antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 1, 2016 1 comment

Хэт халалт газар тариаланд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна

нийтлэсэн Admin

5472426577f45f5a89c211

Өнөөдрөөс эхлэн Монгол Улс даяар хэт халалт үргэлжилнэ гэх мэдээллийг Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс өгч байгаа. Тэгвэл цаг агаарын энэ байдал нь иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөллийг дагуулж болзошгүйгээс гадна улсын эдийн засагт бас хор хохирол дагуулж магадгүй байна. Тэр нь юу гэхээр үр тариалалтад сөргөөр нөлөөлж мэдэхээр байна. Үрийн болц боловсрох шат наймдугаар сарын 15 хүртэл үргэлжилж, 20-ны өдөр орчимоос болцын эхэн үе эхэлдэг байна. Гэтэл үр тариа боловсрох шатанд хэт халалт удаан үргэлжилбэл үр давжаарах, цаашлаад үр тарианы ургац, гарцад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгаа юм байна. Манай улсын хэмжээнд энэ жил 323 мянган га талбайд үр тариа, үүнээс 301.5 мянган га талбайд улаанбуудай тариалсан юм байна. Түүнчлэн салбарын яамнаас мэдээлж буйгаар цаг агаарын дулаарал нь ойд хөнөөлтэй шавжны тархалтыг нэмэгдүүлдэг аж. Энэ жил 16 аймгийн 80 сумын ойн сангийн 680 мянган га талбайд хөнөөлт шавж тархаж, үүнээс 590 мянган га талбайд хөнөөлт шавжийн голомт үүсээд байсныг тогтоожээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • ЦЭЦЭГ (August 01, 2016 6:26:11 pm )

    Газар тариалангын эрхэмүүд жилийн жилд усжуулалтанд анхаарна гэж байхгүй хэдэн будаагаа хорчиилгоод төрд өндөр үнээр шахна бас нэмэгдэл бөөн мөнгө авна хариуцлага байдгүй тэртээ тэргүй ямар юм хураагаад авсаныг төр мэдэх биш өггөрсөн жил бас л халсан усалгаа байхгүй хорчигор будаа намар хурааж аваад төрд зарсан хорчигор будаа гурил болдоггүй малын тэжээлд тэнцдэг

antalya rent a car