antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 5, 2016 4 comments

Хотын утааг багасгах шинэ технологи нэвтрүүлэх талаар ярилцжээ

нийтлэсэн Admin

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль хэдийгээр батлагдсан ч, хот утаатай хэвээрээ, иргэдийн хуьд тулгамдсан асуудал чигээрээ байгаа. Тэгвэл хотын дарга С.Батболд  Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Нгүен Твин болон Олон улсын санхүүгийн корпорацийн Зүүн Азийн бүсийн хотуудын хөтөлбөрийг хариуцсан ахлах Жессэ Анг нарыг  хүлээн авч уулзах үеэрээ Улаанбаатарын утаатай холбоотой асуудлаар санал солилцжээ.

Олон Улсын санхүүгийн байгууллага нь Дэлхийн банкны гишүүн байгууллага бөгөөд төр хувийн хэвшлийн түншлэл рүү чиглэсэн үйл ажиллагааг голчлон  явуулдаг юм байна. Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Нгүен Твин хэлэхдээ “Хотын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх замаар ажлын байр бий болгох зэрэгт техник туслалцаа, зөвлөх үйлчилгээ үзүүлж хамтран ажиллах сонирхолтой байна. Мөн дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэхэд зөвлөгөө дэмжлэг үзүүлэх боломжтой” гэсэн юм.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд,  Улаанбаатар хот ногоон хот болих зорилт тавин ажиллаж байна. Тиймээс дэд бүтэц, ус, цахилгаан, дулааны хэмнэлттэй ногоон технологи ашиглах, эрчим хүч хэмнэх зэрэг төслүүд дээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байгаад таатай байна.  Монгол улсын санхүү эдийн засгийн байдал хүнд байгаа учраас нөөц бололцоогоо зөв ашиглах, төсвийн зардлыг, бууруулах зайлшгүй шаардлагатай байна. Тиймээс төр хувийн хэвшлийн түншлэл рүү чиглэсэн төсөл хөтөлбөрт илүү төвлөрөн ажиллаж хэрэгтэй. Энэ чиг үүргийг хариуцдаг Улаанбаатар хотын Хөгжлийн корпорацитай хамтран ажиллах боломжтой”  гэв.  Мөн гэр хорооллын иргэдийг өртөг багатай орон сууцаар хангах, утаа, хүлэмжийн хийг бууруулах технолгийн шийдлийг нэвтрүүлэх, аж үйлдвэрийн парк, логистикийн нэгдсэн төв байгуулах зэрэг төслүүд дээр хамтран ажиллахад бэлэн байна гэсэн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • ИЧИГ (August 05, 2016 10:58:57 am )

    Утаа багасгах технологи гэнэ үү, Тэнэгтэх нь шив дээ,Гэр хорооллоо дахин төлөвлөж барилгажуулж ,үйлдвэрээ хотоос гаргаж, хуучин машиныг цөөрүүлэх зэргээр утаагаа багасгаж болно. Харин ямарч технологи утааг арилгахгүй,Бас л мөнгөн дээр ажиллах юмаа сэтгэж байгаан байна,

  • Зочин (August 05, 2016 1:47:09 pm )

    Яг үнэн.Энэ өвөл бас технологи яриад утаатайгаа өвөлжих юс бна л даа.

  • Anonymous (August 05, 2016 2:22:56 pm )

    Utaag arilgana gedeg uls turchdiin business boloo shiv dee eeljit mungu saah arga!!!

  • Anonymous (August 05, 2016 3:30:16 pm )

    nogoon tumur zamiin amitan garah gartsiig shurgej gargah baidlaar hiiheer amitad hunees ch iluu sovintoi uchir garch chadahguig anhaar

antalya rent a car