэхүү ШТС-ыг байх ёстой газарт нь л байлгах тал дээр анхаарлаа хандуулна уу!?

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • уугуул оршин суугч (August 08, 2016 7:20:17 am )

    орон сууцны хороолол дотор 24 цагийн ажиллагаатай бүх үйлчилгээг хорих хэрэгтэй. Энэ маягаараа удвал УБ хот аймшгийн газар л болох юм шиг байна. Баянзүрх дүүргийн 1-р хороонд автобусны буудлын дэргэд хуучин 58-рбайрны зүүн талд 10 жил 2 хашаа хашиж нэг хашаанд бөөтэй айл бөөлж, бааж шээсээр байгаад одоо сонгууль дууссаны дараа гэнэт мөнгөтэй болж түргэн хоолны газар, нөгөө хашаа нь машины ил граж, нохой цуглуулсан заваан хашаа заваарсаар одоо нэг 12 давхар орон сууц барихаар шөнөжин ард иргэдийг унтуулахгүй цемент цутгаж байна. Эргэн тойрны байранд хөл гар муу, хэвтрийн хөгшчүүл үгээ хэлж байна. Яагаад ийм ард иргэдээ бодохгүй байшин барих зөвшөөрөл өгдөг юм бэ. Хамгийн гол нь энэ газарт дулааны шугам байдаг. Орон сууц барьж байгаа байшин барьж байгаа залуучууд шөнө ажиллаж байгаад нэг шугамыг цоолж бөөн ус болсон. Тоох ч үгүй усаа соруулаад цементээ цутганалээ. Яваандаа энэ орон сууц нь доороосоо найдваргүй гэсэн үг. Гадна талдаа ямар төсөл, хэн гүйцэтгэж байгаа тухай юу ч байхгүй. Эртхэн шалгаж үзээд буулгасан нь өлзийтэй шүү. Дараа нь амаа барьцгааж байхаар….

  • 2016 (August 08, 2016 9:08:15 am )

    нийлэл ёрөөсөө айдас, түгшүүр , уур бухимдлын үүр уурхай болсон. өвөл утаа гээд бид ичээндээ орчихно. дулаарангууд шээс шивтэр, тоос тортог барилгын дуу чимээ унтуулахаа больсон. чанаргүй барилгууд хаа сайгүй нар салхи харахгүй болгоод дээр нь чөлөөтэй гишгэх газаргүй боллоо. аль ч нам гараад барилга барьж мөнгө угаадаг боллоо.

  • Бат (August 08, 2016 9:27:03 am )

    Гал усны аюулаас гадна,90 оноос эхэлж УБ хотые телевлелт гэх зуйл алдагдаал ийм
    байдалд орсон,хотын олон дарга нар газрын наймаа хийж дур зоргоороо аашилж,
    хувийн эрх ашиг,албан тушаалаа ингэж ашигласаны гор нь энэ шуудээ,уунээс гадна
    хотод хэрэгтэй,хэрэггуй ихолон захууд,орлоготй,орлогогуй том дэлгуурууд бна,харин
    сургууль,эмнэлэг,цэцэрлэг 90 оноос хойш нэгч баригдаагуй,хот телевлелтийг угуй хийсэн
    эзэн ,эздууд уунийгээ мэдэж бгаа даа

  • ard tumen (August 08, 2016 2:05:37 pm )

    sb duuregin 3horoo narni zamin 13 bairand buudal ajilad udlaa ene gazar irgedin amgalan taivan baidalig aldagduulahin zeregtse sadar samunig surtalchilsan gazar bollo orosud irj bairlaad olon honog bolj bna mun turin tsagdaa nar uurin ger shigee erguulinhe mashintai bainga irj honogloh yum ene gazarig dariu shalgaj haamar bna

  • zochin (August 08, 2016 7:46:53 pm )

    hotoos gadagshaa gargaa

antalya rent a car