Эдийн засгаа хэрхэн хөл дээр нь босгох вэ, иргэдийнхээ амьдралын нөхцлийг яаж сайжруулах вэ гэдэг нь эрх баригчдын шүдний өвчин болоод байх ёстой тийм цаг үе яг тохиогоод байгаа. Асуудлаа зөв шийдэхийн тулд улстөрийг зөв хийх ёстой гэдэг нь нэгэнтээ нотлогдсон үнэн болоод буй. Тэгвэл гишүүн асан Р.Амаржаргал өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр төрийн бодлогын залгамж чанарыг хангах үүрэгтэй төрийн албан хаагчдын тухай дараах зүйлсийг хөндсөн байна.
“Улс төрөөс зугтах аргагүй болжээ. Уул нь зугтаад нуугдаад байх зүйл эхэндээ байгаагүй л байх. Харин өнөөдөр тэгтлээ олны эгдүүцэл дургүй хүргэж буй улс төр нь гажигтай, нэг л буруу яваад байгаа бололтой. Жишээ нь, улс төр нь алдаатай буруу бол төрийн алба гажиж, улмаар төр нь тун сул доройтно. Төрөө эрхэмлэн дээдлэх дуртай, уламжлалтай монголчууд сул дорой төр байгаагийн учир шалтгааныг зөв улс төр мөрдөхгүй байгаатай холбон тайлбарлаж байгаа юм.
Норматив талаас, улс төр ба төрийн бодлого хамтдаа, цогц, нягт уялдаа бүхий л явах ёстой. Аль нэг нь эвдрэн гажих нөхцөлд цогц чанар алдагдаж, тогтолцоо нь бүхэлдээ гацан, төрийн дархлаа ч эрс доройтодог. Нөгөөтээгүүр, төрийн бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй албан хаагчид, аль нэгэн хүчний улс төрийн явцуу эрх ашигт үйлчлэх учиргүй. Гэхдээ тэд сонгуулийн дүнгээр бүрэлдэх засгийн газраас ангид байна гэж байхгүй, салгах ч аргагүй.
Өнөөгийн нөхцөлд төрийн бодлого нь сонгогчдын хүсэл тэмүүллийг гүйцэлдүүлэх улс төрийн зорилго бүхий орчинд оршино. Тэр хүсэл тэмүүллийг олж харсан, зөв тодорхойлон, итгэл олсон улс төрийн хүчин сонгуульд ялах учиртай. Харин энд нэг асуулт үргэлж гарч ирж байдаг: сонгогч ард олны хүсэл тэмүүлэл дандаа зөв үү? Гунигтай гашуун түүх тун ч зөндөө тохиолдсон гэдгийг дурдаад өнгөрье.
Төрийн бодлогыг түмнээсээ мандат авсан хүмүүс тодорхойлон манлайлан хэрэгжүүлэх ёстой. Сонгуульд ялсан нам нь засгийн газраа байгуулан, манлайлах (халтуурдах биш) үүрэгтэй сайд нараа тодруулан тохоон томилж, тэд нь зүг чиглэлийг зааж, төрийн албан хаагчидтайгаа хамтран бодлогоо хэрэгжүүлэх арга загвар, механизм боловсруулах учиртай. Төрийн албан хаагчид улс төрийн зорилго зорилтыг ажил хэргийн, үйл ажиллагааны төлөвлөгөө, хэрэгжүүлэх заавар журам, дүрэм аргачлал болгох ёстой.
Зөвшилцлийн ардчилал төрийн албыг хүчгүйдүүлдэг, сулруулдаг бололтой. Ямар ч гэсэн сүүлийн 25 жилийн туршлага ийм дүгнэлтэд түлхэж байна.
Ард иргэдийнхээ болон улс орны өмнө хариуцлагаа хүлээх үүрэгтэй улс төрийн нам нь “хэн нь илүү популист вэ” уралдаанд оролцон явах юм. Тэд улс орныг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэх бус сонгогдох гэсэн цорын нэг л зорилготой.
Арай тулахтай байх ёстой намууд нь сөрөг санал цуглуулах, эсэргүүцсэн, хараар л будахаас өөр ажил мэдэхгүй, чадахгүй улс төрийн намуудад орон зайгаа алдах янзтай байна. Сонгуулийн мажоритар систем 2 том намыг давамгайлуулдаг хэдий ч савлахаар тун ярвигтай гэдгийг анзаарах ёстой юм.
Хэрэг дээрээ төр гэдэг нэрийн ард нуугдаж буй намууд дандаа хувааж, задалсан, эвдэлсэн, үймүүлсэн, бужигнуулсан үйл ажиллагаа явуулж байна. Нэгтгэх чадвартай улс төрийн нам, улс төрч гараад ирэх болов уу гэхээр “намайг л баяжуулах юм уу гэж” гэж асуух юм.
Төрийн албыг улс төрөөс, улс төрчдөөс ангид байлгана гэж зөндөө ярилаа. Ангид гэдгээ ч сайтар ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй нэг хэсэг улс төрчид байна. Ангид гэхээр сонгогдсон намын эсрэг ч юм шиг, хамтран ажиллахгүй байх ч юм шиг мушгин, сонгууль болгоны дараа төрийн албыг бүтцийн өөрчлөлт нэрийдлээр бужигнуулж өөрийн намын гишүүд, дэмжигч, нутгийнхан, хамаатан ах дүүсээ голдуу ямар нэгэн сонгон шалгаруулалтгүй “үүрэг гүйцэтгэгчээр” томилсоор ирлээ.
Сонгуульд нэгэн нам ялахаар л яам агентлагийн түшмэд бүгд өөрчлөгддөг, асуудлыг мэдэх мэдэхгүй шинэ хүн “дадлага” хийхээр ирээд нэгэн хугацаанд сурдаг, сурдаггүй хэдэн товариш өөрийнхөө бөгөөд ерөөлийнхөө цагийг барсаар, төрийн ажил гацсаар дараачийн сонгуулийн нүүрийг үздэг нэг иймэрхүү гунигтай гэхээс илүү гамшигтай, хорлонтой байдал үүсчхээд байна. Мөн түүнчлэн богино хугацаанд төрийн албанд очигсод албан тушаалаа урвуулан ашиглах сонирхолтой байдаг гэдгийг одоогийн практик харуулсаар байна.
Өнөөгийн түүхэн нөхцөл – нэгтгэгч, шударга улс төрийн хүчнийг хүсэн хүлээж, хайж байна. Сонгогдсон засаг ёс зүйтэй, эрхэм дээд зорилготой, ажил хэргийн мэдлэгтэй байх ёстой юм. Төрийн алба мэргэжлийн өндөр боловсролтой, ёс зүйтэй, хүмүүнлэг зэрэг олон талын шалгуурыг хангасан байх ёстой. Боловсролын төвшин, эзэмшсэн мэргэжил, туршлага гэсэн шалгуураас гадна бусдыг хүндлэх, хүмүүнлэг, чигч шулуун, шударга, үнэнч зэрэг хүний зан чанарыг товойлгох чадвартай тогтолцоо үгүйлэгдэж байна. Монгол төрийн алба хаагч – “төрийн хар хүн” – маш өндөр эрдэм чадалтай, цэвэр шударга, үнэнч, ажил хэрэгч, зарчимч болтол өдий бололтой. Бэлэн зэлэн юм даанч алга. Сонгон шалгаруулалтын өнөөгийн тогтолцоо үр дүнгээ өгөхгүй байна.
Улс төрийн энэхүү шаардлага, эрэлт хэрэгцээг төрийн албан хаагчид мэдрэх, ойлгох, ухаарах ёстой. Учир нь тэд эрх баригчдын бодлогыг хамгийн үр ашигтай зохистой хэрэгжүүлэх үүрэгтэй юм.
Улс төрчид, төрийн албан хаагчид нэг баг болон хөтлөлцөөд явдаг тохиолдол өнгөрсөн 25 жилд бараг үгүй л дээ. Тиймээс сонгуулийн дараа засаг, дарга нар солигдон боловсон хүчний “газар хөдлөлт” болдог. Энэ хоёр хамтарч сурах хүртэл, төрийн албан хаагчид улс төржихөөс ангижиртал хөгжил дэвшлийн талаар мөрөөдөх ч хэрэггүй бололтой. Тиймээс төрийн албыг ном ёсонд нь оруулах нь өнөөгийн түүхэн зорилт.
Улс төрч, төрийн албан хаагчийн үнэлэмж, эрхэм зорилго, зорилт нэг, нэгдмэл ойлгомжтой нөхцөлд бид урагшлана хэмээн хэлж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Зочин (August 03, 2016 8:42:10 am )
2012 оны сонгуулийн дараа мэдлэг чадвахгүй төрийн албан. хаагчид хэтэрхий олширсон үнэн. Эрдмийн цол, төрийн албанд ажиллаж үзээгүй хүн ЭШ-ний хүрээлэнг удирдаж, яахаа ч мэдэхгүй 3 жил өнгөрөөсөн. Үүнийг өөрчлөх шаардлага нийгэмд байгаа
-
зочин (August 03, 2016 9:10:55 am )
ТЭНГИС КИНОТЕАТРЫН ЧАНХ ХОЙНО БАЙРЛАЛТАЙ, ГАЛ ЗУУХ ТУСДАА 1 ӨРӨӨ БАЙРЫГУДААН ХУГАЦААГААР ХӨЛСЛҮҮЛНЭ. 88229121
-
'' (August 03, 2016 2:09:46 pm )
yne hed ve
-
yyyy (August 03, 2016 2:10:14 pm )
yne hed ve,tulbur
-
-
Жагаа (August 03, 2016 9:31:14 am )
Зов л зуйл ярьсан байна. Даанч АН ууний эсрэг хийж утга учиргуй орсолдоонийг бий болгосон нь харамсалтай. Торийн алба тогтвортой мэргэжлийн байх естой. Та дэмжээд хийлцээрэй
-
төр (August 03, 2016 10:26:18 am )
чи цагтаа юу ч хийгээгүй байж одоо хуцах хэрэггүй , энэ бол дэндүү хувиа хичээсэн амьтан шдэ
-
зочин (August 03, 2016 11:06:26 am )
Миэе 60 тэрбумаа босгож аваг
-
содном (August 03, 2016 11:10:14 am )
Энд бичсэн зүйлийг одоогийн төр, засгийн удирдлагууд бүгд уншин, хэрэгтэйг нь өөрсдийн ажилдаа тусгаж ажиллахыг эрмэлзээсэй. Төрийн ноён нуруу тэгш, зөв байгаасай. Өөрсдөө баяжихын төлөө биш Монгол эх орныхоо төлөө, ард түмнийхээ тэгш сайхан амьдралын төлөө зүтгэж ажиллаасай гэж хүсье, бас гуйя.
-
зочиночинзочинзочин (August 03, 2016 11:28:04 am )
төрийн албан хаагчдын олонхийн ганц хүсэж бгаа зүйл энэ. Энэ үзэгдэл яг үнэнийг хэлэхэд 2008 оноос эхлэлээ тавьж /нэг нам дахиж ялсан мөртлөө/ 12 онд гаарсийм шүү дээ. Би өнөөдөр аль нэг нам, дарга дагавал би амьдралтай, мөнгөтэй гэж бодож үүнийгээ амьдралын итгэл үнэмшил, зорилго болгож бгаа залуусын армийг хараад үнэндээ гонсойдог, бүр айдаг. Уул нь бүх хүн өмнөхөө, чаддагаа хийгээд төр нь түүнд огт оролцохгүй бол л болоод явчих юм бгаам ш дээ…. яаандаа энэ гажуудлыг
-
зочин (August 03, 2016 12:22:31 pm )
Aмаржаргал ямарч үед зөв юм ярьдаг .Бодит амьдралыг мэдэрдэг юм билээ.Харин ардчилалыг өмчлөгчид нь энэ хүнийхээ үзэл бодлыг зөвшөөрдөггүй байсан даа.АНхан төрийн албыг харцаараа удирдаж төрд нэг хоёрхон сар ажиллласан болгоод шууд төрийн албаны шалгалтын оноог буруулж оруулах хүндээ тохируулан албаны дарга болгож байсан олон хүнийг мэдэх юм одоо ч тэр хүмүүс Эрдэний толгойлж байсан яаманд байсаар л байна.
-
Zochin (August 03, 2016 12:59:04 pm )
An namd odoo ganst chuhal zvil bol ev negdel baerstogt saihanbiled altanhuyg batvvl nariin man aas harluulj bga zviliig vnen zuviig olon tvmend vnener haruulj ner hvndiig sergeeh heregtei iim uls turchid An iin neg chuhal heseg gdgiig onstoloh olon saihan shudarga zaluu bolovson hvchin chal bn da
-
zochin (August 03, 2016 1:50:54 pm )
AMARJARGAL GUAI ZUW HELSEN BNA
-
Баатар (August 03, 2016 3:14:01 pm )
Үнэхээр мэдлэгтэй чадвартай хүмүүсээр төрийн албыг бүрдүүлье гэвэл бүх албан тушаал дээр сонгон шалгаруулалт зарлаад шудрага шалгаруулах хэрэгтэй.Жил бүр доод тал нь 25 хувийг нь шалгаруулалтанд оруулж байх хэрэгтэй.Тэр мэргэжил ур чадварын ярилцлагын шалгалтыг тухайн байгууллагын хурган дарга нар биш, харин төрийн албаны зөвлөлийн байнгын комисс авч, шалгарсан хүмүүсийг ямарч тээггүй ажилд томиловол ямар бол.Харин олон жил 10 – аас доошгүй жил тогтвортой сайн үр дүнтэй ажилласан ажилтныг тогтвортой ажиллуулах тал дээр анхаарах.
-
Анхаар (August 03, 2016 4:19:27 pm )
Ойрын өдрүүдэд болж буй хэт халалтаас үүдэлтэй болон бусад шалтгаануудаас даралтын өөрчлөлтөд орж байгаа хүмүүс дараахь линкээр орж, өөрөө өөртөө болон гэр бүл, ойр дотнынхондоо анхны тусламж үзүүлэгч даралт тэнцвэржүүлэгч аппаратыг сонирхоно уу.
https://www.orca.mn/home/product/139 -
Зочин (August 03, 2016 7:36:17 pm )
Сүрхий сургамж өгч дээ .Өөрөө тийм ч сайн мэдлэггүй эдийн засгийн анхан шатны мэдлэгтэй байж их мэдэгчийн дүрд тоглоод хэрэггүй бизээ. . Элбэгдоржийн ивээлээр төрд гарсныгаа их томд тооцож нэг том бурхан шиг даажигнаж явахаа болимоор юм . Ийм дуракууд млнголыг доройтуулж байгаа шүү
-
Хайдо. (August 05, 2016 9:45:55 am )
Та оороо хэн бэ.Унэн УГ хэлсэн хунийг ингэж хэлж байгаа нь оороо хэн бэ гэдгээ харуулж байна. АН-ын нилээд хэсэг нь энэ нохор шиг зуйл бичих юм.Иймэрхуу бодолтой улс их байвал АН тарах хэрэгтэй.
-
-
zochin (August 03, 2016 8:06:07 pm )
ANamig Amarjargalaaas oor udirdchih hun alga daa,zovhon gants yariltslagig n unshiad helj bgaa uym bish shuu,oor judagtai,hariutslagatai,shudarga,zov hun AN d haragdahgui bna
-
jinhen mongol (August 04, 2016 8:26:37 am )
Ene huniig MAN-IIN shudrah gishuud demjeed baiga shuu.2017 ond demjih heregtei.Enhboldoos deer
-
ahmadardach (August 04, 2016 12:31:41 pm )
Ene gajig togtoltsooryy Mongoliig chirch oryylsan hyn bol S.Bayar tyynii gar hol bologch Cyh,Batbold,Altanhyyag,Bayartsogt,Saihanbilig/Saihanbalai/ nar shyy.Olon hyn N.Enhbayariig gej oilgodog.Tiim bish daldaas zalagchid Bagabandi,Elbegdorj metiin heden chotgor bii.M.Enhbold tednees zaigaa barij holdbol zob zam ryy oroh bh.Es tegbel ooroo idyylne dee.
-
зочин (August 04, 2016 5:32:47 pm )
Амаржаргал гэж новшийн пялдаг дандаа худлаа хуцнааа АН-*с зайлаарай
-
Anonymous (August 04, 2016 10:21:05 pm )
unasan buhud shaltag mundahgvi ee amarjargalaa turiin albiig hen turliiin huviin alba bolgosiim ,,,,,tanai nam ,turiin albiig hen bolovrolgvi malnuudaar dvvrgesen ,,,,,tanai nam ,,turiin albiig hen naimaltsaj ehelsen tanai nam …hudlaa geed helel dee uursduu garsan bol uy gej hutsaj bh ni ch oilgomjtoi hvvheldein kino sh dee
-
Malchin (August 05, 2016 2:14:51 pm )
An name Amarjargalaas uur zuv bodoltoi gun alga buun anarhistuud Mongoliig sunuugchud
22 Comments