antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 22, 2016 6 comments

Ерөнхий сайд Сүхбаатар аймгийн ИТХ-ын хууль бус шийдвэрийг баталж, баяр наадмыг бужигнаан болголоо

нийтлэсэн Admin

 

7-22-9_700x700

Сүхбаатар аймгийн баяр наадам өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Харин аймгийн ИТХ нь хэл амаа ололцохгүй бужигнаантай байна. Тус аймагт ИТХ нь 33 төлөөлөгчөөс бүрддэг. Сонгуулийн дүнгээр АН-ын 16, МАН-ын 16 төлөөлөгчтэйгээр тэнцэж, нэг тойрогт маргаантай асуудал нь шүүхээр шийдэгдэж, 9 сард нөхөн сонгууль явуулахаар болоод байгаа. Тэгвэл ИТХ дахь МАН-ын бүлэг нь тамга, тэмдэггүй хууль бус албан баланкан дээр Засаг даргад З.Энхтөр гэдэг хүнийг томилуулахаар Ерөнхий сайдад илгээснийг батламжилж Засаг даргыг томилуулах, чөлөөлөх тушаалыг өнөөдөр өглөө ирүүлжээ. Аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэг 11 цагт аймгийн МАН-ын дэд дарга Засаг дарга Ж.Батсуурьтай уулзая хэмээн өрөөнд нь цуглаад дээрх тушаалыг уншиж, “Тамга өгөөдөх, өрөөгөө яг одоо сулла” гэхчлэн бужигнаан үүсгэв. Ж.Батсуурь хууль бусаар очсон албан бичиг ч гэлээ нэгэнт Ерөнхий сайд тушаал гаргасан бол хүндэтгэлтэй хандаж, хүлээж авч байна. Өнөөдөр баярын өдөр Тамгын газрын дарга, ажилтнууд наадмын комиссын ажилд, зарим нь амралтын байдалтай тараад явсан хойгуур тушаалыг гэнэт хүлээж авч байна. Иймд тушаалыг өнөөдөр хүлээж авснаа мэдэгдэе, Тамгыг даваа гаригт аймгийн нутгийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд хамт олноо цуглуулж тэднийхээ өмнө хүндэтгэлтэй гардуулж өгье. Харин одоо та бүхнээс хэдэн асуулт асуумаар байна гээд нэгдүгээрт, бид хууль дор хуулиа дээдэлж мөрдөж ажиллах ёстой, аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан хууль бус болсон, иймд Ерөнхий сайд руу явсан албан бичиг ямар баланкан дээр, ямар тамга тэмдэгтэй явсныг асууя. Хоёрдугаарт, Ерөнхий сайдын тушаалыг нэг намын дэд дарга уншиж танилцуулдаггүй санагдана. Тиймээс гайхаж байгаагаа асууя. Гуравдугаарт, Засаг даргын ажлыг авах гэж яаран сандчиж байгаа З.Энхтөр та Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25.5.2-т заасанчлан Засаг даргад нэр дэвшигч нь төрийн албанд гурван жил ажилласан байх гэсэн шалгуурыг хангасан уу гэдгийг асууя” гэв. Аймгийн ИТХ дахь МАН-ын гишүүд асуултанд хариулсангүй уурлаж гарч явцгаасан ч удалгүй буцан ирж Засаг даргын өрөөнд орж гарч тамга тэмдэг одоо өг гэлцэн хэрүүл шуугиан тарьж байна.

Эх сурвалж: www.polit.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (July 23, 2016 8:18:21 am )

    ENE MAH UDAXGUI SONOX BNO TA NARIIG INGE LUIVARDAACH BGECH ARD TUMEN SONGOOGUI. TA NAR UDAXGUI OGCORCH JINXENE MONGOLIIN TOLOO GEX SETGELTEI MONGOL ORNIIG XOGJUULEX CHADVARTAI NOXDUUD GARCH IREX BNO.TANAI NAM MAH MONGOL ORNII TOLOO YU CH XIIJ ZADAXGUI.ENE BAIGAA BAIDLIIN XARAACHEE.ORON NUTAG DUURGIIN SONGUULD AH TUUXEN YLALT BAIGUULAX BNO MAH–IN AVILGACHIDAA TA NAR XARAARAI

  • Zochin (July 23, 2016 5:35:24 pm )

    АН-хан хэзээ хуулиа барьдаг мэддэг болоо вэ. Ялсан л юм чинь ажилаа авчил таараа харин үүрэгт ажилаасаа чөлөөлөгдчихөөд олон юм яриад хүн доромжилдлог нь Батсуурь болон түүний нөхдийн түрүү жилүүдэдэ луйвараар албан тушаал авчихаад Сүхбаатарчуудыг тэнэг юм шиг аашилж дээрэлхэж байсныг мэдэх л юм байна. Батсуурь айгаагүй л юм бол ажилаа өгөх хэрэгтэй. Ер нь АН ийм байдалд орсон бол Батсуурь хүн зодох,доромжилох дуртай юм чинь зодоод л авах байсан байх да

  • Иргэн (July 23, 2016 5:39:36 pm )

    Harin tiimee ene Batsuuri gedeg nuhur ene aimagt bagtaj shingehgui bolson baj zaigaa hurdan tavij uguh heregteish dee. Heden terbumten boltloo bayjchihaad odoo gazar nutgiig mini hudaldah geegui l yum bol zailaach dee
    Mun tuunii amidarch bgaa suuts chini 1 terbumiin unetei genee tegeed tuuniigee turd shahaad ue ueiin zasag darga nariin oron suuts gesen shuudver gargasan bna gesen shuu

  • sukh (July 24, 2016 8:27:19 pm )

    Батсуурь тамгаа өгөхөөс үнэн голоосоо айжээ. Авахдаа яаж хүнийг гүтгэж үхэн хатан байж авлаа. Одоо муу муухай бүхэн нь гараад ирнэ гээд яаж айж байна аа. Шударга үнэн байдаг бол одоо бүх юм хуулийн дагуу болох байх. Сүхбаатар аймагт Сүрэн гэж АН-д үйлчилдэг нэг шүүгч бас байна.Батсуурьтай нэг нутаг,садан төрөл. Энэ бас хууль их завхаруулж байна аа

  • ZZ (July 25, 2016 8:30:33 am )

    uridiin zasgiin ued iim darga baij l bsan. tegeed erunxii said ni batlaad giriiseer bgaad 4 jiliig bardag togtolzoog ardchilsan nam uursduu togtooson shuu dee

  • УНШИГЧ (July 25, 2016 12:01:57 pm )

    ЯДАРГААТАЙ ЮМ, ХЭРҮҮЛ МАРГААНАА ЗОГСООГООД АЖЛАА ХИЙМЭЭР БАЙНАА, УЛС ОРОН, ИРГЭД ХЭЦҮҮДЛЭЭ, ЕР НЬ НАМ БОЛОН АЛБАН ТУШААЛЫН ХОЙНООС АМИА Ч ӨГӨХӨӨС БУЦАХГҮЙ ХЭДЭН НӨХДҮҮД ЯМАР Ч ИХ ХЭРЭЛДЭЖ ЗАРГАЛДДАГ ЮМ, ЭНЭ ЧИНЬ СЭТГЭЦИЙН НЭГ ТӨРЛИЙН ӨВЧИН ШҮҮ ДЭЭ, ОДОО БОЛИОД ШУУД Л АЖЛАА ЭХЛҮҮЛ, ҮР ДҮН…………………

antalya rent a car