antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 21, 2016 5 comments

Чингисийн талбайд 350 уран нугараач нугарна

нийтлэсэн Admin

nugaralt

 “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд  урлаг, спорт, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулж байхаар  шийдвэрлэсэн.  Энэ жилийн Үндэсний их баяр наадмын үеэр жуулчдад зориулан Монголын сонгодог урлагийн ноён оргил “Учиртай гурван толгой” дуурь, “Улаанбаатарын үдэш” рок поп оддын шоу тоглолт, Талын бүжиг” Монгол туургатны бүжгийн их наадам, Морин хуурын фестивал зэрэг томоохон соёл, урлагийн арга хэмжээг Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулсан юм.

Харин ирэх наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд  “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг зохион байгуулах бөгөөд энэ өдрүүдэд “Уул усны домог” уран нугараачдын үзүүлбэрийг толилуулна. Энэхүү үзүүлбэрт орон нутгаас болон нийслэлийн дүүргүүдээс шалгарсан 350 уран нугараач, шилдэг багш нар оролцож  Монголын уран нугаралтыг Геннисын номонд бүртгүүлэхээр бэлтгэлээ хангаж байна.

Дэлхийд гайхагддаг монголын уран нугараачдын шилдэг үзүүлбэрийг 8 дугаар сарын 6-нд Чингис хааны нэрэмжит талбайд хүрэлцэн ирж үзэхэд нээлттэй юм байна.

Эх сурвалж: Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • зочин (July 21, 2016 11:12:29 am )

    гайхалтай

  • Хангай (July 21, 2016 1:59:22 pm )

    Болж байна.Геннист бүртгүүлэх нь маш зөв.

  • Anonymous (July 22, 2016 1:04:16 am )

    Уран угсралтын багш гэх хүмүүс гадаадад патентын алдаж явахаа болимоор бна.

  • zochin (July 22, 2016 12:50:40 pm )

    YAMAR GOYO YUM BE MONGOLIIN GAIHAMSHIG

  • zochin (July 22, 2016 12:54:36 pm )

    MONGOL HUND ZAYASAN HOSGUI IH AWYAS SAIHAAN SAIHAN OCHIJ HARG BAYASAG SETGELEE SERGEENEE

antalya rent a car