Томоос том ялагдал амссан АН-ынхан ҮЗХ-аа өнөөдөр буюу 29-нд хийнэ гэх мэдээлэл байсан ч, бас л хойшлогдсон гэх мэдээлэл байна. Ирэх наймдугаар сарын 5-ны өдөр хуралдахаар болсон гэнэ. Нэгэнтээ засаг төр барих ажлаас холдоод байгаа тул хуралдааныг хэд хоногийн хугацаанд нааш цааш нь татах бол тэдний хувьд асуудал биш биз. Гэхдээ хуралдааны тов хойшлоод байгаагийн жинхэнэ учиг шалтгаан нь нам доторх фракциудын эрх мэдлийн төлөөх тэмцэлдээн хийгээд Ерөнхийлөгчийн сонгуулийн зураглалтай илүү холбоотой гэдэг талаар нь хэдийнэ хэвлэлүүд онцлоод байна. Ер нь бол АН ийм л янз байдлаа уламжлал болгон хадгалсаар байх юм бол МАН хэчнээн муу ажилласан байлаа ч гэсэн,иргэд сонгогчид АН-д дахиад л төмөр нүүр харуулна. Тэгээд яахав. Өөр бусад ганц л сонголт байгаа хойно. Тэгэхээр АН-ын тухайд улстөрд, нийгэмд өөрөөр үзэгдэх цаг хэдийнэ болсон гэдгийг хэлэх хэрэгтэй. Судлаач Д.Ганхуяг сонгуулийн дүн гарсны дараа өгүүлэхдээ ”2012 онд эрх мэдэлд хүрсэн АН бодож амжилгүй Засгийн Газраа байгуулсан юм. Ингээд үзэл санаа нэгтэй хүчирхэг багаар биш, харин фракц бүлгүүддээ албан тушаал бэлэг мэт хуваарилж, хоолны тасралтгүй хэрүүл зодоон хийхийн эхлэл болсон юм.
АН-ын мөн чанар бол МАН-ыг эсэргүүцсэн түүнтэй тэмцэгч олон бүлэг, бүлэглэлийн механик нийлбэр, МАН-аас тасарч салсан буюу “урвасан”, мөн зориудаар явуулсан этгээдүүд, тэдгээрийн “өвдөл цөвдлөөс” бүрдэх учраас фракцитай байх нь АН-ын “мөнхийн хууль” юм. Иймээс фракци хоорондын тэмцэл бол АН-ын салшгүй дагуул мөн.
АН цаг ямагт МАН-ын эсрэг хүчнүүдийн эрээвэр хураавар хүчнүүдийн цуглуулгын шинжтэй байсан ба гадаадын зөвлөхүүд эд нарыг нэгтгэх гэж бараг 20 жил зүтгээд одоо болтол дийлэхгүй байгаа юм. Ямар ч хүн бодсон ардчилсан хүчин мөн юм бол ардчилсан үзэл санаа, үнэт зүйл, суурь зарчмаа тойрч нэгдээд болчих мэт боддог. Гэтэл Монголд бол эдгээрийг зүгээр л ярьдаг, чалчдаг, тунхагладаг болохоос биш, сахидаг биелүүлдэг, дагадаг, мөрддөг ардчилагч Монголд ганц ч ширхэг байдаггүй.
Сүүлийн 4 жилд юу болсныг товч өгүүлбэл: эхлээд Н.Алтанхуягийг араас нь хутгалж алав. Үүний дүнд АН-ын биш, МАН-ыг илт барижаалсан Ч.Сайханбилэгийн Засгийн Газар бүрдэв. Дараа нь Н.Алтанхуягийн эсрэг аян дайн хийж “жижиг Алтангадас”-ыг үндсэнд нь устгав. Энэ нь АН-ын ирээдүйн толгой хэн болох вэ гэсэн асуудалд багтах бөгөөд З.Энхболд, Ч.Сайханбилэг хоёрын зарлаагүй дайнд шилжсэн юм. Дараа нь МоАХ фракц болон Х.Баттулгын эсрэг сунжирсан дайн хийв.
Одоо хүчний хуваарилалт: З.Энхболдын “Шонхор” + Н.Алтанхуягийн жижиг “Алтан гадас” + Х.Баттулгын МоАХ гэсэн 3 фракцийн нэгдэл, Ц.Элбэгдоржийн фракц + Засгийн газар ба MSC-ийн зохион байгуулсан (МАН + MAXH) нэгдлийн хооронд зааглагдаж, тогтоод байна хэмээн бичсэн юм. Мөн тэрбээр 2015.03.05 нд бичсэн “Шувтарсан цагаан бумба”нийтлэлдээ “Энэ бүх дайныг Ц.Элбэгдорж удирдан явуулж байв. Ингээд Ц.Элбэгдоржийн намынхаа эсрэг явуулсан “ирээдүйн Ерөнхийлөгч” нарыг намнах дайнд АН хамаг хүчээ шавхаж, улс төрийн нэгдсэн бодлого, үйл ажиллагаа явуулах чадвараа бүхэн алдав. “Гурван том”-ыг хүчээр зарах гэсэн улайрсан оролдлого, түүнийг тойрсон будлиан, оффорын асуудал, бие биеэ шоронд хийсэн зэрэг нь АН-ын нэр хүндийг навс унагав. Сүүлийн 4 жилийг ярьдаггүй юмаа гэхэд сүүлийн 2 сар гаруйн хэрүүл, тэмцэл АН-ын сүнс сүлдийг авчихсан юм.
Төр задрахад дээрэмчид завшдаг гэж юутай үнэн…Энэ бол АН 2016 онд гарцаагүй сөнөхийн дохио мөн. Мөн АН гарцгүй болсны тод нотолгоо юм” гэж бичиж байсныг эргэн сануулъя.
Тэгэхээр АН-ын тухайд яг үнэндээ бол сая амссан ялагдал нь шинжээчдийн хувьд прогнозод нь байсаан. За харин эрх мэдэлд донтсон эрх баригчдын хувьд өөрсдийгөө өндөр дээд суудлаас буулгаж харж сэхээрэхээргүй хэмжээнд нэгэнтээ хүрсэн байсан бөгөөд улам шунасаар байсанд асуудлын гол оршиж харагдана.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин (July 29, 2016 8:42:59 am )
ТЭНГИС КИНОТЕАТРЫН ЧАНХ ХОЙНО БАЙРЛАЛТАЙ, ГАЛ ЗУУХ ТУСДАА 1 ӨРӨӨ БАЙР УДААН ХУГАЦААГААР ХӨЛСЛҮҮЛНЭ. 88229121
-
зочин (July 29, 2016 9:36:54 am )
Ардчилсан намынхан монголын их юмыг намнасаан! Эрүүл мэнд, боловсрол, хууль зүй, монгол сэтгэлгээ, эв нэгдлийг хүртэл сэвтээсэндээ.
-
zochin (July 29, 2016 10:19:14 am )
AN HIISEN SAIN ZUIL IH BGAA DARAA SONGUULID GARCH IREHIIG YERUUE
-
хуягаа (July 29, 2016 11:36:11 am )
Амаржаргалаас өөр ерөнхийлөгчид дэвшээд тасархай ялалт байгуулах нэг ч хүн ардчилсан намд байхгүй.
-
ЗОЧИН (July 29, 2016 11:59:18 am )
ан=ыг=хөнөөсөнээ=гуравыг=хөөгөөгүцагт=ан=будаа
-
Anonymous (July 29, 2016 12:32:05 pm )
АНамаас 2017 оны ерөнхийлөгчид Х.Баттулгаас өөр хүн байхгүй дээ
-
анхаа (July 29, 2016 12:40:04 pm )
амаржаргал,Сосорбурам 2 улсын том ,кино театр,СЭЗД-Г үнэгүй хувьчилж аваад шударга хүн болоод шүтүүлээд сууцан,СЭЗД-,төлбөр нь аймаар өндөр
-
irgen ard (July 29, 2016 12:40:37 pm )
R.Amarjargal Erunhiilugch boloh hamgiin bolomjiin hun. Tehdee teriig AN gargahgui l geh baih. Bat-Uul bol goridood ch hereggui. Ter bol odoo uls turiin uhdel.
-
ЗОЧИН (July 29, 2016 2:38:04 pm )
АЛСААС ГЯЛАЛЗАХ НЭГЭН ТОДХООН ОД БОЛБООСУУ МИНИЙ НАМ АН БАЙЛАА. ЭНЭ НАМЫХАА ТӨЛӨӨ АРВАНТАА ҮХЭЖ НЭГЭНТЭЭ СЭХСЭЭН БИ. ГЭТЭЛ ЯАВ.ХЯЗГААРГҮЙ ШУНАЛ НЭГНИЙХЭЭ АРААС СЭМЭЭРХЭН ОЧООД СЭГ БОЛТОЛ ХУТГАЛДАГ ОЛХИОГҮЙ ЗАН ОЛОН БҮЛЭГЛЭЛ ЭНЭ САЙХАН НАМЫГ МААНЬ ЦАСТ БУМБЫН ОРОНД ОЧУУЛЛАА. ЭНЭ АЛДААН ДЭЭР СӨРӨГ ХҮЧИН САЙХААН ТОНГОРСОНДОО. АРД ТҮМНИЙХЭЭ БАС ТӨРИЙХӨӨ НУРУУ ТУРУУГ ХУГАЧААД ӨӨРСДӨӨ СҮҮЛД НЬ БЯЦ ДАРУУЛААД ХӨЛ НЬ ХЭДХЭЭН ТАТВАГАС ХИЙГЭЭД АМЬ ТАВИЛАА.СҮҮЛЧИЙН ГАНЦ АМЬСГАЛАА 1072 ХУВЬЦААНД ШИНГЭЭГЭЭД ОДЛОО. СЭВСЭН ДЭЭР НЬ АПУ БАТХҮҮ ВАЛЬС ЭРГЭХ НЬ ХАЙРАН НАМ .ИНГЭЭД БАС БОЛООГҮЙ ЭЭ ЭРДЭНЭТИЙН АСУУДЛААР ДЭЭЛЭЭ НӨМРӨНӨ ЯАНАА ЯАНА. БҮХ ӨРСӨЛДӨГЧӨӨ НАМ ДАРСАН ЭЛБЭГЭЭЭ АХ БРАВО
-
Zochin (July 29, 2016 3:07:01 pm )
Анхнаасаа АН улсын бүх объктыг хувьчилж Монголыг хямралд оруулсан шүү
-
Anonymous (July 29, 2016 3:48:02 pm )
АН еерседдее л гомдох хэрэгтэй. Угээгуй гуйлагчин эрх мэдэл, эд херенгенд хурэхээрээ араатан болдог гэдэг зарчмаар л явсан. Энэ нь суулдээ бие биенээ барьж идэхээс ч буцахгуй байдалд орсноос нь харж болно доо.
-
ZOCHIN (July 29, 2016 3:59:42 pm )
AMARJArgaliig olon hun demjdg hundeldeg eryynhiilugchiin songuuld amarjargaliig songoh heregtei
-
ZOCHIN9 (July 29, 2016 5:07:43 pm )
arai zangaragtaigaar niz enkhbold deer baikhdaa
-
Иргэн (July 29, 2016 5:40:26 pm )
АН-ынхан чинь Талх чихэр ХК, Алтантариа ХХК, Ноос ноолуурын үйлдвэр, Гутлын үйлдвэр, АПУ компани, Солонго ресторан /Одоогий Наран их дэлгүүр/ гэх мэт тоочоод баршгүй үйлдвэр аж ахуйн газруудыг тэврээд Монголын нутаг дээр тэнгэрээс унаад ирсэн юм байхгүй юу. Тэдэнд өвөг дээдэс гэж байхгүй. Бидэн шиг малчин гаралтай, газар шороотой, эх нутагтай, сайн муу хөрштэй, ах дүү амраг садантай хүмүүс бишээ. Бид яах вэ нэг бор баазхан хүмүүс. Харин тэнгэрийн хүмүүс нутагшихгүй, сэтгэл, шунал нь ханахгүй хэцүү байгаа байх аа
-
Уншигч (July 29, 2016 6:32:03 pm )
Бат-Үүл, Бат-Үүл, Бат-Үүл өөр хэнч бишээ
-
Уншигч (July 29, 2016 6:36:18 pm )
З. Энхболд, Эрхэмбаяр, Батхүү, Баттулга, Бурмаа нар бол АН-г булшлагчид шүү дэ, энэ муусайн новшнуудаас салахгүй л юм бол энэ нам хэзээ ч өөдлөхгүй.
-
zochin (July 29, 2016 6:56:40 pm )
Санал нэг байна.Батхүү чи яасан ханаж цаддаггүй юм бэ! 2012 онд бусдын саналыг луйвардаж дахин 4 жил хулгай хийв,ард олныг архинд живүүлж,мөнгөөрөө ар гэр,нууц хүүхдүүдээ тэжээдэг нүгэл чинь бурханаас шийтгэлээ хүлээнээ!Чиний нүглийг үр удам чинь төлнөө,нас чинь гүйцвэл харнаа чи!!!!Гэдэс чинь удахгүй дэлбэ үсэрнэ шүү!!
-
Зочин (July 29, 2016 8:53:34 pm )
Даравч дардайна булавч бултайна АН 2020 онд гараад л ирнэ.МАНгарууд эхнээсээ суудлаа булаалдаад алалцаад эхэллээ.Эд нар даргын суудлын төлөө эх орноо худалдахаас сийхгүй .
-
Иргэн (July 29, 2016 9:33:41 pm )
Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. Чилийн удирдагч Августо Пиночет
-
Иргэн (July 29, 2016 9:36:02 pm )
Ардчилал бол Америк мэтийн том гүрнүүд жижиг буурай орны газрын баялагийг дээрэмдэж авахын тулд зохиосон үлгэр юм. Ардчилал Монгол мэтийн жижиг буурай оронд нэн аюултай. Сэрэмжлэгтүн.
-
Давка (July 29, 2016 10:05:54 pm )
Нэн иргэн чинь яасан үнэн үг хэлдэг нөхөр вэ .золиг гэж дэмжиж байна.Ардчиалсан намйн УИХ дарь нөхдүүдийн дарамт заналхийллээс яаж салах вэ.
-
ЭР ХҮН ШҮҮ (July 29, 2016 10:12:03 pm )
АН- ХИЙЖ БҮТЭЭСЭН МОНГОЛЫГ ӨӨРЧИЛСӨН НЬ ҮНЭН. ГАГЦХҮҮ АЛТАНХУЯГАА УНАГАЖ БАЙЖ ӨӨРСДӨӨ УНАЛАА. ЭНЭ БОЛ ГАШУУН ҮНЭН ШҮҮ. БУСДААР АРД ИРГЭД МЭДЭЖ БАЙГАА ХИЙЖ БҮТЭЭСНИЙГ ТАНЬ. ЭНЭ БОЛ ЭВТЭЙ БАЙХЫН САНУУЛГА. БУСДААР МАН-Г САЙНДАА СОНГООГҮЙ ЛУЙВАРЧ ИХ ХИЙЖ ГАРЛАА ДА.
-
монголчууд (July 29, 2016 10:13:40 pm )
ман- гараад л давхар дээл албан тушаал сандал ширээ ингээдл нэр нүүрээ алддаг нам даа. одоо халамж гээд нээх юм хийсэн болох гээд ахиад бөөн өр нэмнэ харж л байгаарай
-
Зочин (July 29, 2016 10:26:36 pm )
АН-г Элбэгдорж САайханбилэг нар булшилсан. Өөрсдөө шудрага хирнээ бусдыг доош нь дарах гэж албан тушаал ашиглсан боловч АН-г сонгуульд ялагдуулж дуусах шив дээ. Албан тушаалд дуртай хирнээ чадваргүй хүмүүс төрд гарах тун аюултай гэдгийг харуулав
-
Anonymous (July 30, 2016 12:17:17 am )
Tor aldsan mongoniihoo araas AN iin luivarchid bolon er barij bsan humuusiig shalga ard irgediin mngiig butsaan avchiraarai
-
Anonymous (July 30, 2016 8:29:56 am )
ERDENET MONGOLROSTSVETMETIIN 49 HUVIIG MONGOLIIN TUR ZASAGT BUTSAAJ AV, TEGJ EH ORON ARD TUMNII ERH ASHGAAS URVAJ ALBAN TUSHAALAA ASHIGLAN HULGAILSAN HEDEN HULGAICH LUIVARCHDIIN IDESH BOLGOHGUI SHUU
-
Сосор (July 30, 2016 9:34:34 am )
Та нарт ерөнхийлөгчийн суудал олдохгүй
-
Зочин (July 30, 2016 9:42:56 am )
нэг тоонотоос өрх тусгаарласан 10 өрх айлын 7 нь МАН-ыг дэмждэг судалгаа байна. Соц.аас угшилтай энэ уламжлал амь бөхтэй. Сайндаа л намдаа гомдсон 10% нь гуйвж дайвнуу гэхээс бусад нь өөрчлөгдөхгүй.Намын гишүүнийхээ татвар төлдөг учраас намдаа шаардлага тавьж ядаж 1 жижиг төсөл олж авдаг гишүүд үр хүүхэддээ мөн энэ уламжлалаа үлдээнэ. Иймээс амь бөхтэй байгаа юм. Иймээс АН дийлэнх олонхи болж байгаагүй ойрын үед ч болох боломжгүй. Гагцхүү гишүүнчлэлээ өргөжүүлж зохион байгуулалтаа менежментээ зөвхөн ҮЗХ-рээ биш бүх гишүүдээ оролцуулж нарийн судалгаанд үндэслэж байж шинэчилэх хэрэгтэй.
-
duuch (July 30, 2016 12:39:58 pm )
ard tvmen batvvliig erenhiilogchid soihod uym oilgoh hvmvvs songono shvv ,odoo ard tvmen vvl baatariin hiisen ajiliig saishaaj bn shvv
-
Anonymous (July 30, 2016 10:38:01 pm )
Одоо Ардчиллаас ерөнхийлөгч гарвал АН УИХ-д хүлээсэн ялагдлаа нөхөхийн тулд улам улайрсан үйл ажиллагаа бодлого явуулаад улсыг дахин бужигнуулж самрах болно шүү. Бас АН-ын луйварчдыг төрийн хяналт хуулиас бултуулж авч үлдэх бодлого хэт хүчтэй явуулах гэж оролдоно. Үр дүнд нь монголын гэмгүй ард түмэн газар нутаг юу болохийг бодож сонголтоо хиймээр санагддаг шүү. Ер нь ерөнхийлөгчийг АН-МАН-аас сонгомооргүй л байна
-
Anonymous (July 30, 2016 10:38:01 pm )
Одоо Ардчиллаас ерөнхийлөгч гарвал АН УИХ-д хүлээсэн ялагдлаа нөхөхийн тулд улам улайрсан үйл ажиллагаа бодлого явуулаад улсыг дахин бужигнуулж самрах болно шүү. Бас АН-ын луйварчдыг төрийн хяналт хуулиас бултуулж авч үлдэх бодлого хэт хүчтэй явуулах гэж оролдоно. Үр дүнд нь монголын гэмгүй ард түмэн газар нутаг юу болохийг бодож сонголтоо хиймээр санагддаг шүү. Ер нь ерөнхийлөгчийг АН-МАН-аас сонгомооргүй л байна
-
Зочин (August 01, 2016 11:59:46 am )
ЭНЭ НАМЫН АЛТАН ХАЙРЦГИЙГ НЭЭЖ ҮЗҮҮЛ ЭРГЭЖ ТӨРХӨӨ ОЛОХГҮЙ 25 ЖИЛ БОЛОХ БӨГӨӨД СҮНСЭНД НЬ ЧӨТГӨРИЙН ШЭЭС ШИНГЭСЭН ТУЛ НЭГЭН ЖАРАНЫГ ХҮЛЭЭМОЙ
-
Nam min dee (August 01, 2016 8:26:12 pm )
Ard hilsan namiig yalagduulah ni Ebiigiin taktik bailaa gej….
33 Comments