antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 21, 2016 19 comments

Засгийн газрын сайд нарыг томилох хугацаа маргааш дуусна

нийтлэсэн Admin

6440ba4088c327f09036fa929de45116_1200

УИХ-аар Засгийн газрын бүтцийг батлаад байгаа. Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар сайд нарын асуудлыг хэлэлцэн,  сайд нарын нэрсийг тодруулж дууслаа. Доор нэр нь дурдсан хүмүүсийг УИХ дахь МАН-ын бүлгээр одоо хэлэлцэх юм.

Мэргэжлийн гэх тодотголтой шинэ Засгийн газар 13 яам, 16 сайд, 13 дэд сайдтай ажиллах юм. Мөн тохируулагч 10, хэрэгжүүлэгч 17 агентлагтай байхаар тогтоод байна.

Хуулийн дагуу бол Ерөнхий сайд 14 хоногийн хугацаанд танхимаа бүрдүүлсэн байх ёстой. Тэр хуулийн хугацаа нь  маргааш  дуусч байгаа юм. Мөн хуульд заасны дагуу шинээр томилогдох сайдуудын нэрсийг Ерөнхийлөгчид танилцуулах ёстой. Тэгсний дараа УИХ-аар сайд нарын асуудлыг хэлэлцэн батална гэсэн хүлээлттэй байна.

Монгол Улсын Ерөнхий сайд – Ж.Эрдэнэбат

Монгол Улсын Шадар сайд – У.Хүрэлсүх

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга – Ж.Мөнхбат

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд – Д.Оюунхорол

Гадаад харилцааны сайд – Ц.Мөнх-Оргил

Сангийн сайд – Б.Чойжилсүрэн

Хууль зүй, дотоод хэргийн сайд –  С.Бямбацогт

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд – Н.Номтойбаяр

Батлан хамгаалахын сайд – Б.Бат-Эрдэнэ

Барилга, хот байгуулалтын сайд –  Г.Өнөрболор

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд – Ж.Батсуурь

Зам, тээврийн сайд – Д.Ганбат

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд – Ц.Дашдорж

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд – Ц.Анандбазар

 Эрчим хүчний сайд – Д.Цэнгэл

Эх сурвалж: Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • зочин (July 21, 2016 4:06:09 pm )

    Ж.Энхбаяр , Ц.Нямдорж , С.Чинзориг нарыгаа тавихгүй яасан юм бол доо жинхэнэ мэргэжлийн хүмүүс шүү дээ

  • Салхич шувуу (July 21, 2016 4:11:51 pm )

    яахаараа монголын төмөр замын хөгжлийг хойш татсан Женкогийн хамсаатан сайд болдог билээ

  • зочин (July 21, 2016 4:16:22 pm )

    Batlan hamgaalahiin saidad J.Enkhbayr .sangiin saidad hurelbaatar l nariigaa tomilohgui dee

  • уншигч (July 21, 2016 4:17:17 pm )

    Энэ сайдууд бүгд л өмнө нь сайд хийж байгаад буусан нөхдүүд байна шүү, тэгэхээр өмнөх хийж байсан ажлууд өөрчлөгдөхгүй хэвээрээ, улс орон ч гэсэн хөгжихгүй гэсэн үг, яана даа бид, улс орныг маань аваад явчих лидер хэзээ гарч ирэх юм бол доо,

  • hi (July 21, 2016 4:18:07 pm )

    Hurelbaatar gishuuniig sangiin said bolgoh heregtei. MAN bol heden biznesmen, helgui, medleggui coroloo saiduudtai bolloo. Monkh-Orgiloos busad ni…

  • hi (July 21, 2016 4:19:02 pm )

    Tegeed helgui, medleggui PM and Spiker

  • зочин (July 21, 2016 5:04:18 pm )

    Гантулга Халба Аж Ахуй сайд байхдаа овоо юм хийж байсан. Энэ удаа нэр нь харагдаад овоо доо гэж бодож байсан болоогүй юм уу

  • ажиглагч (July 21, 2016 5:07:24 pm )

    Нямдорж,Гантулга нарыг сайдал томилохгүй дээ

  • sonirkhogch (July 21, 2016 5:09:41 pm )

    Ter otgonbayar,n.enxbold nar yagaa ve mergejliin zasagt mergejliin xvmvvs baival yadaj mederen de.Sonin xvmvvs bnaa.Byambatsogt n bas yuv de

  • Бичээч (July 21, 2016 6:12:47 pm )

    АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. ҮР ДҮН нь ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА. Зорилго нь ТЭР. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ТЭР. МАН аахилахыг нь аахилна. ЧАДАЛ нь тэр. САНАЖ ЯВ. МАН-ыхаан.

  • Anonymous (July 21, 2016 6:51:58 pm )

    Зүгээрээ зүгээр болж бна

  • Зочин (July 21, 2016 8:55:31 pm )

    60 тэрбумын томилгоо сайн явагдаж , биелэлээ олжээ. Дэд сайдын ханш хэд бол ? өгөх юмсан

  • otgoo (July 21, 2016 9:50:01 pm )

    Otgonbayrig bolobsrolin saidaar tomilson bol zugeer bsim doo

  • Zochin (July 22, 2016 12:15:04 am )

    Bolovsrolin saidad devshsen Barsuuri mergejliin hun bna SHUTIS-d bagsh ded zahiral hiij bsan manai angid zaaj bsan bolj bna

  • irgen (July 22, 2016 9:22:51 am )

    batsuuri gishuun chin bas doctor hamgaalsan bhaa. bolj bna

  • Naran (July 22, 2016 9:25:09 am )

    Yana daa! umnuus ni ichij bna. Hamgiin naad zah ni solongos nuhurtei,solongos helnii orchuulagch said bolohdoo yahav daa! Ardiin namiinhan ta nart ichih nuur bna UU?

  • sanal (July 22, 2016 10:55:10 am )

    J.Enkhbayar Chinzorig Nyamdorj Gandi nariig saidaar gargaj ireech ee. Ene tomilgoonoosoo bolood namiin ner navs unasan ch bidniig odoo hen ch yaj ch chadahgui gej bodood iim songoltiig hucheer hij baigaa yum baina.

  • МАН-д саналаа өгсөн иргэн (July 22, 2016 2:29:37 pm )

    Чинзориг Ж.Энхбаяр Отгонбаяр Ганди Энхтүвшин Содбаатар Хүрэлбаатар Нямдорж Хаянхярваа нарыг сайдад ороосой гэж бодоа байсиймсан орохгүй юм байх да

  • зочин (July 22, 2016 2:30:28 pm )

    Эрчмин сайдад өөр хүн алга уу

antalya rent a car