Шинээр томилогдсон сайд нар тамгаа хүлээн авч үүрэгт ажилдаа орлоо.
Монгол Улсын Шадар сайд У.ХҮРЭЛСҮХ;
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Шадар сайд асан Ц.Оюунбаатараас ажлаа хүлээн авлаа. Ц.Оюунбаатар “Шадар сайдын албыг Монгол төрийн туршлагатай түшээ У.Хүрэлсүхэд хүлээлгэн өгч байна. У.Хүрэлсүх бол Шадар сайдын албанд хоёр дахь удаагаа томилогдож байгаа туршлагатай төрийн зүтгэлтэн” гэдгийг тодотгоод ажилд нь амжилт хүслээ. Ажил хүлээлцэхэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат байлцав.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.МӨНХБАТ;
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат ажлаа хүлээн авлаа. Ажлаа өгч байгаа С.Баярцогт шинэ сайдад амжилт хүсээд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар бол өндөр хэмжээнд бэлтгэгдсэн боловсон хүчинтэй, Ерөнхий сайд болон Засгийн газрын танхимын тасралтгүй үйл ажиллагааг хангах чиг үүрэгтэй Монгол төрийн “гал тогоо”. Танд маш өндөр хариуцлага оногдож байна гэдгийг тодотгоод, цаашдын ажилд нь амжилт хүсэв.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хариу талархал илэрхийлж, Монгол Улсын хуулийг дээдэлж, шударга, нээлттэй, ил тод зарчмыг баримталж, Монгол төрийн төлөө хичээнгүйлэн зүтгэж ажиллана гэдгээ илэрхийллээ. Ажил хүлээлцэхэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат байлцав.
Сангийн сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭН;
Сангийн сайдаар томилогдсон Б.Чойжилсүрэн Сангийн сайд асан Б.Болороос ажлаа хүлээж авлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд нар Сангийн яаманд хүрэлцэн очиж, ажил хүлээлцэхэд байлцав.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.НОМТОЙБАЯР;
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд асан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Хөдөлмөрийн сайд асан Г.Баярсайхан нар яамны тамга, зарим баримт бичгийн хамт хүлээлгэн өглөө.
УИХ-аас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлахдаа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яамны бүтцийг нэгтгэж, Хөдөлмөр, нийгмийн хамгаалллын яам болгохоор шийдвэрлэсэн юм. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ажил хүлээлцэхэд байлцаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр болон тус салбарыг удирдаж байсан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Хөдөлмөрийн сайд асан Г.Баярсайхан нарт талархал илэрхийлж, цаашдын ажил, хөдөлмөрт амжилт нь хүсэв.
Батлан хамгаалахын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ;
Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас яамны тамгаа хүлээн авч, ажилдаа орлоо.
Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ тамгаа хүлээн авсныхаа дараа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллахдаа тус салбартай ойр ажиллаж ирсэн, 1982 онд цэргийн албанд татагдаж байлдагч болсноосоо хойш ахлах тушаалын офицер хүртэл 20 гаруй жил цэрэг, цэргийн хуулийн салбарт ажилласан гэдгээ онцлоод батлан хамгаалах салбарын мэргэжлийн бүрэлдэхүүнтэй хамтарч, уламжилж ирсэн төрийн бодлогыг төгөлдөржүүлэхийн төлөө зүтгэнэ гэдгээ илэрхийллээ.
Батлан хамгаалахын дайчид жагсан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон салбарынхаа сайдад хүндэтгэл үзүүлсэн юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.ОЮУНХОРОЛ;
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх УИХ-ын тогтоолоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсон Д.Оюунхоролыг танилцуулж, сайд асан Н.Батцэрэг шинэ сайдад тамгаа хүлээлгэн өглөө.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол 2014-2015 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан бөгөөд тус салбарын сайдаар хоёр дахь удаагаа томилогдож, өнөөдөр үүрэгт ажлаа хүлээн авлаа.
Гадаад харилцааны сайд Ц.МӨНХ-ОРГИЛ;
Гадаад харилцааны сайдаар томилогдсон Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхээс тамгаа хүлээж авч, үүрэгт ажилдаа орлоо.
Ажил хүлээлцэхэд Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Ш.Солонго нар байлцаж, Ц.Мөнх-Оргил сайдад ажлын амжилт хүслээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.БЯМБАЦОГТ;
Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон С.Бямбацогт Хууль зүйн сайд асан Д.Дорлигжаваас ажлаа хүлээн авлаа.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ нар ажил хүлээлцэхэд байлцаж, тамгаа хүлээн авсан сайдад баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.ДАШДОРЖ;
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж Уул уурхайн сайд асан Р.Жигжид, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат нараас нэгтгэн шинээр нэгтгэн байгуулсан яамныхаа тамгыг хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо.
Ажил хүлээлцэхэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ болон тус яамдын газар, хэлтсийн дарга нар байлцлаа.
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.ГАНБАТ;
Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон Д.Ганбат сайд асан М.Зоригтоос үүрэгт ажлаа хүлээн авлаа. Ажил хүлээлцэхэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ нар байлцаж, яамны тамгаа хүлээн авсан Д.Ганбат сайдад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
БСШУС-ын сайд Ж.БАТСУУРЬ;
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилогдсон Ж.Батсуурьт тус яамны тамгыг гардуулан өгч, амжилт хүслээ.
Ажил хүлээлцэхэд Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ болон яамны хэлтэс, газрын дарга нар байлцав.
Холбоотой мэдээ
-
Anonymous (July 24, 2016 1:03:10 pm )
МАН-ынхан давхар дээлийг тайлуулах гэж талбай дээр шоу хийж байснаа мартсан юм байхдаа
-
СЭХЭЭТЭН (July 24, 2016 1:21:07 pm )
ДАВХАР ДЭЭЛ ГЭЭД Л БАЙХ ЮМ ХИЙХ ГЭЭД БАЙГАА АЖЛЫН ҮР ДҮНГ НЬ ХАР Л ДАА. АНРДЧИЛСАН НАМ ШИГ ТӨРЛИЙН АЛБА БОЛГОХГҮЙ БАЙХ ГЭЖ ХАРЖ БАЙНА.
-
зочин (July 24, 2016 4:30:55 pm )
хийж байгаа ажлыг нь үзээгүй баж бусдыгаа бүү муул хуучин засгийн газар ард түмнийг өрөнд оруулсан тэр бол бүх хүмүүсийн нүдэн дээр болсон шүү дээ ажил хийж байгаа хүмүүстээ ажлын амжилт хүсэж сур
-
зочин (July 24, 2016 5:03:04 pm )
Энэ Мөнхбат давхар дээлээ тайл гээд л нөмгөн дээлтэй нь гаргаж тайлуулж нүдийг нь сохолсон баг өммүүлээп өөрөө хөтлөөд байсан,Одоо өөрөө давхар дээлтэй сайд болчихож байгаа юм уу,Ард түмэн урьдын цаг мартдаг цаг өнгөрсөн шүү дээ,
-
pjjfhg (July 24, 2016 7:17:11 pm )
Ажил авч өгч байгаа хүмүүсийн царай харваас ойлгомжтой байна,ха ха Тоглоомны / Төр/ болж дээ хөөрхий,
-
seheeten (July 24, 2016 10:38:47 pm )
ajilaal sain hiij uzeesei
-
zochin (July 24, 2016 10:46:48 pm )
Davhar deeltei ch bai dan deeltei ch bai hamgiin gol ni ajlaa sain bieluulj chaddag hariutslagatai baih chuhal shuu dee.
-
zz (July 24, 2016 11:59:20 pm )
ajil amidralgui boloh gej songuuli ogch ta nart sanalaa ogjee.Odoo tegeed hohi ni geh bhdaa .Tahariin alba yasan bolood tatn buulgaj bgaa yum be tailbarlaach
-
зочин (July 25, 2016 10:37:14 am )
ЕС маань их хурлын хариуцлага индэр дээр суучихаад 100% мэргэжлийн сайд нар томилогдлоо гэж хэлэхийг хоёр чихээрээ сонсоод гайхахаад еертее ч итгэсэнгуй. Учир нь Б.Батэрдэнэ гишуунийг мэргэжлийн /цэргийн дарга/ бол цэргийн бух шатны сургуулийг тегссен бид нар юу болох вэ
-
Anonymous (July 25, 2016 5:16:22 pm )
HULGAICH BAYANII TENEG GOLOG NOMTOIBAYAR GEGCH ZARTAI LUIVARCHIN BANZAL MUNAG GOLOG ASUI HUMUUSEE MEREGJILIIN LUIVARCIN ZUGLASAN ZASGIIN GAZAR BOLJEE
-
Anonymous (July 25, 2016 7:53:59 pm )
Сайдууд ажлаа шуурхай эхэлмээр бна. Улс төржиж, наадамлаж ханалаа. Эх орон ард түмэн чинь хүлээж зутарлаа
-
zochin (July 26, 2016 7:15:42 am )
AIMAAR YUM EOOE
-
зочин (August 01, 2016 7:11:16 pm )
АН-аас бага давхар дээл өмслөө дөө,дэд сайд хэрэгтэй шүү
13 Comments