Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг талаар Сангийн сайд болон Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээллийг хаалттай сонслоо. Түүнчлэн Ерөнхий сайд хэд хэдэн чиглэлээр холбогдох сайд нарт үүрэг өгсөн.
Хүүхдийн мөнгөний тухай:
-2016 оны улсын төсвөөр баталсан Хүүхдийн мөнгөний санхүүжилт дуусч, одоогоор олголт нь зогсоод байгаа. Иймд Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлж олгох санхүүжилтийн эх үүсвэрийг судлах, 2016 оны улсын төсвийн тодотголын төсөлд суулгах, энэ талаар тодорхой санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайдад даалгалаа.
Ипотекийн зээлийг иргэдэд хүртээмжтэйгээр үргэлжлүүлэх:
-Орон сууцны ипотекийн зээл тойрсон ойлгомжгүй байдлыг цэгцэлж, иргэдэд илүү хүртээмжтэй байдлаар үргэлжлүүлэх хувилбарыг судалж, танилцуулахыг Барилга хот байгуулалтын сайдад даалгалаа.
Татварын өртэй аж ахуйн нэгжүүдийн тухай:
-Татварын хяналт шалгалтаар акт тогтоогдсон аж ахуйн нэгжүүдийн төлбөрөө төлөх хугацааг сунгах, хувааж төлөх, төлбөрөө төлөх тодорхой хугацаа олгох, хэрвээ данс нь хаагдсан бол дансыг нь нээж үйл ажиллагаагаа явуулж торгууль төлбөрөө барагдуулах бололцоо олгохыг судалж шийдэхийг Хуульзүй, дотоод хэргийн сайдад үүрэг болголоо.
Монгол Улсаас гарч байгаа мөнгөний урсгалыг хянах, эх үүсвэрийг шалгах:
-Мөн Монгол Улсаас гадагшаа гарч байгаа мөнгөний урсгалд тавихыг хяналтыг сайжруулах, гарсан мөнгөний эх үүсвэрийг судлах, шалгах, хэрвээ хууль үйлдэл бус байвал гаргасан мөнгийг улсад буцааж оруулж ирэх, эзэнд нь хуулийн хүрээнд хариуцлага тооцохыг Хуульзүй дотоод хэргийн сайдад үүрэг болгов.
Зээл бус хөрөнгө оруулалтыг татах:
-Мөн бүх сайд нарт хандаж, салбар бүртээ зээл тусламж гэхээсээ илүүтэй гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татаж ажиллахыг тэргүүлэх чиглэлээ болох, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн худалдан авалтыг дэмжих, төр хувийн хэвшлийн бүх худалдан авалт, үйлчилгээг зөвхөн монгол төгрөгөөр хийх, энэ чиглэлийг хууль тогтоомжийг биелэлтэд хатуу хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.
Холбоотой мэдээ
-
zochun (August 04, 2016 5:27:57 pm )
erdene bat eronhii said mini ee sangiin said bh daa l man-iinhand daramtluulj bgaa haragddag bsan shdee odoo hunii amaar ajillah bh daa tegehgui bol husagdana sh dee yana daa !!!!!!!!!!!!!
-
Зочин (August 04, 2016 6:10:56 pm )
АН муу жишиг тогтооно, МАН хэрэгжүүлнэ гэж үнэн юм даа. МАН-ынхан, АН-ын муу жишгийг хэрэгжүүлж байна даа. АН-ын дарга З.Энхболд, АН-ын дарга, УИХ-ын дарга гэсэн хоёр албан тушаалийг хашиж Ерөнхий сайд Сайханбилэгийг өөрийн утсан хүүхэлдэй болгож байсан. Одоо түүнийг нь МАН-ынхан даган дуурайж, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын дарга, МАН-ын дарга гэсэн хоёр албан тушаалийг хашиж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг өөрийн утсан хүүхэлдэй болгон ашиглаж байна. МАН, АН хоёр бол түрийвч нэгтэй бодол санаа нэгтэй хоёр хулгайч юм даа. Ард түмэн минь ирэх 2020 оны сонгуулаар энэ хоёр бузар намаас салж, шинэ нам, шинэ хүмүүсийг сонгоцгооё.
-
Tuya (August 04, 2016 8:19:34 pm )
Man iig songson teneg hvmvvs odoo terniihee gaig vvren dee odoo yana daa MAN AN ylaagvi l neg tvrvvchiih
-
Anonymous (August 04, 2016 9:54:19 pm )
il todiin huuliig il bolgoj tailagnsan hurungiig ni huraa.dampuurasaan aj ahuin negjvvdees tatvar gj yu avdgiin ta nar
4 Comments