antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 22, 2016 15 comments

Ж.Эрдэнэбатын кабинет өнөөдрөөс замд гарна

нийтлэсэн Admin

13588953_851551421643231_681550506_o

Өнөөдөр Засгийн газрын шинэ сайдуудыг УИХ-аар батална. Мөн Байнгын хороодын дарга нарыг чуулганаар батлах юм. Сайд нарын нэрс тодорхой болсны араас МАН мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн амлалтаасаа ухарлаа гэх байр сууриуд сонсогдож байгаа. Гэхдээ тэгээд өнөөдрийн хуралдаанаар сайд нарыг баталснаар Ж.Эрдэнэбатын кабинет өнөөдрөөс албан ёсоор замд гарах нь ээ. Шинэ Засгийн газар 13 яам, 16 сайд, 13 дэд сайдтай ажиллах юм. Мөн тохируулагч 10, хэрэгжүүлэгч 17 агентлагтай байхаар тогтоод байна.

Монгол Улсын Ерөнхий сайд – Ж.Эрдэнэбат

Монгол Улсын Шадар сайд – У.Хүрэлсүх

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга – Ж.Мөнхбат

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд – Д.Оюунхорол

Гадаад харилцааны сайд – Ц.Мөнх-Оргил

Сангийн сайд – Б.Чойжилсүрэн

Хууль зүй, дотоод хэргийн сайд –  С.Бямбацогт

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд – Н.Номтойбаяр

Батлан хамгаалахын сайд – Б.Бат-Эрдэнэ

Барилга, хот байгуулалтын сайд –  Г.Өнөрболор

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд – Ж.Батсуурь

Зам, тээврийн сайд – Д.Ганбат

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд – Ц.Дашдорж

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд – Ц.Анандбазар

 Эрчим хүчний сайд – Д.Цэнгэл

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • зочинП.Эрдэнэбат (July 22, 2016 8:36:09 am )

    сайд нар минь салбараа эддэг мэргэжлийн нөхөд юм байгаа биздээ амжилт хүсье амлалтаа ягштал биелүүлэхийг сонгогчид чинь хүлээж байна шүү шуурхай хариуцлагатай ажиллахыг дүү нараасаа хүсэж байнадаа

  • УНШИГЧ (July 22, 2016 8:41:21 am )

    чуулган дээр ярьж байгааг нь сонссон чинь ямар ч ач холбогдолгүй, зүгээр л хэрүүлч танхай балмад авир гаргаад заналхийлж сүрдүүлж дарамтлах рекет хийх гээд байгаа юм уу хаашаа юм энэ АН чинь, 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл замдаа ч гараагүй байсан юм байна шүү дээ, замдаа гаралгүй дунд нь ард түмнийхээ хамаг өмч хөрөнгө өнгөтэй өөдтэй бүхнийг үнэгүйгээр өөрсдийн болгож хөрөнгөжиж баяжаад цадахгүй нийлж идээд сууж байгаа биз дээ, албан тушаалаа ашиглан, тэр бааасан билүү бүр дэмийрээд солиорчихсон, зөнөчихсөн авгай шиг дулдрай юм хэрэгтэй хэрэггүй галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм яриад ёстой бүр балайрчихсан байнаа, нэг юмаа хэд ч ярьдаг юм үг яриа нь ямар ч эмх цэгцгүй, гол асуудлаа хөндөхгүй, зурагтаа хараад даанч дээ бид ийм л хүмүүсийг төрд гаргадаг юм байна гэж бодоод сэтгэл эмзэглээд л байж байлаа, өмнөх 4 жилд ч халаглаад л эд нарын байж байгаа царайг яана даа гээд л хааяа нэг сонсдог байсан, энэ удаа бүр өмнөөс нь ичих шиг боллоо. нам, энэ тэр гэхээсээ илүү улс орон, ард түмнээ гэх байтал чи би, нам л гэх юм, үнэхээр харамсмаар дүр зургийг хараад л бид 27 жилийг өнгөрөөжээ, гэтэл бусад улс ийм хугацаанд улс орноо суга татаад хөгжлийн оргил руу тэмүүлж байх юм даа

    • паах (July 22, 2016 2:16:08 pm )

      ман- иинхан өөрсдийгөө өмөөрч байгаа ньэээээээээээээээээ

  • zochin (July 22, 2016 9:32:33 am )

    АН-ийн гишүүд их хурал дээр олон юм гоншигноод яах вэ ард түмэн та нарт маш их эрх мэдэл боломжийг өнгөрсөн 4 жил олгож байлаа та нар даанч ард түмнээ элгээр нь хэвтүүлсэн шүү дээ одоо ард түмэндээ хайртай болчуу, харин одоо 65 суудал авсан МАН ажлаа сайн хийж амлалтаа биелүүлэх хэрэгтэй тэхгүй бол АН шиг л арчигдах байх шүү

    • ИРГЭН (July 22, 2016 10:20:24 am )

      Яг үнэн. Үүнийг ухамсарлаж буй хүмүүс их хуралд бас байгаа бололтой. А.Сүхболд гээд. С. Баярын фракциас хүн засгийн газарт бага л ороосой.

    • паах (July 22, 2016 2:17:06 pm )

      ман сөнөх нь дөхөж эээээээ

  • zochin (July 22, 2016 9:34:08 am )

    Ard tumen ta naraas mash ih zuiliig husen huleej bga shu shine zasgiin gazar shine saiduudad ajliin amjilt husie

  • zochin (July 22, 2016 9:46:02 am )

    ЗГХЭГ-ын ажлын багийн хүмүүсийг шинээр МАН-с бүрдүүлэх хэрэгтэй дэ одоо нөгөө Сайханбилэг Баярцогтын хүмүүс байгаа биз дээ

  • CEE. (July 22, 2016 11:33:27 am )

    Бат-Эрдэнэ Их хурлын гишүүн аварга маань :Давхар дээлээ өмсөхгүй сайд болохоо больё гээд бусдад үлгэр жишээ үзүүлээд өгөөч, Тэгвэл ч хүн бүр дэмжиж цаашдаа ч ард түмний хүндэтгэлийг хүлээнэ шүүдээ, Ерөнхийлөгч ч болохыг үгүйсгэхгүй шүүдээ. та нэг бодоод үзээч.

  • zochin (July 22, 2016 2:06:41 pm )

    замд гарах биш замдаа шаварт суучаад байгаа юм биш үү ккк

    • паах (July 22, 2016 2:23:35 pm )

      тэглээ

  • Anonymous (July 22, 2016 2:32:14 pm )

    Oi gutaj baina. Uhamsaraaraa saidiin shireenees tatgalzah hun alga uu? Baterdene, Namtaibayar;, Oyunxorol oo?

  • Зочин (July 22, 2016 4:04:08 pm )

    Шаварт суужээ

  • irgen (July 22, 2016 4:38:39 pm )

    Davhar deelee tailah gishuun baina uu …….. MANaikhaan

  • зочин (July 22, 2016 9:55:11 pm )

    Davhar deelee tailah hvn baina uu bolildoo davhar deeliig 4 jil yarsan shvv de MAN

antalya rent a car