antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 25, 2012 1 comment

Сард гурван сая төгрөгийн “орлоготой” цэцэрлэгийн эрхлэгч

нийтлэсэн Admin

Төрийн байгууллагын ажил­чин албан хаагчдыг дарга, цэрэггүй идэж уудаг гэлц­дэг. Тэгвэл дээр дооргүй идэж уудаг гэх энэ асуудал бяцхан үрсийн маань өсч тор­ниж буй цэцэрлэгт хүртэл газар авчээ.

Үнэндээ та бид цэцэрлэг, ясли гэхээр л нэг их ой­шоо­доггүй болохоос биш зарим цэцэр­лэгийн эрхлэгч 10-хан өдрийн дотор сая, саяар нь мөнгө зувчуулдаг байна. Ганцхан жишээ дурдъя.

Луйврын шинжтэй энэхүү гэмт хэрэг нийслэлийн алслагдсан дүүргүүдийн нэг болох Багануур дүүргийн 131 дүгээр цэцэрлэгт ил тод болжээ. Тус цэцэрлэгийн эрх­лэгч Д.Нарангэрэл гэгч цэцэр­лэгийн хүүхдүүдийн хоолны мөн­гөний төсөв зохиохдоо хүүхдийнхээ тоог илүү би­чиж, тайлан гаргаад арав хоногийн дотор 1.135.000 төгрөг завшчихаад байна.

Бидэнд олдсон мэдээллээр Д.Нарангэрэл эрхлэгч 2011 оны 12 дугаар сарын 21-31-ний хооронд цэцэрлэгтээ ирсэн хүүхдүүдийнхээ тоог илүү бүртгэж, нэг сая гаруй төгрөг илүү унагаж авчээ.

Тухайлбал 12 дугаар с­а­рын 21-нд тус цэцэрлэгт 268 хүүхэд ирснийг 348, 22-нд 247 хүүхэд ирснийг 347, 23-нд 256 хүүхэд ирснийг 347, 24-нд 279 хүүхэд ирс­нийг 347, 25-нд 263 хүүхэд ирс­нийг 347, 28-нд 277 хүүхэд ирснийг 347, 29-нд 270 хүүхэд ирснийг 347, 30-нд 181 хүүхэд ирснийг 347, 31-нд 50 хүүхэд ирснийг 347 хэ­мээн бүртгүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл энэ арав хо­ногт 131 дүгээр цэцэрлэгт 5832 хүүхэд ирсэн байтал 1032 хүүхэд илүү бүртгэж, хоолны мөнгөнөөс 1.135.000 төгрөг илүү гаргаж авсан байна. Гэхдээ одоогоор эл хэр­гийг цагдаагийн бай­гуул­лага шалгаж эхлээгүй тул Д.Нарангэрэл илүү бүрт­гэгдсэн 1032 хүүхдийн хоол­ны мөнгө болох 1.135.000 төг­рөгийг юунд зарцуулсан нь тодорхойгүй байгаа юм.

Энэ бол бидэнд мэдэгдсэн аравхан өдрийн хоолны мөн­гөний баримт бүхий тайлан. Үүний цаана хэдэн өдөр хуурамч бүртгэл явуулж, хичнээн сая төгрөг завш­са­ныг хууль хяналтын бай­гуул­лага тогтоох биз ээ.

Хамгийн гол нь 131 дү­гээр цэцэрлэгийн эрхлэгч Д.На­рангэрэл 2010 онд цэ­цэр­лэ­гийнхээ төсвөөс хоёр сая төг­рөг зувчуулсан боло­хыг Багануур дүүргийн Цаг­даа­гийн хэлтэс тогтоосон бай­даг.

Тодруулбал 2010 онд Багануур дүүргийн цагдаа нар цэцэрлэгийн эрхлэгч Д.На­рангэрэлийг шалгахад гэмт хэргийн шинжтэй үйл­дэл гэдэг нь тогтоогдсон тул хэргийг прокурорын бай­гууллагад шилжүүлсэн бай­на. Энэ хэрэг жил дамнан про­курор, цагдаагийн бай­гуул­лагаа шалгасны эцэст Д.Нарангэрэл мөнгө завш­санаа хүлээжээ. Улмаар дахин ийм үйлдэл гаргахгүй хэмээн ам өчиг өгч, хоёр сая төгрөгийн хохирлоо бараг­дуулахаар тохирч, эл хэр­гийг хаалгасан байдаг.

Д.Нарангэрэл нь ту­хайн үед дээрх мөнгийг зав­­ших­даа цэцэрлэгийн ня­ра­вын­хаа га­рын үсгийг дуу­райл­ган хуу­рамч илүү тө­сөв зо­хио­дог байсан аж. Эхэндээ Д.Нарангэрэл мөнгө завшаагүй хэмээн гүрийж байсан ч шинжээчид няравын гарын үсгийг дуурайлгаж зур­сан болохыг тогтоосны да­раа хэргээ хүлээжээ.

Ингээд тэрбээр цэцэрлэгт учруулсан хохирлоо хуулийн байгууллагын заасан хуга­цаанд бус жилийн дараа буюу өнгөрсөн оны 11 дүгээр сард барагдуулсан байдаг.

Харин энэ удаа Д.Наран­гэрэл цэцэрлэгийн хүүх­дүү­дийн тоог илүү бүртгэх зарч­­маар луйвар хийж эхлээд байна.

Ямартай ч 131 дүгээр цэ­цэрлэгийн эрхлэгч Д.На­ран­­гэрэл арван өдрийн дотор нэг сая төгрөг олдог гэхээр сард дунджаар гурван сая төг­рө­гийн “цалин”-тай бо­лол­той. Энэ бол баргийн төрийн албан хаагчийн авах цалин биш. Дээр нь яам, дүүргийн тамгын газраас орж ирдэг хандив тусламжийг нааш, цааш нь хийдэг, хүүхдүүдийн бэлэг сэлтийн мөнгийг дээрх аргаар илүү гаргаж байсан гэх сураг ч дуулдсан.

Д.Нарангэрэлийн удаа дараа давтагдаж буй гэмт үйлдлийг нь мэдсээр байж дүүрэг болон Цагдаагийн хэлтсээс хариуцлага тооцол­гүй өдий хүртэл ажил­луул­саар байдаг нь ихээхэн ан­хаарал татсан юм. Тиймээс энэ талаар асууж сураглавал Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очирын ха­маа­тан садан нь 131 дүгээр цэцэрлэгт ажилладаг юм байна. Иймээс ч Засаг дарга нь Д.Нарангэрэлийг “эрх­лүүл­сээр” өдий хүргэжээ.

Магадгүй энэ нь эцэстээ Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очирыг ч ороож мэдэх асуудал болж байх шиг байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 26, 2012 10:03:25 am )

    baliar awgaiag ajilaas ni huu, iimerhuu sejgiin huurnuud uhej dald orwol taarsiin

antalya rent a car