Нийслэлийн Эрүүл мэндийн газарт авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн нийтлэг үүргийг хангах чиглэлээр цөөнгүй зөрчил илэрсэн болохыг АТГ-аас мэдээллээ. Тухайлбал, албан ёсны цахим хуудсандаа хууль тогтоомжид заасны дагуу мэдээллийг байршуулдаггүй, тендерийн үнэлгээний хорооны гишүүд болон холбогдох хяналт, шалгалт, гэрээ хэлэлцэх, бэлтгэх ажил хариуцсан мэргэжилтнүүд нь “ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл”-ийг гаргаж хэвшээгүй, сул орон тоо гарсан ажлын байранд сонгон шалгаруулалтгүйгээр мэргэжлийн бус, ажлын туршлагагүй иргэдийг ажилд авчээ.
Авлигатай тэмцэх газраас эдгээр зөрчил, дутагдлыг арилгуулахаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбатад албан бичиг хүргүүлсэн байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Шудрага бай (July 25, 2016 4:31:26 pm )
Хусуулахаасаа өмнө баахан арын хаалгаа авна даа
-
НААДАМ (July 25, 2016 8:17:23 pm )
БОЛЬЁ ОО
-
a muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad h terehgui gelhiid ganstaie (July 25, 2016 8:53:25 pm )
Medeeej shteemergejliin bus huyramch diplomtoi baahan huniig halah aj garna daa i
-
ээгий (July 26, 2016 9:37:33 am )
гавьяат аваад л шилдэг дарга гээд байсан ажил ам 2 зөрж байгаа биз бид алдааг шагнадагаа болимоор юм
-
Зочин (July 27, 2016 9:27:47 am )
Эмнэдгийн байгууллагад мэргэжил хаирн их хамаатай юм биш үү
-
зочин (July 27, 2016 10:50:27 am )
Энхбат одоо явлаа даа, дараагийн хүн алдааг нь засах хэрэгтэй
6 Comments