Мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадорж хэлснээ хийдэг, ажил хэрэг болгодог нэгэн гэдгээ өнөөдөр дахин бататгаж байна. Учир нь тэрбээр Монгол-Японы хамтарсан Гүүний эхэс боловсруулах үйлдвэрийнхээ нээлтийг өнөөдөр хийлээ. Их аварга өнгөрсөн дөрөвдүгээр сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа эхэс боловсруулах үйлдвэрийн талаар, эхэсийн ач холбогдлын талаар сонирхолтой зүйлийг өгүүлж байсан билээ. Тэр хэлэхдээ “Эхэс бол эрдэнэ юм. Малаа хайрлаж өсгөж, үржүүлэх хэрэгтэй. 200 гүүтэй айлд ямар орлого очих нь вэ. Зөвхөн манай компани гэхэд малчдыг дэмжих тал дээр бас хөөрхөн мөнгө оруулаад явж байна. Малаасаа гардаг нэг зүйлийг ч гэсэн үнэтэй болгож, өөр төвшинд бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэ чинь сайхан үйл хэрэг шүү дээ… Зөвхөн гоо сайханд төдийгүй хөгшрөлтийн эсрэг тарианууд, үе мөчний зөөлөн шингэнийг нөхөх бүтээгдэхүүн хийж байгаа. Манай орон эрс тэс уур амьсгалтай, өвдөгнөөсөө их даардаг. Түүнээсээ болж эрүүл мэндийн эрсдэлд ордог шүү дээ. Мөн нэмж нүүрний коллаген эссенциалуудыг бүгдийг нь хийнэ” хэмээн ярьсан байсан юм.
Тус үйлдвэр өнгөрсөн жил туршилтын журмаар дөрвөн тонн эхэс цуглуулан, Япон руу гаргаж, шинжилгээний хариу нь сайн гарсан юм байна. Эхсээ маш нарийн шалгаж, ширхэгийг нь 30 мянган төгрөгөөр авдаг аж. Энэ жилийн хувьд 20 тонн эхэс авах бөгөөд цэвэрхэн, үнэр ороогүй, хөлдөөсөн байх ёстой гэсэн шаардлага тавигддаг юм байна.
Тэгэхээр одоо ингээд эхэс боловсруулах үйлдвэрээ нээчихэж байгаа тул, хүмүүст ихээхэн хэрэгтэй бүтээгдхүүнүүд хэрэглэгчдийн гарт хүрч таарах биз ээ.Боловсруулах үйлдвэрээ 22-ын товчоо орчимд япон стандартаар барьж байгуулсан аж. Ингэхдээ улсаас нэг ч төгрөгийн зээл аваагүй гэж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Саруул (July 22, 2016 3:56:38 pm )
Сайхан мэдээ байна
-
Anonymous (July 22, 2016 4:09:21 pm )
маш сайхан мэдээ байна
-
naraa (July 22, 2016 5:16:47 pm )
Mash shan medee bna amjilt husie
-
ЗОЧИН (July 22, 2016 6:34:31 pm )
ЖИНХЭНЭ ЭР ЧАДЛААРАА ЯВЖ БАЙГАА ХҮНДЭЭ. МАШ ИХ АМЖИЛТ ХҮСЬЕ
-
Ganbaa (July 22, 2016 7:04:35 pm )
Axaasaa ilvvv er hvndee.
-
bold (July 22, 2016 7:28:10 pm )
hariin ornoos ooriin byar hvcn cnadalaaraa olj irsen horongooroo bosgoson mundag eh oroncn awargadaa
-
YADARSAN ARD (July 22, 2016 11:36:14 pm )
gazar oron uul xangaigaa uxaaguigeer biznesee exelj baigaad chini unexeer ix bayarlaj baina daa ix abarga mini. zub yum xiij bga bolxoor chini 3 say ard irged chini tudiigui uul uls ex oron lus sabdagtaigaa bayarlaj baigaa daa. taniig mongoliin ard tumen buxii l talaaraa demjine ee. tsaashdaa dandaa uls ex orniixoo uul us gazar shoroogoo hunduhguigeer ard tumendee xal palgui yu xussenee xiisen ch ard bid chini bayarlan demjix bolno shuu gedgiig bitgii martaarai. ta 3 say ardiinhaa umnu xundtei gavya baiguulsan bolhoor ard tumen chini neg xesegtee l avargiigaa erxluulne ee
-
.амаан (July 23, 2016 12:53:42 pm )
Баяр хүргэе.
-
ЖамцГишүүн (July 23, 2016 2:44:43 pm )
Гайхалтай баяр хүргэе
-
АН -ЫН ахмад гишүүн (July 23, 2016 4:16:13 pm )
Баяр хүргэе
-
IRGE\n (July 23, 2016 4:38:26 pm )
bolj bna sgyy!
-
Irgen (July 23, 2016 6:01:55 pm )
Amjilt xusye. Ulam ixiig buteegeerei. Awargaa
-
Монгол (July 23, 2016 10:11:11 pm )
76 илжигийн оронд ганц монгол тавьбал дээрийг харуулж бнаа
-
E нараннаранd (July 24, 2016 9:09:31 am )
bayar hvrgie eh ornoo gesen elgemsvv setgeltei ers shuluun zantai mongoloo gesen setgeltei mundag er hvn baina iim hvn olon baigaasai horongo mongondoo omogshson zarim hvmvvs sanaa avaasai daa ajliin amjilt amidraliin saihan bvhniig hvsie
-
adilbish (July 24, 2016 11:40:08 am )
saihan baina saihan zaluu mini
-
зочин (July 24, 2016 11:56:11 am )
Сумочид маань ингээд л олсон мөнгөө улс орондоо хэрэгтэй юманд зарцуулбал тун сайхан хэрэг. Ёстой гавьяа гэж энэ. Үндэсний бөхийн мангаруудыг бодвол улс орондоо хэрэгтэй бөхчүүд бол яах аргагүй сумочид юм бна. Японы мөнгийг олж ирээд л. эх орондоо. Эд нарыг сайн шагнах хэрэгтэй.
-
БАЯРЛАЛАА (July 24, 2016 7:47:24 pm )
Эх ороноо гэх сэтгэл зүрх чинь дүрэлзэн бадарч, Данко шиг зүрхээ суглан байж эх орондоо үйлдвэр барьсанд баярлалаа АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ бас дахин АМЖИЛТ урагшаа хүү минь
-
Ganaa (July 25, 2016 6:15:15 am )
Bayrlalaa,hairt avarga mini.Ard tumniihee toloo bdagt chini bayrlaj yvdag shuu.Tanid amjilt sain saihnig husen erooy.
-
Eh oron (July 25, 2016 6:40:51 am )
zuv zyitei um hiijee ypa ypa
-
Tuya (July 25, 2016 2:21:12 pm )
амжилт хүсье
20 Comments