Рио-гийн олимпийн наадамд монголчуудынхаа магнайг эхэлж тэнийлгэх магадлалтай тамирчид бол жүдогийнхон. Жүдо бөхийн тэмцээн наймдугаар сарын 6-нд эрэгтэйчүүдийн 60 кг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн өрсөлдөөнөөр эхэлнэ. Жүдогийн онцлог нь тухайн өдрөө медальтнууд тодордог билээ. Тэгвэл наймдугаар сарын 6-нд эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Ц.Цогтбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд М.Уранцэцэг нар барилдана. Мөн Казахстан улсын нэрийн өмнөөс манай жүдоч Г.Отгонцэцэг барилдана. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд бид Монголын хоёр жүдочдоо амжилт хүсэн суух юм.
Цэнд-Очирын Цогтбаатар 20 шүргэж буй залуу. Жиндээ дэлхийн чансааны 23-т бичигдэж байгаа. Түүнд итгэл найдвар тавьж, олимпийн наадамд зодоглох эрхийг өгсөн. Залуу тамирчин итгэл дааж, бидний магнайг тэнийлгэх биз ээ.
Дэлхийн аварга Мөнхбатын Уранцэцэгийн хувьд дэлхийн аварга. Дэлхийн чансааг жиндээ тэргүүлж яваа, өнөө цагийн шилдэг бөх. Түүнээс маргаангүй медаль бид хүлээж байгаа.
Галбадрахын Отгонцэцэгийн хувьд тамирчин хүний хүсэл тэмүүллийн ёсоор олимпийн наадамд өрсөлдөхийн тулд Казахстаны иргэн болж, өмнөөс нь олимпийн наадамд оролцох эрхээ авсан. М.Уранцэцэг жиндээ тэргүүлж, олимпийн ганц эрхийг авах нь тодорхой байсан тул Г.Отгонцэцэг ийм замыг зоригтойгоор сонгосон. Тэрбээр Казахстаны иргэн болсноосоо хойш 14 тэмцээнд орохдоо 10-аас нь медаль авч чадсанаас гадна энэ жил М.Уранцэцэгийгээ гурав ялчихаад байгаа. Жиндээ дэлхийн чансааны дөрөвт гарч ирсэн шилдэг жүдоч. Тэгэхээр хоёр монгол бүсгүй Рио-гийн татами дээр халз таарах ч магадлалтай юм. Гэхдээ чансаа их өндөр байгаа тул медалийн төлөөх юмуу маш өндөр даваанд л таарах магадлал өндөр байна.
Риогийн эхний өдрийн хамгийн сэтгэл догдлон, нэрийг нь дуудан хүлээх, харах тамирчид тэд байх болно.
Эх сурвалж: Р.Гэгээ,, Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
otgoo (July 28, 2016 8:17:42 am )
Ta nar chadnaa delhig uiluulaj orchlong buheld n altan medialaraa nomrooroi amjilt mongolchuud bid bugd zalbirch mongol eej buhen suugee orgoj suugaa gedegt itgeerei
-
Сонгогч (July 28, 2016 12:06:22 pm )
Чадна итгэж байнаа. Уранцэцэг,Отгонцэцэг 2 финалд үлдэж монголчуудаа баярлуусай. Хэн ялах нь сонин биш.
-
мөөгий (July 28, 2016 12:55:44 pm )
та хоёрийг зэрэгцээд зогсохийг харвал би өөриигөө их азтайд тооцноо.энэ амьдралд үзэхээ үзсэн гэсэн үг хоёуланд нь амжилт хүсье
-
Ch bell (July 28, 2016 3:01:57 pm )
Амжилт! Монгол эх орноо үрс гэдгээ харуулаад өг!
-
Oogiin (July 28, 2016 7:49:43 pm )
Otgontsetseg ni tsaashaa urantsetseg ni turuuleesei
-
Odontungalag (July 28, 2016 11:37:27 pm )
Teneg pizda
-
ogii (July 28, 2016 11:39:15 pm )
Amjilt
7 Comments