antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 26, 2016 58 comments

Ж.Од: Нэг удаа ч гэсэн мэргэжлийн хүн гарах нь дээ гэсэн хүлээлттэй байгаа

нийтлэсэн Admin

4_109.png.610x259_q85Энэ жил барилгын салбарын 90 жилийн ой тохиож байгаа. Гэвч тус салбарын сайдын асуудал хүлээлт үүсгэсэн байдалтай байна. Уг нь МАН-аас Барилга хот байгуулалтын сайдад Монголын Үндэсний ассоциацийн дэд Ерөнхийлөгч Д.Өнөрболор нэр дэвшээд байсан ч бусад гурван сайдын хамтаар түр хойшлуулаад байгаа. Тэгвэл МБҮА-ын дэд Ерөнхийлөгч Д.Өнөрболорыг сайдаар томилохыг барилгын салбарынхан бүрэн зураглалаараа дэмжсээр байгаа юм. Энэ талаар МСS группийн Ерөнхийлөгч, Улаанбаатар хотын худалдааны танхимын Ерөнхийлөгч Ж.Одын байр суурийг хүргэж байна.

-Дөрвөн салбарын сайд нарыг томилох асуудал ид яригдаж байна. Ямар хүн сайд болох ёстой гэж та бодож байна вэ?

-Ер нь аль ч салбарыг тухайн салбарынхаа бэрхшээлийг мэддэг хүн удирдвал сайн л даа. Ялангуяа манайх шиг жижиг орон асуудалд прагматик хандах хэрэгтэй. Заавал улс төрийн томилгоо гэдэг утгаар нь харалгүйгээр мэргэжлийн Засгийн газар гэж байгаа юм бол манай барилгын салбарт үнэхээр барилга барьж үзсэн ч юм уу, борлуулж үзсэн гэдэг талаас нь үзэх юм бол Д.Өнөрболор захирал бол зөв хүн. Яагаад ч юм тодорхойгүй хугацаагаар хойшлоод байх шиг байна.

– Таны хувьд ямар шалгуураар Д.Өнөрболорыг дэмжиж байгаа вэ?

-Яам гэдэг бол гол бодлого тодорхойлдог байгууллага. Бодлого тодорхойлохын тулд яг байшин барихад, зөвшөөрөл авахад гардаг бүх бэрхшээлүүд, дэд бүтцийн бэрхшээлүүд зэргийг үнэхээр барилгын компанийг 20 жил удирдсан, мөн Монголын барилгын үндэсний ассоциацийн дэд Ерөнхийлөгч хийж байгаа энэ бүсгүй хамгийн сайн мэддэг хүний нэг гэж үзэж байгаа. Тийм учраас энэ бүх зовлонг өөрийн биеэрээ туулсан, энэ зовлон дундуур 20 жил явсан хүн бол бодлогыг нь зөв гаргах хамгийн найдвартай хүн гэж бодож байна. Барилга барихаас гадна борлуултын асуудал чухал. Борлуулалтын тухайд ямар асуудал байна, борлуулахад юу болдоггүй юм бэ, нөгөө олон зөвшөөрлүүд, татвар гээд энэ бүх зовлонг биеэрээ амссан хүн бол Д.Өнөрболор байгаа юм.

Д.Өнөрболорын давуу тал юунд байна вэ?

-Төр барилгын салбар руу янз бүрийн гоё гоё нэртэй төслүүд оруулж ирж, мөрөөрөө явж байсан маш олон төслүүдтэй төр өөрөө өрсөлдөж, барилгын салбарын зах зээлийг дээш доош, дэгэн догон болгож байдаг. Энэ бүх асуудлуудыг өөрөө нөгөө талд нь буюу хувийн хэвшлийн талдаа биеэрээ туулсан учраас маш зөв бодлого гаргаж чадна гэж манай барилгынхан бүгд ярьж байгаа.

Макро эдийн засгийн түвшинд барилгын борлуулалттай холбоотой бэрхшээлүүд байгаа. Энэ нь мэдээж гадаад, дотоод зах зээлээс шалтгаалдаг. Гэхдээ барилгын салбар гэдэг бол маш бодит салбар. Энэ дээр үнэхээр салбарынхаа зовлон бэрхшээлийг өөрийн биеэр туулсан зөв хүн нэр дэвшсэн байсныг яагаад ч юм хойш нь татаад байна. Манай барилгынхан уулзах болгондоо зөв хүн гарах нь дээ, нэг удаа ч гэсэн мэргэжлийн хүн гарах нь дээ гэсэн хүлээлттэй байгаа.

Гэхдээ нэг хүнийг гэж ярихаасаа илүү яг одоо улс орноо, салбараа бодох юм бол барилга барих, борлуулах, төртэй харьцах зовлон бэрхшээлийг хувийн хэвшлийн талаас явсан хүн гарч ирээсэй гэж би бодоод байгаа юм. Намаас нь, төрөөс нь томилдог ч юм уу, янз бүрийн хүмүүс гарч ирж болно. Гэхдээ эргээд тэр бүхнийг өөрийн биеэр амссан хүн үнэхээр өөриймсөг байх ёстой. Гадаадын хөгжилтэй, прагматик орнуудын хувьд Засгийн газрын бус байгууллагуудыг их түшиж ажилладаг шүү дээ. Тэгэхээр манай Барилгын ассоциацийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж барилгын 150 гаруй гол компаниудыг нэгтгэсэн байгууллагыг удирдаж яваа хүний хувьд нийтлэг зовлон бэрхшээлийг их сайн мэддэг хүн.

Д.Өнөрболорын хувь хүнийх нь тухайд гэвэл маш ажилсаг, шаргуу хүн. Бизнесмэн гэдэг утгаараа бол үнэхээрийн дайчин бүсгүй.

-Та бүхэн бол томоохон татвар төлөгчид. Засгийн газар, тэр дундаа Барилга хот байгуулалтын салбар гэдэг бол татварын мөнгийг тухайн салбарын хөгжилд нь зарцуулах үйл явц. Ямар шинэчлэлийг хүлээж байна вэ?

-Салбараа мэддэг л сайд бол ажил хурдан хөдөлнө гэсэн үг. Улс төрч хүн томилогдоод, дараа нь салбартайгаа танилцах гэсээр байтал цаг хугацаа их алдана. Барилгын салбарынхаа гол гол тоглогч нартай танилцах, тэдний үгийг сонсох хэрэгтэй болно гээд бас л хугацаа орно. Прагматик гэдэг бол юмыг бодитоор хараад, яаж тэр асуудлуудыг шийдэх вэ гэдэг арга зам юм. Барилгын салбар бодит салбар учраас олон нийтийн байгууллагыг түшиж ажиллаасай гэж бодож байна. Бидний дундаас дэд ерөнхийлөгч Д.Өнөрболор нэр дэвшсэнд баяртай байсан нь тийм учиртай юм.Хувь хүн гээд Д.Өнөрболор гэдэг эмэгтэйг яриад байгаадаа биш.

Ийнхүү тэрээр ярианы төгсгөлд “Барилгын салбар улс орныг эдийн засгийн хямралаас гаргахад хамгийн чухал салбар. Түүхээс харахад, хямралаас гарахдаа тухайн улс орон зөв бодлого явуулж, барилгын салбарыг хөдөлгөхөөр маш олон хүн ажилтай, орлоготой болдог. Тэд нар нь дагаад маш олон худалдан авалтууд хийх ёстой болно. Ерөнхийдөө барилгын салбараар дамжуулж зөв бодлого явуулж чадвал улс орны эдийн засаг өөдөө босдог.

Тэгэхээр шинэ сайд нар, шинэ засаг үүнийг томоор харж, бодлогоо сайн хийгээсэй гэж бодож байна. Бодлого гэдэг бол бүх нийтэд хүртээлтэй, ямар нэгэн компани, ямар нэгэн хүнд илүү хандах юм байхгүй, бодлого зөв байх юм бол тухайн асуудал аяндаа шийдэгдэнэ. Нийтийн эрх ашгийн өмнө тулгарсан ямар нэг асуудлыг шийдэх гэж байгаа бол тэр асуудлаа яаж шийдэх вэ гэдгээ маш зөв бодлого гаргасан байхад хянаад байх ч шаардлага байхгүй. Жижиг чулуугаар том чулуу хөдөлгөнө гэдэг шиг бодлого бол өөрөө маш жижиг, оновчтой чулуу байх ёстой.” гэлээ.

Ю.Халиун


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

58 Comments

  • зочин (July 26, 2016 12:39:55 pm )

    МСS группийн Ерөнхийлөгч, Улаанбаатар хотын худалдааны танхимын Ерөнхийлөгч Ж.Одын байр суурийг хүргэж байна.Бидний дундаас дэд ерөнхийлөгч Д.Өнөрболор нэр дэвшсэнд баяртай байсан нь тийм учиртай юм.Хувь хүн гээд Д.Өнөрболор гэдэг эмэгтэйг яриад байгаадаа биш. энэ бол МСS группийн гар хөл болохоор тэд маш их бачртай на гэнээ

    • хуягаа (July 27, 2016 1:14:51 pm )

      Зурагтаар солонгос хоол хийх тухай ярьдаг солонгос өвгөнтэй гэж хүмүүс ярьдаг тийм л хүүхэн байсан шүү дээ. Монголын төр ийм авгайг сайд болгож хийморь нь доройтно шүү дээ.

  • Жагаа (July 26, 2016 12:40:14 pm )

    жор узсэн ламаас зовлон узсэн чавганц дээр гэх гээд байнаа даа. Байж болно. Гэхдээ ашиг сонирхлын зорчил гэж давагдашгуй хучин зуйл байгааг яах вэ? Торийн хар хун гэдэг бол ашиг сонирхлын зорчилгуй хунийг, бодлого боловсруулдаг чадвартай хунийг хэлнэ. Боловсорч гуйцэхийг харах, дадлагажуулах хугацаа байхгуй байдаг. Яалтай ч билээ

  • Zochin (July 26, 2016 12:42:50 pm )

    Barilgiin salbariin neriig barisan nukhduud bolioch. Unurbolor salbariin yamar ch mergejilgui, chadvargui gedeg ni todorkhoi shuu dee.

  • зочин (July 26, 2016 12:45:00 pm )

    БХБЯ-ыг МСS ДЭМЖЭЭД ЮМ ЮМ БОЛОХ НЭЭ . ТӨРИЙН БАЙГУУЛАГЫГ ХУВИЙН ХЭВШИЛ СОНИРХООД БАЙГАА ЦААД УТГА НЬ . ЗӨРЧИЛТЭЙ БОЛ АТГ АЛБАН ТООТОО АНДУУРСАН ГЭХ БОЛУУ ДАА ТҮМЭН ОЛОН ХАРЖ БАЙГАА ДАА. ИНЖЕНЕР ХҮН ХЭРЭГТЭЙ . ЯАХ ГЭЖ ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ ТӨГСДӨГ ЮМ. ОРЧУУЛАГЧ МЭРЭГЖИЛ БИШ

  • зочин (July 26, 2016 12:49:00 pm )

    ОРЧУУЛАГЧЫГ 1 ЖИЛ СУРНА ИНЖЕНЕРИЙГ 5 ЖИЛ СУРНА. ТУНГАА. БОД.

  • өөа (July 26, 2016 12:57:56 pm )

    хуцаа хуц цолмон авгай энэ 2 сайт болгоноор өөрсдийгөө магтуулсан худлаа зүйл бичүүлдэг болж

  • зочин (July 26, 2016 1:03:21 pm )

    МСS-д ямар ч байсан ашигтай болоод л энэ АЖИЙМАА-г дэмжээд байгаа байх, түүнээс биш Монголчуудад бол өчүүхэн ч ашиггүй л сонголт гэж бодох юм. Бас болоогүй ээ, энэ авгайг мэргэжлийн хүн гээд байгаа юмаа, ичих нүүрэндээ илэг наасан хүмүүс ийм олон болсон нь харамсалтай.

  • zochin (July 26, 2016 1:17:31 pm )

    od zahirlaa said boloh hun yu ch medehdui bur medrel muutai baival buur ch sain daa tiim u

  • Anonymous (July 26, 2016 1:42:03 pm )

    ONORBOLOR GEJ YMAR SURGUUL MEREGJIL BOLOVSROLTOI AVGAI VE

    • иргэн (July 26, 2016 2:11:19 pm )

      Энд солонгос хэлний анги төгсөөд,орчуулагч хж бхдаа хуучны “Туяа” рестораныг худалдан авсан солонгос өвнөтэй гэр бүл болж хөрөнгийг нь авч салаад одоо өөрөөсөө дүү монгол залуутай гэр бүл болсон хүн гж мэдээллүүдээр яваад бналээ хө.

  • sss (July 26, 2016 1:49:01 pm )

    ashig sonirholiin zurchiltei humuus ni demjseer bna da. Argagui l ashig sonirhol gj ene l bna da

  • Anonymous (July 26, 2016 1:56:36 pm )

    Ж.Цолмон бол ёстой жинхэнэ мэрэгжлийнх, англи хэлтэй….. Ашиг сонирхолын зөрчил гэвэл яаж ийгээд л нэг юм олоод хэлчихэж чадна ш дээ. Ашиг сонирхолын зөрчилгүй сайд гэж байдаггүй юм. Харин хяналтаа сайн тавих ёстой баймаар… Нэг жижигхэн компанийг сүйд болгож ярих нь утгагүй.

  • Anonymous (July 26, 2016 2:04:36 pm )

    Zailaachee

  • Anonymous (July 26, 2016 2:07:06 pm )

    Ene salbart avilga yaj khiidgiig l khamgiin sain medekh biz. Oor yu meddeg yum. Manai ene tomchuul medrel muutai bish l baimaar yum. Gol ni ichikh zovokhiig medekhgui asar ikh shunalaasaa bolj tenegiig tsetsen bolgoj muu muukhaig sainaar yarij yavakh yum. Unekheer oi gutmaar. Zail zail zail

  • Anonymous (July 26, 2016 2:12:19 pm )

    NERTEIGEER NI NEG HANGU ABCH IREED SAID XIILGECHEEREI OD GUAI

  • Хотын иргэн (July 26, 2016 2:25:20 pm )

    MSC одоо бүр засгийн газрын сайд хэн болохыг тодорхойлоход оролцдог болж байгаа юм уу. Бизнес улс төр 2 холилдож байгаа бол олигархи систем бий болж байгаа нь бүр үнэн. Энэ хүүхэн баячуулд ээлтэй, жирийн иргэдэд халтай хүүхэн. Жирийн хүнтэй яасан их зантай маягтай харьцдаг гэдгийг компанийнхаа доод албан тушаалтан нараасаа асуугаарай даа. Та нарт л ашигтай байх.

  • Арай (July 26, 2016 2:33:19 pm )

    Энэ одоо NSC ХХК монголын төриййн сайдыг мэддэг болоо юу АРАЙ Ч ДЭЭ САЙД БОЛГОХ ЭСЭХИЙГ НЬ ХАРЖ Л БАЙХ ҮЛДЛЭЭ. Бизнес улс төр 2 холилдож байгаа бол олигархи системЫГ би л лав хүсэхгүй байна

  • er n bol barilgiin yamiig hench udirdaj bolno (July 26, 2016 2:45:24 pm )

    er bol barilgiin salbariig hench udirdaj bolnoo zugeer l mergejiliin barilgachidiih ugiig sonsodog shiibert tugadag um hiih setgeltei hun l bhad hangaltai

    neg huniig demjeed l bhaa bolih heregtei
    tiim humuus mash olon bgaa

    ug zagiin gazar 3 hun orsolduuleed l negiig abah zob bsn um
    daanch tegsengui ene bol aldaa shuu

  • zochin (July 26, 2016 2:50:28 pm )

    mongoliin myanga myangan barilgiin kompaniudiin neriig barij xzaxialgat nedee tavixaa bolioch shuurxai mn sait manaix barilgiin kompani bid xezee ch oxiduudiig maani xugshin solongoschuudad xudalddag avgaig demjeegvi shvv jagsii shvv

  • зочин (July 26, 2016 2:54:38 pm )

    MCS далдуур бүхнийг мэдэж зохицуулж ,жижиг компаниудад боломж олгодоггүй ,одоо болиочээ. Ичдэг булчирхай байхгүй. Нэг л их боловсон гарууд хуурамч дүр исгэсэн, больж үз,бусдыгаа хүндэл. Өнөрболор тийм их сүрхий юм бол үйл ажллагаагаа ил тод болгоод нийгмийн хариуцлагатай гэдгээ бусад компани шиг шударга байх нь яасан юмбэ. Одоо л Барилгын салбар түүнгүйгээр болохоо байчихаж гэнэ.Барилгын салбар тэрэнтэй тэрэнгүй хөгждөгөөрөө хөгжинө.

  • Монгол эр (July 26, 2016 3:01:30 pm )

    СОЛОНГОС ХӨГШИН-өөсөө Ж. ОДОД Мөнгө зээлж өгдөг байсан Өнөр болор орчуулагч авгай яагаад Барилгын Мэргэжлийн Хүн болдог юм…Ж.Од ийм өчүүхэн Эр байжээ…

  • зочин (July 26, 2016 3:27:27 pm )

    ард түмнийг мал гэж бодоо уу. чиний ярианаас ашиг сонирхол ханхалзаад байна шүү болимоор

  • zochin (July 26, 2016 3:27:57 pm )

    yanaa MUNDAG hun gej hundelj yavsan hun maani iim yariltslaga ugnu gej zuudlesengyiee. ASHIG SONIRHOLIIN zurchil geech yum n alga bolson u

  • Anonymous (July 26, 2016 3:32:12 pm )

    ЭНЭ ЯРЬЖ БАЙГАА ХYН МОНГОЛ УЛСЫН ТЕР, ЗАСАГ ТYYНИЙ АРД ТYМНИЙГ ДЭЭР
    ДЭЭРЭЛХЭЖ БАС ДОРОМЖИЛЖ БАЙНА. ЗYГЭЭР Л ТЭР БИЗНЕСЭЭ ХИЙ

  • зочин (July 26, 2016 3:36:28 pm )

    MCS одоо болно төрийн сонгуулийг дампууруулж хүссэнээрээ болголоо . эх орныг минь худалдахаар шийдээ юу од гуай өнөрболор чиний гар хөл юм байна гэж мэдлээ засгын газар ямар байхыг хятад солонгосууд мэдээд байна уу үгүй юу энхболд бол нүд улаан мөнгө цагаан та нарын хүслээр явж байх шиг байна.

  • ИРГЭН (July 26, 2016 3:37:17 pm )

    univision их муу ажиллах юм. Сар бүр ямарч үндэслэлгүй холбоо таслаад тэгээд дуудлага өгөх гэхээр бүтэн 2 хоногийн турш утас нь яриад та монголоор яривал1, англиар 2 дахин сонсвол9 дарна уу гээд хэрэглэгчийг тохуурхан доромжилж мөнгийн саагаад зогсохгүй нерваар нь тоглох ямар шаардлага байна вэ? Үүнийг хариуцсан эзэн нь арга хэмжээ аваач. Хүний мөнгийг авсан бол үйлчилгээгээ өгөөч.

  • Батсайхан (July 26, 2016 4:33:59 pm )

    MCS-ийн ашиг сонирхолын дагуу Цолмон Өнөрболор хоёрыг яасан их хөөргөж байнааа.
    Өнөрболорыг магтаж байгаа нь цаагуураа эхнэр Цолмонгоо магтаж байгаа хэрэг.
    Ж. Одоо гуай танд ичих булчирхай байгаа юу Байвал түүнийгээ Вэбд тавьчихгүй юу

  • Иргэн (July 26, 2016 5:20:30 pm )

    Ялагдсан намын гишүүд дэмжигчид төрийн албанаас халагдсан халагдах гэж айж байгаа нөхдүүд энэ хүүхнийг харлуулах гэж их үзэж байнаа.харинч дэмжмээр санагдчлаа.та нар мэдээж энэ хүүхнийг хажууд хэн ч юу ч биш чинь илт байна .Өнөрболор сайд болоод хэн гэдгээ харуулаарай.

  • Irgen (July 26, 2016 5:25:58 pm )

    Ene altsgaruudad saidiin sentii tohirohgui. Ene 2 avgaig harahad heterhii mungu ungiig huussun ni haragdaj bna. Mongold ene 2 avgaigaas iluu erchuud oldohgui bna gej uu

  • Anonymous (July 26, 2016 6:18:30 pm )

    za boli heden huneer bichuuldeg um bee mungutei erh medeltei humuus argagui biesee demjih umaa tohirohgui shuuu ardin namda itgej baina ih olon humuus durguitseh baihdaa

  • Anonymous (July 26, 2016 6:49:13 pm )

    МАН-ын удирдлага барилгын салбарынхнаараа дэмжүүлээд ир гэсэн юм бгаа биз.Хүмүүс ийм томилгоо хийж болохгүй гээд анхааруулаад бхад гөлгөө яасныг мэдэх үү гэдэг шиг болов оо. МАН ухаангүй үйлдлүүдээ зогсоогоочээ

  • Би (July 26, 2016 6:58:05 pm )

    Юмны учрыг мэдэх туршлагатай, чадварлаг бизнесмэн хүний үгийг бид сонсох хэрэгтэй. Нэг удаа ч гэсэн мэргэжлийн хүн гараасай гэсэн хүлээлттэй байгаа нь үнэ штээ

  • Зочин (July 26, 2016 7:28:27 pm )

    Хэт их шунаад байгаа хүнд төрийн жолоо бүү атгуул гэдэг үг юутай үнэн.

  • zochin (July 26, 2016 7:38:24 pm )

    OD GUAI TA BOLIOCH ENE HUNIIG INGEJ ULAIRAN DEMJEED BGAGIIN UCHIR YU WE HENDCH OILGOMJTOI BN MONGOLIIN BARILGIIN SALBART UNURBOLOROS UUR HUN BHGUI BOLSON YUM BNLDA BITGII INGEJ ARD TUMNIIG DOROMJIL

  • zochin (July 26, 2016 8:05:45 pm )

    OD GUAI TA UURIINHUU ERH ASHGIIN TULUU MANGAS SHIG SHUNALTAI HUN YUMAA MONGOL ULSAA BODOO HUWIA BUU HICHEE SHULMAS SHIG SHUNALTAI AWGAID YAMAR SURHII UILCHILDEG YUM BE ARD TUMNEESEE ICH BIDNIIG TENEG GEJ BUU BOD

  • zochin (July 26, 2016 8:11:29 pm )

    MAN NAMD BOLOWSON HUCHIN BHGUI BOLJEE HU YAH GEJ IIM MUUHAI HUMUUST ITGEL HULEELGEJ SONGOWOO SHAL DURGUI HURCH BN

  • унэнч (July 26, 2016 8:20:18 pm )

    Од-оо улсын тендер ,наад хуухэн 2 гаргалгаа нэг бна

  • Anonymous (July 26, 2016 8:25:07 pm )

    ingeh tusam durgui hureed bnaa ondoo hun oloodoh doo

  • g (July 26, 2016 11:35:30 pm )

    ENE MUU HUJAA MONGOLIIN TURIIN SAIDIIG MEDDEG BOLOO YU YADAJ BAIHAD YASHKAGAA DEVSHIH N ZUV CH GEH SHIG

  • Мгл (July 27, 2016 12:22:14 am )

    Бусад мэргэжлиин бус улсууд сайд, дэд сайд гээд л бусниулаад байхад чимээгуй суугаад байсан чинь муу байна

  • зочин (July 27, 2016 12:33:45 am )

    Цолмон, Енерболор гэдэг 2 хуухэн бур сайд болох гээд чичрээд хэвлэл, мэдээллийн бух мэдээ болгоноор еерсдийгее рекламдаад тэнгэрт тултал магтуулаад байгаа нь их НО-той байна шуу.

  • Anonymous (July 27, 2016 12:38:30 am )

    Ж.Од-оо чи өөрөө барилгын сайд болчих, Д.Өнөрболороо солонгосд элчин болчих

  • Anonymous (July 27, 2016 10:06:07 am )

    Unurbolor gdg hun barilgiin salbart olon jil ajillasan shuu dee

  • Barilga (July 27, 2016 10:07:42 am )

    barilgiin talbai deer ajillaj bsan Unurboloriig bid demjij bn .shireenii ard suuj bdag hun manai barilgiin yamand hereggui

  • demjigch (July 27, 2016 10:10:07 am )

    Odiin helsen n unen.Unurboloriig olon hun demjij bgaa n haragdaj bn.Unurboloriig saidaar tomilvol barilgiin salbar mandana gedegt bitgii ergelz.Ene mundeg busgui shuu

  • Зочин (July 27, 2016 10:24:12 am )

    Сайдад нэр дэвших гээд байгаа бусад нөхдүүдээс мэдлэг, туршлага, удирдан зохион байгуулах тал дээр бол алд дэлэм илүү хүн шүү дээ. Ер хийсэн бүтээсэн туршлагатай хүнийг сайд болгох хэрэгтэй.

  • Anonymous (July 27, 2016 10:26:58 am )

    Та нар Баянсэлэнгэ сайд болох үед амандаа мөнгө чихүүлчээд чимээгүй байсан уу. Ганц ажил хэрэгч хүн гарч ирж байхад дандаа доошоо татах орлдлого хийнэ. Өөрсдөөс нь илүү нэгнээ ингэж доош нь чангаадагаа болих хэрэгтэй.

  • Барилгачин (July 27, 2016 10:32:22 am )

    Барилгын салбарын бодлогыг тодорхойлж, хууль эрх зүйн актуудыг боловсронгуй болгож, барилгын материалын үйлдвэрлэл, барилгын салбарын боловсон хүчинг бэлтгэх, тэдгээрийн аюулгүй байдал болон нийгмийн асуудлыг хэрхэн шийдэх зэрэг олон асуудлуудыг төрийн хэмжээнд шийдэх Сайд хэрэгтэй болохоос хэдэн барилга барьснаар нь хүнийг дүгнээд Сайд болгож болохгүй. Тэр тусмаа олигархи компаниудын лобби ороод байвал бүр ч хэрэггүй. Барилгын инженер, барилгын эдийн засагч, технологич, зураг төсөвчин, архитекторч зэрэг мэргэжлээр 5 жил сурч, дараа нь дадлагажиж байж барилгын салбарын мэргэжилтэн болдог болохоос хар аргаар барилгын ажлыг сурсан гээд байгаа Өнөрболорыг барилгын салбарын мэргэжилтэн гэвэл ёстой инээд хүрч байна. Энэ хүүхэн сайн бизнесмэн болохоос бүхэл бүтэн барилгын салбарыг тодорхойлогч, зангидагч лав биш. Ядаж барилгын инженер, эсвэл эдийн засагчийн дипломоо гаргаад үзүүл дээ. Нөгөө Ганбаатарыг дээд сургууль төгссөн, төгсөөгүй гээд бөөн юм болоод байдаг хүмүүс яагаад дуугай байна.

  • Барилгачин (July 27, 2016 10:39:47 am )

    Монголдоо тэргүүлэх группийн захирлын үгийг сонсох хэрэгтэй. Өнөрболор захирлыг сайн мэддэг хүмүүс нь дэмжээд л бна. Барилгын тэргүүлэх 150 компанийг нэгтгэсэн Ассоциаци нь хүртэл дэмжиж байна. Шинэчлэл шинэ салхийг оруулах чадвартай Өнөрболорт итгэл хүлээлгэж байгаа шүү

  • зочин (July 27, 2016 11:05:46 am )

    өдийг хүртэл энэ салбарыг авч явсан улс төрчид яг юу хийсэн юм бэ энд ирээд өөрсөндөө бизнес босгоод төрийн мөнгөөр хэдхэн танил тал болсон хүмүүсийнхээ компаниудаар ямар ч төлөвлөлтгүй чанаргүй бариулж барилгийн салбарыг самарсан шүү дээ одоо ид ажил явдаг үе та бүхэн харж байгаа байх ихэнхи барилгачид ажилгүй байна улсын мөнгөөр барьж хэдхэн компани л ажилтай байна

  • zochin (July 27, 2016 11:21:00 am )

    ENE MUUHAI SHAARNUUD DENDEJ BNAA MONGOLD ENE HANHU AWGAIGAAS UUR HUN BHGUI BOLSON YUM U ZAILAA ZAIL

  • zochin (July 27, 2016 11:26:19 am )

    OD TANII GART TUR ORSON YUM U UGUI YUM BOL TA YAGAD TURUUN SAIDIIG MEDEJ SONGOH GEED BN ARD TUMNIIG BITGII BASAMGLAN DOROMJLOOROI

  • zochin (July 27, 2016 12:03:56 pm )

    TER SOLONGOS AWGAYG SAID BOLGOOD GAR KHULUU BOLGOKH GEED L ENE NUKHUR YADCHIKHSAN BAINA , BAS TER NEG TSOLMON GELUU AEGAI UURIIGUU DEMJUULSEN YUM BICHUULEED L , MUN CHI IKH BACHIMDAJI BAINA DAA , ALBAN TUSHAALYN DONTONGUUD

  • Anonymous (July 27, 2016 1:37:09 pm )

    yum hiih hun dee demjeel bna chadvar bgaa

  • dash (July 27, 2016 1:37:31 pm )

    End avgai barilgiin salbariin mergejilten bishee. Avilga ogch bairlal saitai gazriig ooriin bolgodog l zalitai avgai. Barilga barih talaar bol A ch ugui

  • zochin (July 27, 2016 3:30:53 pm )

    Zahialgaar bichihee bolidoo Od-oo. Chamd l ashigtai bolood chi ingej byalduuchilj baigaa biz dee. Yamar hugiin amitan be

  • зочин (July 27, 2016 9:24:54 pm )

    Энэ МСС-ынхэн их санаа нь зовж байна гэнэ дээ, Бямбасүрэн гуайн хэлсэнээр ёстой ГАДНЫ НОХОЙ , чадвал өөрийгөө л гэх гээд байгаа ухаантай, Гадныхантай ажилладаг гэсэндээ бас нэг муу НОХОЙ ЗАН сурч авч л дээ,

antalya rent a car