antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 4, 2016 6 comments

“Уламжлал” хадгалсан дутуу томилгоо

нийтлэсэн Admin

d102319cb70ea8859a987cc4977b0328

Засгийн газар өчигдөр дэд сайдуудаа томилов. Гэхдээ томилгоо бас л дутуу гучуу хийгдлээ. 13 дэд сайд томилох ёстой ч, 10 дэд сайдыг томилов.Тэдгээр нь :

– Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл

– Хуульзүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр /УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх/

– Сангийн яамны дэд сайд Х.Булгантуяа /МАН-ын Нарийн бичгийн дарга/

– Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж / ОБЕГ-ын дарга асан /

– Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга /МАН-ын Нарийн бичгийн дарга/

– Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр

– Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэн / “Монросцветмет”-ийн захирал, УИХ-ын гишүүн асан/

– Эрүүл мэндийн дэд сайдад Л.Бямбасүрэн

– Хөдөлмөр нийгмийн хамгаалалын дэд сайд Б.Мөнгөнчимэг /НАМЗХ-ны Нарийн бичгийн дарга/

– Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр /УИХ-ын гишүүн асан/

За харин Гадаад хэргийн дэд сайдад нэр дэвшүүлсэн Г.Тэнгэр, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад нэр дэвшүүлсэн Т.Аубакир, Барилга хот байгуулалтын дэд сайдад нэр дэвшүүлсэн М.Батбаяр нарыг өчигдөр томилсонгүй. Чухам яагаад томилгоо хийгдээгүй талаар тодорхой мэдээлэл алга байна. Өмнөх жишгээс харахад ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг үндэслэлээр нэр дэвшигчдээ эргүүлэн татах алхмуудыг олонтаа хийсэн. Тэгэхээр энэ удаа тэр жишиг давтагдахыг  үгүйсгэх аргагүй. Ямартай ч дэд сайдуудын томилгоо уламжлалаа хадгалан дутуу гучуу л хийгдээд байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • ulaan (August 04, 2016 8:48:50 am )

    bushuu tuulai borbindoo baastai gej ene dee 160 garan myngan gishuudees shileed shileed l ene dee tegeheer busad ni ymar bh ni u taa daa ene nam uneheer tsaashdaa hereggui bj bna doo

  • MAN-II GISiHUUN (August 04, 2016 9:21:38 am )

    lav l batbayar gj nuhriig tatdag ni zuv

  • эх оронч (August 04, 2016 9:38:07 am )

    боловсон хүчингүй намаа хэн хэдэн төгрөг намдаа хандивласан тэр л сайд болно ш дээ

  • Зочин (August 04, 2016 11:23:50 am )

    ХХАА салбарт маш том ашиг сонирхолын зөрчилтэй тэр салбарт бизнестэй Аубакирыг зүтгүүлж байгаа нь их анхаарал татаж байна. Хэний ч нүүрэнд энэ залуугийн юм ил байгаа шүү дээ. Арай ч дээ ЕС. ХАА салбарынхан цочролд орж байгаа шүү

  • zochin (August 04, 2016 1:17:18 pm )

    Намын дарга мөнгөтэй хүнд л албан тушаал өгнө шүү дээ мөнгийн дутуу өгчихөж дээ хөөрхий тэрнээс биш өдийд томилогдчихгүй яахав дээ???? сонгуульд чин сэтгэлээсээ ажилласан хэдхэн газрын дарга нар нь албан тушаалгүй хоцорсон гэсээн тэдэнд өгөх мөнгө байхгүй юм чинь дээ уг нь ажлын төлөө зөв хүнээ дэмжвэл манай намд л сайн даа

  • Зочин (August 05, 2016 9:40:41 pm )

    Нийгмийн даатгалын мөнгөөр Эрдэнэ намаа тэтгэж байгаа байлгүй. Ийм хүмүүс хэрэгтэй байлгүй МАН-д.

antalya rent a car