antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 3, 2016 4 comments

Төв цэвэрлэх байгууламжид  72 цагийн зогсолт хийнэ

нийтлэсэн Admin

zogdolt

Төв цэвэрлэх байгууламж нь хоногт дундажаар 160000-180000 м3 бохир усыг хүлээн авч, механик болон биологийн цэвэрлэгээ хийж, хэт ягаан туяагаар халдваргүйжүүлдэг. Засвар шинэчлэлтиийн ажлын хүрээнд  лаг шахах 1700 метр далд шугамыг ил болгон шинэчлэн, лагийн буцах усны 3800 метр шугамыг угааж, худгийг лайдаж цэвэрлэн, ТЭЦ-ийн үнсний талбайн урд талын нуурын устай, цэвэрлэх байгууламжийн  ус нийлэн цаашлан Туул голд нийлдэг байсныг салгасан талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Гантөмөрийг Төв цэвэрлэх байгууламжийн ажилтай танилцах үеэр  Ус сувгийн удирдах  газраас мэдээлэл өгч байлаа.

Цөөрмийг Bio-Cleaner тоног төхөөрөмжөөр цэвэрлэж байгаа аж.Хотын Ерөнхий менежер “Одоо хийгдэж байгаа болон хийхээр төлөвлөсөн айгаа төсөв санхүүгийн асуудлыг шийдэхийн төлөө ажиллана” гэсэн. Энэ үеэр Төв цэвэрлэх байгууламжид  72 цагийн зогсолт хийх хүсэлт тавьсныг зөвшөөрч ажлын гүйцэтгэлийг маргааш нь газар дээр очиж шалган  засвар шинэчлэлтийн ажлыг цаашид хэвийн явуулахыг үүрэг болгов.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • содном (August 03, 2016 11:21:35 am )

    Хотод хамгийн чухал, зайлшгүй хийгдэх ажил бол энэ цэвэрлэх төхөөрөмж. Цэргийн хотхон, нефть, 10 буудал, 5 шар гээд цэвэрлэх төхөөрөмжөөс ялгарах бохирын муухай үнэр үнэртэхгүй газар одоо хотод бараг байхгүй шахуу болсон байх шүү. Цэргийн хотхонд 10-д жил амьдарсан болохоор энийг сайн мэднэ. Харин хотоос зайдуу цэвэр агаарт амьдардаг эрхмүүд энэ зовлонг мэдэхгүй байх.

  • Анхаар (August 03, 2016 4:26:34 pm )

    Ойрын өдрүүдэд болж буй хэт халалтаас үүдэлтэй болон бусад шалтгаануудаас даралтын өөрчлөлтөд орж байгаа хүмүүс дараахь линкээр орж, өөрөө өөртөө болон гэр бүл, ойр дотнынхондоо анхны тусламж үзүүлэгч даралт тэнцвэржүүлэгч аппаратыг сонирхоно уу.
    https://www.orca.mn/home/product/139

  • zovhin (August 03, 2016 6:15:23 pm )

    буруу мэдээлэл бн тур зогсолт хийгээд дууссан одоо хэвийн горимд ажиллаж бгаа

  • Anonymous (August 03, 2016 11:14:42 pm )

    unuudur boxiriin umxii unerteed bn umxii xurnuudee ene uner arillaxgui

antalya rent a car