antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 30, 2016 5 comments

О.Эрдэмбилэг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч боллоо

нийтлэсэн Admin

 Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг чуулганаар хэлэлцэж томиллоо.  Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Очирхүүгийн Эрдэмбилэгийг томилуулах саналыг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн тухайгаа танилцуулав.

Нэр дэвшигч О.Эрдэмбилэг нь 1994-1998 онд МУИС-ийг эдийн засаг, санхүүч мэргэжлээр төгсөж, 2000-2002 онд Австралийн Улсын их сургуульд хөгжлийн эдийн засгийн мастер хамгаалжээ. Тэрээр 1998-2007 онд Сангийн яаманд газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн, 2004-2005 онд МУИС-д багш, 2007-2013 онд Олон улсын валютын санд улс хариуцсан эдийн засагч, ахлах эдийн засагч, 2013-2014 онд “Ньюком” группэд зөвлөх, 2014 оноос “Голомт” банкны Тэргүүн дэд захирал, ТУЗ-ийн даргын зөвлөхөөр ажиллаж иржээ.

Монголбанкны ерөнхийлөгчийн саналыг Эдийн засгийн байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн тухай тус байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулсан юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, А.Баделхан, Т.Аюурсайхан, Г.Занданшатар, Б.Пүрэвдорж, Б.Ундармаа нар Монголбанкны ерөнхийлөгч болон нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан саналаа хэлсний дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 90.6 хувь нь О.Эрдэмбилэгийг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилохыг дэмжив.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Зочин (July 30, 2016 5:00:41 pm )

    Энэ этгээд хувьцааны мөнгийг даруй өгч ард түмнийг хүлээлтээс яаралтай салгах хэрэгтэй байна. Засгаа хурдан байгуулж чадахгүй цаг аваад ажлаа хийхгүй цалгардаж ард түмнийг хохироосон МАН хариуцлагаа үүрч хүлээгдсэн ажлуудыг яаралтай үргэлжлүүлэх ёстой байна.

  • сарнай (July 31, 2016 2:29:19 pm )

    хувьцааны мөнгө яагаад өгөхөө больж бгаа юм бэ энхний хүмүүс нь хожиж сүүлийн хүмүүс нь хохирч бгаа юм биш үү 100000-р 300-н хувьцаа засгийн газарт өгч байгаа гэсэн үгүү ард түмэнээ хууран мэхлэж хувьцааг нь хямд авчхаад юу нь ард түмнийхээ төлөө гэж хэлж чадаж бнаа луйварчдаа больж үзээч

  • zochin (July 31, 2016 7:04:47 pm )

    Данс нь улайсан төр засаг хүлээж авлаа,асуудлыг шийдэхэд цаг хугацаа хэрэгтэй тэр мөнгөнөөс илүү улс орны аюулгүй байдал,Эрдэнэтийн асуудал чухал. Мөнгө хэвлэж л өгөхгүй юм бол одоохондоо май гээд өгчих юмгүй байгаа байхаа!!!

  • зочин (August 01, 2016 11:18:53 am )

    уих-ын гишүүн сайд дарга нарын хүүхдүүд залгамжилж төр барьдаг жишиг тотож дээ…

  • Dagva (August 01, 2016 2:07:37 pm )

    Harin tiimee Halzan Ochirhuugiin huu banknii erunhiilugch bolloo

antalya rent a car