Дөрвөн настай охиноо зодож биед нь хүнд гэмтэл учруулан амь насыг нь хохироосон хэрэгт буруутгагдсан төрсөн эцэг Т.Цогт болон хойд эх Г.Маралмаа хоёрыг шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд боллоо. Шүүх хуралдаан өглөөний 10:00 цагт эхэлж, 17:40 цагт шийдвэрээ гаргасан юм. Шүүхийн шийдвэрээр Г.Маралмаад 23 жилийн хорих ял оноож, төрсөн эцэг Т.Цогтыг нь цагаатгалаа.
Шүүхийн тогтоолд, Тулгатын Цогтод прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208. 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож Т.Цогтыг цагаатгаж, Ганбатын Маралмаа нь прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, мөн хуулийн тусгай ангийн 91.2.12, 91.2.15 дахь хэсэг болгон өөрчлөх, мөн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг болгон өөрчилж,
Тулгатын Цогтод прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж, Ганбатын Маралмаа хүнийг онц харгис хэрцгий аргаар бие хамгаалах чадахгүй байдлыг далимдуулан санаатай алах гэмт хэрэг үйлдсэн, бусдыг байнга зодох буюу тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг, Тулгатын Цогтыг хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар Г.Маралмааг 23 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хохир ялаар тус тус шийтгэж,
Т.Цогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гарсан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Г.Маралмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг өршөөн хэлтрүүлж, оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Г.Маралмаагийн цагдан хоригдсон хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсон бол,
Т.Цогтын 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон болохыг дурдаж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлүүдийг устгаж гар утас, Сиди-г Г.Цогтод буцаан олгож, Иргэний хуулийн 417 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Г.Маралмаагаас 4.646.839 төгрөгийг гаргуулж ээж Б.Өнөржаргалд олгох, Г.Цогт нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдлаа. Өөрөөр хэлбэл, Т.Цогтын хүн амины хэрэг цагаадаж, охины биед хүнд гэмтэл учруулсан хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хаажээ.
Холбоотой мэдээ
-
nymjargal (July 27, 2016 10:03:21 pm )
bolj bolj
-
irgen (July 28, 2016 12:01:48 am )
Etseg ni vr hvvhdee aimshigiin zoduulchihaad haraagvi geegvi bailtai. ene aylj arai tentsvergvi achaa boljee.
-
Shuren (July 28, 2016 4:20:17 am )
Buh yanhan banzal ger bul salgaj ur huuhed onchruulsen mongoor bie ene uneldeg outan ohiduudad surgamj bolohgui bolotgui ene 2 uul ni saihan amidrah gej l suusan bh daa Erin buruu yum hiisen hun hezee negen tsagt uilee edlene gedgiig ene zaluuchuud ohiduud oilgodoguil yum bh daa ih deed surguuli togs son yanhan ohiduudl bh yum goeoh hunii yum huurch bogs boorooroo togloh gej ih deed surguulini zaadag bolson yum bhdaa zailuul oorsdoo bodoj yav hend ch ireh zoblon shuu ohiduud mini eej aav ni shanalj l bgaa
-
otgoo (July 28, 2016 1:29:30 pm )
Ene zaluu yaharaa tsagaataj bgan zebuun nobsh ene muu huuhen ger bul salgaj suusnihaa gorig amsaj bgan muu ynhan
-
Odontungalag (July 28, 2016 1:32:16 pm )
Ene huuhend yun buruu bgan muusain erchudes bolj bgan bi ene emegteig mash ih orobdoj bna
-
Anonymous (July 28, 2016 3:29:54 pm )
Yanaa arai ch de huuli dvrem gj bh hereg bnuu burhan chamaig shiitged viliig chn vzeh odor ireh bh da
-
Anonymous (July 28, 2016 5:18:14 pm )
tsogt pisda odoo ymar ajild oroh bol.nam tsohij nevshirtel ni zodoh ymsan lalariig.maralmaa gichii hataj bhda taarsan ynhan.hunii nylh uriig alchaad davj zaalddag iim hunii segnuudiig hun gej toogood yahii.uur hureed bhi harhaas zevuu hureed bna sda
-
зочин (July 29, 2016 10:55:35 am )
ийм л байна даа маралмаа минь. ямар хүнтэй нөхөрлөж явснаа одоо ойлгов уу. та 2 2-уулаа буруутай ш дээ уг нь. цогтын арын хаалга үнэхээр хүчтэй юм байна. чи л хохироод үлдлээ. цогттой нөхцөөгүй бол гэж бодох ч оройтсон байна. ганцхан олдох нас шүү дээ.
-
zochin (July 29, 2016 5:07:01 pm )
naad uxnandaa yal ogooch xuuli iiml utgagvi estoi muuxai
-
зочин (July 29, 2016 11:03:52 pm )
арай бишээ
-
Монгол (July 30, 2016 10:04:39 am )
Энэ арай дэндэнэ ээ ядаж 5 жил өгөх хэрэгтэй шүү дээ Монголын шүүх цагдаа бүгд худалдагдсан бна арай ч дээ Fuck
-
Anonymous (July 30, 2016 7:18:40 pm )
тэр цогт яаахараа зүгээр мултардаг новш вэ үрээ хамт бүлэглэж алчихаад энэ манай монголын хууль ёстой гууль юмаа арай2
12 Comments