antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 4, 2016 16 comments

Ц.Цолмон: Одоогоор төсөвт ямар ч мөнгө байхгүй

нийтлэсэн Admin

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын 2016 оны төсвийн тодотголын саналыг хэлэлцэж, танилцуулгыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хийлээ.

Тэрээр, “Улсын Их Хурлын тухай хуулийн 42.2-т Улсын Их Хурлын Тамгын газар Улсын Их хурлын төсвийн төслийг Улсын Их Хурлын даргын зөвлөлтэй зөвшилцсөний дараа Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. Мөн хуулийн 42.3-т Улсын Их Хурлын Тамгын газар Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж гарсан саналыг тусгаж, төсвийн эхний хувилбарыг Улсын төсөвт нэгтгүүлэхээр төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуульд заасны дагуу хүргүүлнэ гэж заасан. Уг саналаа 2016 оны 08 дугаар сарын 15-ны дотор хүргүүлэх үүрэгтэй. Улсын Их Хурлын хэвийн үйл ажиллагааг хангах, Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх, Монгол Улсын Их Хуралд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх бүтээгдэхүүний зардалд шаардагдах Улсын Их Хурлын 2016 оны төсөв улс орны санхүү, төсвийн хүндрэлтэй байдлаас шалтгаалж 2016 оны төсвийн төслөөс нийт дүнгээр 13390.6 сая төгрөгөөр буурч, 18637.3 сая төгрөгөөр батлагдсан. Иймд төсөв хүрэлцэхгүйд хүрч байгаа учраас Улсын 2016 оны төсвийн тодотголоор Улсын Их Хурлын урсгал төсвийг 2460.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналтай байна” хэмээн танилцуулгадаа дурдав.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан Улсын Их Хурлын 2016 оны төсвийн тодотголын саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа тэвчиж болох зардлуудаа танах, зарим саналыг 2017 оны төсөвт суулгах боломжтой эсэх талаар асууж тодруулав. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон одоогоор төсөвт ямар ч мөнгө байхгүй учраас зайлшгүй шаардлагатай байгаа мөнгөө оруулж ирсэн хэмээн хариулав.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан 2016, 2017 оны төсөв хүнд байх тул Улсын Их Хурлын Тамгын газар бусад байгууллагуудад зөв жишиг тогтоох ёстойг сануулав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа Улсын Их Хурлын 2016 оны төсвийн тодотголын саналын төслийг 2014, 2015 оны төсвийн бодит гүйцэтгэлийн тоон үзүүлэлттэй харьцуулан, саналаа гишүүдэд танилцуулах хэрэгтэй хэмээн санал хэлэв.

Ингээд саналт хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Улсын Их Хурлын 2016 оны төсвийн тодотголын саналыг дэмжиж, Сангийн яаманд хүргүүлэхийг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд даалгав.

Үүний дараа Улсын Их Хурлын 2017 оны төсвийн төслийг хэлэлцэв. Танилцуулгыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хийлээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Төсвийн тухай хуулийг удирдлага болгон Улсын Их Хурлын хэвийн үйл ажиллагааг хангах, Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх, Монгол Улсын Их Хуралд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх бүтээгдэхүүний зардалд шаардагдах Улсын Их Хурлын 2017 оны төсвийн төсвийг боловсруулахдаа 6 зарчим баримталсан байна. Тухайлбал, Улсын Их Хурлын үйл ажиллагаа хэвийн явуулах, УИХ-ын хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхэд хүрэлцэхүйц байх, Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой зардлыг Улсын Их Хурлын 2008 оны 28 дугаар тогтоолоор баталсан хэмжээгээр бүрэн тооцох, Байнгын хороодын төсвийн талаар байнгын хороо бүрээс санал авч тусгах, орон тоо, цалингийн хэмжээ, хоол унааны зардлыг мөрдөгдөж буй хууль эрх зүйн хүрээнд тооцох гэх зэргээр боловсруулсан байна.

Мөн тэрээр, “УИХ-ын 2017 оны төсвийн хязгаарыг Засгийн газрын 2016 оны 346 дугаар тогтоолоор 14616.8 сая төгрөгөөр баталж ирүүлсэн бөгөөд энэ нь 2015 оны гүйцэтгэлээс нийт дүнгээр 8979.4 сая төгрөгөөр, 2016 оны батлагдсан төсвөөс 4020.5 сая төгрөгөөр буурсан. УИХ-ын 2017 оны төсвийн төслийг нийт дүнгээр 27348.0 сая төгрөгөөр тооцсон бөгөөд энэ нь 2015 оны гүйцэтгэлээс 3715.8 сая төгрөгөөр, 2016 оны төсвөөс 8710.7 сая төгрөгөөр, Засгийн газраас баталж ирүүлсэн төсвийн хязгаараас 12731.2 сая төгрөгөөр өсч байгаа” гэж танилцуулав. Танилцуулгатай холбоотой асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд байнгын хорооны гишүүд Улсын Их Хурлын 2017 оны төсвийн төслийг дэмжлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • Anonymous (August 04, 2016 1:07:52 pm )

    Umnuh said nar ih hua’iin darga buh hunmuusoig hariutslaga toots

  • баасан (August 04, 2016 1:26:55 pm )

    Татвар телегчдын менге хаачисан бэ,терийн сангуудын урсгал зардалын менге бх естой,
    менге бхгуй гэж хариулт хэлэхээ больж узээрэй,терд менге бх естой,байлгах естой,харин
    ард тумэнд менге бхгуй,татвараа телж бгаа,терийн санд менге бхгуй бол овт шааруудын
    херенге менгийг хураах л болж дээ,малуудаа

  • zochin (August 04, 2016 2:49:34 pm )

    za bitgii hudlaa yariad bai mungu bh l yostoi

  • иргэн (August 04, 2016 3:10:12 pm )

    арилжааны банкууд бэлхнээ байж байхад төрийн сан банк хэрэггүй. үүнийгээ татан буулгаж зардлаа хэмнээч

  • zogii. (August 04, 2016 6:09:16 pm )

    Одоо төсөвт ямар ч мөнгө байхгүй ulsiin mongo haashaa orchihov hen idchihvee.

  • zogii. (August 04, 2016 6:11:25 pm )

    komoanuud sar byr tatvaraa toloh estoi ailuud sar byr bair gerliin mongoo tolj baigaa ter mongo tosovt ordoggyi yumuu.ygyi yadaj l ene byh ychingyyd guanznuudaas sar byr 10 000 togrog huraaj avch baidag bizdee.

  • Anonymous (August 04, 2016 6:24:55 pm )

    Aseam gegchid bvx mongoo tabiaad tuuchixsan bishvv

  • Anonymous (August 05, 2016 1:46:26 am )

    Болно оо, та нар ер нь их мөнгө хэрэглээд сурчихсан, наанаа байгаа мөнгөөрөө он дуустал яв. ИХ-ийн гишүүдийг бүгдийн шинэ юмаар хангах гээд яах юм бэ? Хуучин гишүүдэд нь бүгдэд нь ширээний, зөөвийн, өөр ч билээ бүгд байгаа. Шинэ гишүүдэд нь хуучин гишүүдийн хэрэглэж байсан техник хэрэгслэлүүдийг дахин хуваариалх хэрэгтэй. Бүгд ажиллаж байгаа.

  • zochin (August 05, 2016 7:47:38 am )

    xemnelt xaanaas gargax ve gevel shine um bitgii xudaldaj av tegeed boloo.gishyyded yu ch bitgii av bygd bgaa.

  • зочинЗочин (August 05, 2016 8:19:17 am )

    Төсвөө бүрдүүлэх нь засгийн газрын үүрэг. Чадахгүй бол ажлаа хийж чадахгүй байна гэсэн үг.

  • zochin (August 05, 2016 9:31:17 am )

    Baihgui baihgui geh um 3-say hvnee uls ornoo dandaa dooshoo hiine uursduu bolohoor gadaad dotoodod naadam hural heseed l tansaglaad tom tim land solij unaad sandal shiree said darga boloh gej holio solio bolood baihad yaj ard tvmen uudtei baih um edej heregledeg ni ta nar tulbur tataas ugdur ni yadarsan urtei ard olon chin shvv yaraltai bvh zeeliin hvvg buulga bid shaardaj bna mkv chuluulj 5%-8% yaraltai oruul ard tvmnee bodoh tsag unguruud bna bid hatuu shaardah bolnoo yasan ih amardag yadan ih naadam hesdeg novshnuud we

  • ЗОЧИН (August 05, 2016 9:51:05 am )

    ХУЦ МӨНГӨ БАЙЛГА ЛАЛРУУД МИНЬ

  • zochin (August 05, 2016 10:43:26 am )

    Mungu baihgui gesen murtluu said bolood shin land avaad mayk taviuulaad l ar araasaa iim l baina shvvdee bidnii undur hvvtei zeeliig buulgaj mkv chuluulj 80-mkv deeshiig baga hvvtei zeelrvv oruulj uguuchee mash hvnd bnaa

  • зочин (August 05, 2016 11:29:03 am )

    Төсвийн данс дүүрэн мөнгөтэй байна гэж бодоо юү. Та нар урд нь тэрбум долларын өртэй хүлээлгэж өгч байсан биз дээ. Эргүү юм уу. Тэр мөнгийг та нар өөрсдөө бүрдүүлэх ёстой юм байгаа биз дээ. Чадахгүй бол эртхэн гараа өргөөд зайлаад өг. Цаана чинь ард түмэн хэцүүдлээ. Та нарыг хүлээж турж үхэлтэй нь биш.

  • zochin (August 05, 2016 11:43:14 am )

    haha zuv mungu bailga huuhdiin mungu huvistaanii mungu avii huuye

  • ах (August 05, 2016 2:03:23 pm )

    илжигдоржийн хэрэглээ зардлыг тана асем гээд архичин аав шиг хүүхдийн мөнгөөр гадаадын хүмүүсийг дайлж найрлаад дуусгаа биз сагсуу хог

antalya rent a car