“Х-ТҮЦ”-ийнхэнд эмэгтэй жүжигчин эрхгүй үгүйлэгдэж байна. Тэр тусмаа алаг нүдэн Одноог хамтлагийнхан нь байтугай үзэгчид ч санагалзах болжээ.
МУГЖ И.Одончимэг нярайлснаасаа хойш бяцхан охин болоод гэр бүлдээ бүхий л цаг заваа зориулах болсон. Тэрбээр саяхан дотны хүмүүстээ “Уран бүтээлээ хойш тавьж, тайзаа эзгүйрүүлнэ гэдэг амаргүй юм байна. Гэхдээ хэнзхэнтэйгээ өдрийг өнгөрүүлж, эзэгтэйн үүрэг гүйцэтгэх чинь бүр хэцүү, ажлаа хийхээс илүү ядраадаг юм байна” хэмээн аминчлан ярьжээ.
Үүнээс үзэхэд жүжигчнээс гадна хамтлагийнхаа найруулагч, продюсерийн ажлыг давхар гүйцэтгэж байсан алаг нүдэн Одноо тайзаа их л үгүйлж байгаа бололтой.
ogloonii sonin
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 27, 2012 1:37:14 pm )
darkhan sain jujigchin shuu huuhed chin l amidraliin utga uchir shuu dee
1 Comment