Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эдгээр хууль тогтоомжийн төслүүдийн талаархи танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эдгээр хууль тогтоомжийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлсэн гэдгээ дурдав.
Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөлд шинэ Засгийн газар нь бүтцийн хувьд Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн сайд нар зэрэг 16 гишүүнтэй байхаар тусгажээ. Үүнд:
Монгол Улсын Ерөнхий сайд;
Монгол Улсын Шадар сайд;
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд;
Гадаад харилцааны сайд;
Сангийн сайд;
Хууль зүй, дотоод хэргийн сайд;
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд;
Батлан хамгаалахын сайд;
Барилга, хот байгуулалтын сайд;
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд;
Зам, тээврийн сайд;
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд;
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;
Эрчим хүчний сайд;
Эрүүл мэндийн сайд.
Мөн шинэ Засгийн газар 13 яамтай ажиллах бөгөөд үүнээс Байгаль орчин, аялал жуулчлалын, Гадаад харилцааны, Сангийн, Хууль зүй, дотоод хэргийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамд үндсэн чиг үүргийн, харин Батлан хамгаалахын, Барилга, хот байгуулалтын, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын, Зам, тээврийн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Эрчим хүчний, Эрүүл мэндийн яам нь чиглэлийн яамд байхаар тусгасан байна.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаархи саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлж буйтай холбогдуулан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Уг тогтоолын төслөөр шинэ Засгийн газар нь тохируулагч 10, хэрэгжүүлэгч агентлаг 17, нийт 27 агентлагтай ажиллахаар тусгасан бөгөөд Засгийн газрын агентлагуудын тоонд өөрчлөлт орохгүй байхаар зохицуулжээ. Тухайлбал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газрыг Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Гааль, татварын ерөнхий газрыг тусад нь салгаж Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрыг Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар болгох, Газрын тосны газар, Ашигт малтмалын газрыг нийлүүлэх, шинээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар байгуулахаар зохицуулжээ. Түүнчлэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүд болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг шинэчлэн батлахтай холбогдуулан 44 хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна. Ингэснээр дээр дурдсан агентлагуудын чиг үүргийн давхардлыг арилгаж, нөөцийг зөв хуваарилах, салбарын хэмжээнд төрийн бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах ажлыг чанартай, үр дүнтэй, шуурхай, хүртээмжтэй явуулах шаардлага хангагдана гэж үзэж буйгаа Ерөнхий сайд хэллээ.
Эдгээр хууль тогтоомжийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулав. Тус байнгын хорооны гишүүдийн дийлэнх олонхи нь эдгээр хууль тогтоомжийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн юм.
Мөн хууль тогтоомжийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус намын бүлгийн дарга С.Эрдэнэ танилцуулав. Тус намын бүлэг зургаан үндэслэл бүхий санал, дүгнэлт гаргаж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбогдсон эдгээр хуулийн төслүүдийг дэмжих боломжгүй гэж үзсэн байна.
Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Сарангэрэл, О.Баасанхүү, Ц.Даваасүрэн, Х.Нямбаатар, Г.Занданшатар, С.Эрдэнэ, Ж.Энхбаяр нар Ерөнхий сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Г.Занданшатар, О.Баасанхүү нар саналаа хэллээ.
Ингээд байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон 58 гишүүн санал нэгтэйгээр Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг шинэчлэн батлахтай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул хууль тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөсөн юм.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 09.00 цагаас хуралдах товтой юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (July 21, 2016 9:07:04 am )
яам агентлагийн бүтцийг дэмжиж байна. 100 ямаанд 60 ухна гэгчээр төсвөөс санхүүждэг хэрэггүй, орон тоог бууруулах хэрэгтэй.
-
я.сүрэн (July 21, 2016 9:10:12 am )
Орон тоо бүтцийг дэмжиж байна. төсвөөс санхүүждэг хэрэггүй, давхардсан орон тоог хасаж үргүй зардлыг багасгах хэрэгтэй
-
Бичээч (July 21, 2016 9:19:09 am )
1238 хүнийг чөлөөлж оронд нь намдаа өөрсөддөө мөнгө босгох чиг үүрэг бүхий ДЭД САЙД хэмээх МАНуухайнуудыг ажиллуулах нь дээ.Аж үйлдвэрийн яамгүй, дэд сайдуудтай, олон давхар дээлтэнтэй засаг байгууллаа. Хэлж байсан үг хийж байсан ажлаасаа ухарсан байна.
-
зочин (July 21, 2016 11:11:41 am )
ялахын тулд юу ч амалж гардагын жишээ энэ, ажил хийхээсээ илүү албан тушаал горьдогсод нь их байгаа биз.
-
иргэн (July 21, 2016 11:54:53 am )
уг нь монголд 3 яам байхад хангалттай. Хүний яам, малын яам, газрын яам. Өөр яамны хэрэг ч байхгүй. Бүгд худлаа ярьж зүгээр сууцгаана.
-
СЭХЭЭТЭН (July 21, 2016 12:43:57 pm )
ТӨРИЙН БАЙГУУЛАГЫГ АРДЧИЛСАН НАМ ӨӨРИЙН АЖИЛГҮЙ ХҮМҮҮСИЙГ ТЭЖЭЭХИЙГ ТУЛД АЛТАНХУЯГ ЧИНЬ ТӨРӨӨР ТОГЛОСОН ОДОО ХЭВЭНД ОРУУЛАХ ГЭЖ ЗОВЖ БАЙНА. ИХ САЙН БОЛОМЖИЙН ЗАСГИЙН БҮТЭЦ БАЙНА ЛЭЭ. ЗААВАЛ АЖ ҮЙЛДВЭРИЙН ЯАМ ХЭРЭГТЭЙ ЮМ УУ. АЖ ГЭДЭГ ҮГИЙН УЧРЫГ МЭДЭХ ҮҮ.
-
Төрийн ахмад түшээ (July 21, 2016 12:58:06 pm )
Бүтцийг дэмжиж байна. Харин дэд сайд нарынорон тоо илүү байгааг эцсийн шийдвэртээ тусган хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
-
зочин (July 21, 2016 2:48:26 pm )
дэд сайд хэрэг байна уу даа Олон жил нэг ийм орон доон дээр сул нөхөр л явж байхыг бид мэдлээ шүү дээ. Дараа нь яаманд баахан сул мэргэжилтнүүд ажиллана. Яг үнэнэдээ бүтээх гүйцэтгэх доод шатанд нь хүч үнэндээ дутдаг даа. Бүгд л “яам” -аар шургахыг бодох хэрэггүй байх. Харин хүч хэрэгтэй газар нь ажиллаж гэмээ нь хөгжилд хэрэг болох байх
-
Huwsgul (July 21, 2016 3:42:04 pm )
Ali ch alban baiguullagad hiih zuil baga iluuts oron too olon bna shuu dee, tom jijig alban baiguullaga adilhan, tusuw hemnemeer bna shuu dee.
-
Enkhtuya (July 21, 2016 4:15:34 pm )
зөвөө зөв, бага орон тоогоор их ажил амжуулах хэрэгтэй, жижигрэх тусмаа төсөвийн хяналтгүй том толгойтой биеэ даахгүй рахиттай хүүхэд шиг бүтцээр олон жил явлаа
-
Бичээч (July 21, 2016 6:16:39 pm )
АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. ҮР ДҮН нь ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА. Зорилго нь ТЭР. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ТЭР. МАН аахилахыг нь аахилна. ЧАДАЛ нь тэр. САНАЖ ЯВ. МАН-ыхаан.
-
Anonymous (July 21, 2016 8:26:06 pm )
Enxbold Sandui nariin alban tushaaliin naimaa yag yarisan yosooroo ehelj baina daa. Tulburuu hiisen humuus tomilogdoj ehellee. Said naraas ehleed. Mungutei l bol hen ch bolj boldogiig Namtaibayar haruullaa.
12 Comments