Нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчтай уулзан гэр хорооллын дахин төлөвлөлтийн явц, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар мэдээлэл сонслоо. Уулзалтад Нийслэлийн ЗДТГ-ын Стратегийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газар зэрэг газар, агентлагийн дарга нар, энэ асуудлыг хариуцсан мэргэжилтнүүд оролцож УИХ-ын гишүүдэд мэдээлэл өглөө.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд гэр хорооллын 24 байршилд 75 хэсэгчилсэн талбайд 34 аж ахуйн нэгж гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Төсөлд нийт 78 292 хүн хамрагдаж байгаа бөгөөд гэр хорооллын 1506 га талбайд дахин төлөвлөлт хийж байна.
Дахин төлөвлөлтийн хүрээнд 7374 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаас ашиглалтад орсон 2730 айлын орон сууц байгаа юм байна. Түүнчлэн дахин төлөвлөлтийн хүрээнд газраа орон сууцаар сольсон 615 өрхийн 2583 орчим иргэн байна. Ингэснээр жилд ялгарах нүүрс төрөгчийн дутуу ислийг 105,6 тонноор, тоосонцорыг 2,92 тонноор, хүхэрлэг хийг 10,4 тонноор тус тус буруулсан гэдгийг холбогдох албаныхан хэллээ.
УИХ-ын гишүүд мэдээллийг сонсоод, Улаанбаатар хотод тулгамдаж байгаа, агаар хөрсний бохирдлын гол эх үүсвэр нь гэр хороолол юм. Тиймээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлж, хэрэгжүүлэх нь чухал. Бид энэ ажлыг илүү сайжруулан үргэлжлүүлэхийн тулд шаардагдах хууль эрх зүйн орчныг бий болгоход анхаарч ажиллана гэлээ. Мөн ашиглалтын шаардлага хангахгүй байгаа орон сууцыг буулгаж шинээр барих, дулаан алдагдал ихтэй, дээврээс ус гоождог гэх мэт хуучны орон сууцуудыг шинэчлэх чиглэлд ч анхаарлаа хандуулж ажиллана гэв.
Холбоотой мэдээ
-
зочин (July 26, 2016 11:51:34 am )
хуучны орон сууцанд амьдарч байгаа хүмүүсийг тайван байлгаачээ нураагаа дахин барина гэж битгий газрын луйвар хийгээд байгаа яасан хамаг газраа зарж дуусаад одоо хотын хэдэн хуучин байрнуудын газар үлдсэн байгаа юм байна даа нэртэйгээр нь бигдийг нь алаад хаяаа ч
-
БЗД 14 хорооны иргэн (July 26, 2016 11:54:18 am )
Эхлээд буулгасан байрнуудынхаа асуудлыг шийдээд дуусгачих. Дараа нь дахин буулгах асуудлаа ярь. Олон айл өрх олон жил чирэгдлээ. Гэр хорооллын дахин төлөвлөлт ч адил дахин газар чөлөөлөх тухай биш чөлөөлсөн газартаа барилгаа хурдан барих хэрэгтэй байна.
-
a muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad h terehgui gelhiid ganstaie (July 26, 2016 12:19:34 pm )
Bzd iin 7 dugaar horoo 15 horoollin 56 r bair olon jil ebeldee mash huiten meegenncertei bolson kontor ceh yamar ch zuil hiidgui ene bairig hamgiin turuund buulgaad temer beton bolgoj egeerei
-
nehmeliin shar (July 26, 2016 12:27:47 pm )
nehmeliin sharuuda hurdan buulgaj soliocheee
-
Anonymous (July 26, 2016 12:51:51 pm )
Gazart n shunasan novshnuud zailaa!!!
-
бага тойруугийн иргэн (July 26, 2016 11:05:29 pm )
Бага тойруугийн ТЭЗҮ гэдгээ хүчингүй болгоорой, бид тайван амьдармаар байна. Монгол улсын нийслэлийн түүхийн барилгуудыг арчиж хаях нураах төлөвлөгөө бүтэхгүй шүү.
Та нар газар чөлөөлж барилгын бизнес хийхээ больж үз, залхаж байна. Хүүхдийн тоглоомын талбайгаа дуусгаад одоо хуучин барилга гэж адлан бөөн бөөн газар чөлөөлж барилгын, газрын бизнесийг давхар хийж байна хотын удирдлагууд барилгын компануудаа больж үз -
zochin (July 27, 2016 12:12:36 am )
Yun huushin balagsandaa amidran durtai ym be
-
BZD n 4 r horoonii irgen (July 27, 2016 8:06:44 am )
Bzd n 4 r horoond bairlah glob 32 n bairiig anhaaraldaa avaarai
-
zochin (July 27, 2016 9:30:33 am )
Нийслэлийн хөрөнгө оруулалтын дарга Нарантуяа бидгээс байрыг засаж дээвэр дулаалан цонх хаалга сольж өгнө гэж амлалт авч гарсан одоо 60 хувийг хотоос гарган байрыг засна гэсэн яасан бэ хурдан ажлаа эхлээчээ
-
Zochin (July 27, 2016 2:52:18 pm )
London, Sankt-Peterburg met delhiin tom hotuud, tuuhen barilguudaa nuraah bish zasch yanzalj heveer hadgalj, tuuhiin une tsenee usgudug
-
Zochin (July 27, 2016 2:55:48 pm )
Ehleed chuluulsun gazruuddaa barilgaa barichih, huuchin barilguudiin gazar luu shunahaa boli, garch irenguutee l gazryin naimaagaa bodoh um,
-
Zochin (July 27, 2016 3:04:19 pm )
Huuchin barilguudiin umchlugch nar barilgaa uurchluh bol uursduu negdej zahialagch kompani boloh heregtei, barilgiin kompaniud bolon hotyin udirdlaguudad tender avilga soliltsdog ulamjlaliig zogsooh heregtei,
-
Anonymous (July 28, 2016 9:06:53 pm )
Huuchin barilgiin suuriin gazriig irgeded ni omclyyleh huuliin tosol gargana gesen yasan be tegvel irgeded mash ashigtai
13 Comments