Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад албан бичиг илгээлээ. Тэрбээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай Зөвшилцөх саналтай холбогдуулан өөрийн байр сууриа илэрхийлжээ. Албан бичигт:
“Монгол Улсын Ерөнхий сайд таны Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай зөвшилцөхөөр 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/1-130 дугаартай албан бичгээр ирүүлсэн санал, түүнд хавсаргасан Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт оруулах төслүүд, нийт 81 хуудас материалтай танилцаад дараах саналыг хүргүүлж байна. Үүнд:
Нэгдүгээрт, Үндсэн чиг үүргийн яамдын тоог нэмэх санал нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хаших боломжийг нэмэгдүүлж байна. Энэ нь УИХ-д олонхи болсон намын Монголын ард түмэнд өгсөн амлалтай нийцэхгүй, мөн төрийн хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг заагтай, хариуцлагатай, харилцан хяналтай хэрэгжүүлэх зарчимтай зөрчилдөж байгаа учраас дэмжих боломжгүй.
Хоёрдугаарт, Үйл ажиллагаа нь жигдэрч, үндэсний үйлдвэрлэгчдийн талархал дэмжлэгийг хүлээж байсан Аж үйлдвэрийн яамыг татан буулгаж, чиг үүргийг нь бусад яам руу хуваан хавсаргах саналыг дэмжихгүй байна. Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдлыг хангахад үйлдвэржилтийн нэгдсэн бодлого зайлшгүй хэрэгтэй болно.
Гуравдугаарт, Төр, засгийн байгууллагын нэр, бүтэц, зохион байгуулалт, боловсон хүчин тогтвортой байж гэмээнэ төрийн бодлого, үйл ажиллагаа залгамж шинжтэй, үр өгөөжтэй байна. Гэтэл эдийн засгийн үр ашиг, тооцоо судалгаагүйгээр, тодорхой ач холбогдолгүй шалтгаанаар яамдын нэрийг өөрчилж, чиг үүргийг өөр хооронд нь шилжүүлэх, мөн Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудын бараг тал нь нэр, зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлтөд өртөх санал оруулж ирсэн нь төрийн албыг цалгардуулах, төрийн мэргэшсэн албан хаагчдыг олноор халж сэлгэх, төр, засгийн үйл ажиллагааны залгамж шинжийг алдагдуулах, монгол төрийн ой санамжийг саармагжуулах зэрэг олон сөрөг үр дагавар дагуулах санал гэж үзэж байна.
Ийм учраас буруу жишгийг цэглэж, Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтын мэргэшсэн, тогтвортой залгамж шинжийг хадгалах бодлого баримталж саналаа дахин танилцуулна уу. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж” гэсэн байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (July 20, 2016 11:09:33 am )
Зөв байна
-
Захианы эзэн (July 20, 2016 11:29:12 am )
Яасан түүхий ерөнхий сайд вэ
-
зочин (July 20, 2016 11:30:42 am )
зөв шүү дээ. сонгуульд гарсан нам нь л гэхээр дураараа яам тамгийн газруудыг өөрчилж болдог гэж бодоогүй биз дээ Эрдэнэбатаа.тэр газруудад өчнөөн олон хүн ажилладаг. тэдгээрийн цаана тэжээж байгаа гэр бүл нь бас байдаг. тэд чинь бүгд л хүмүүс. тэд бүгд мал биш…бидний хэдэн албан хаагчдыг дур зоргоороо ХАЛЖ, СОЛЬЖ, ӨӨРЧИЛЖ болохгүй. учир нь бид ийм тэнэглэлийг танай намаас хүлээгээгүй. гэдгийг та бүхэн сайн санаарай.
-
саак (July 20, 2016 11:44:01 am )
заааааааааааааааааз
-
zochin 5 (July 20, 2016 12:13:19 pm )
яамдын тоог цөөлөх нь зөвшдээ АН-ын өөрсдийн хүмүүсдээ гаргасан илүү орон тоонууд
-
2016.07 (July 20, 2016 12:45:33 pm )
Эрдэнэбатыг дэмжиж байна. Учир нь АН өөрсдөдөө тааруулж засаг байгуулсан нь үнэн шүү дээ. Одоо ч Элбэгдорж явталаа МАН_дд шавар хаах шиг л болно доо. Муу хар гоё яригч
-
Зочин (July 20, 2016 1:00:34 pm )
Зөв яамдаа цөөл. Аж үйлдвэрийн яамаар яах юм давхар давхар уул уурхайн яам байхад Элбэгээгийн Шоу эхэлж байнаа. наад Эбгээ чинь одоо хэсэгтэй солиорноо
-
Коммунист (July 20, 2016 1:06:59 pm )
Ерөнхий сайд нь яахав тэр намын дарга гэж нэг хөлдүү баяны хийж байгаа ажил шүү дээ. Адгалж жижиг дунд үйлдвэр ажилуулж үзсэн нөхөр биш зүгээр л албан тушаалаа ашиглаж газрын, албан тушаалын наймаа хийж байсан нөхөр шүүдээ. нөгөө бадамжунай, батбаяр нараа удахгүй дуудах байхдаа.
-
Иргэн (July 20, 2016 1:16:19 pm )
Аж үйлдвэрийн яам гэж банхар царайт Эрдэнэбатад зоиулж байгуулсан ганц үйлдвэргүй шахам, юу хийж байгаа нь ойлгомжгүй яам байсан.
-
Moogii (July 20, 2016 1:58:15 pm )
Ebi namiin daalgavaraar eserguutsej bnuu haha argaa yadsan amitan yumaa daa zailuul negseg humuusiig hii alban tushaald suulgachihsan odoo tgd nuguudvvl Alia aldaal
-
иргэн (July 20, 2016 2:11:29 pm )
АН-ын чадваргүй нөхдийн хоргодох байр болсон тэр олон агентлагаар юу хийнэ.Суманд ажилгүй гологдсон тархиндаа юмтай нөхөр ХХАА Яам төлөөлөөд Завханд галзуурсан тууж явна.Улс хөгжих үү.
-
zochin (July 20, 2016 2:15:41 pm )
АН-ын ЗГ 16 яамтай 19-үүлээ давхар дээлтэй сайд байсан
МАН-ын ЗГ 16 сайд 13 яам түүнээс 5 нь давхар дээлтэй байна
-
Зочин (July 20, 2016 2:30:47 pm )
МАН-ынхан сү.батболдын засгийн газар шигээ ажиллаж чадах уу.
-
hhhh (July 20, 2016 2:53:10 pm )
Zuv bna. Amlaltaa bieluulekh kheregtei
-
хасаа (July 20, 2016 2:54:25 pm )
Эвээ чиньсэтгүүлч хүн шүүдээ Аж үйлдвэргүй байж яамаар нь юугаа хийх юм вэ? Харин монголын хувьд мал аж ахуйн түүхий эдийг боловсруулах шаардлагатай.яамд,агенлагуудыг хооронд нийлүүлж цомхон апарадтай байх шаардлагатай.Төрөөс цалин авдаг авилгачдаар яах гээд байгаа юм.Эвээ хэнийг хамгаалаад байна вэ Ерөнхий сайдынх зөв
-
zochin (July 20, 2016 3:22:50 pm )
Маш зөв.Өмнө нь болж байсан ажлыг үгүсгэж хэрхэвч болохүй шүү дээ.Албан тушаалтны тоог цөөрүүлэх хэрэгтэй.Давхар дээлгүй байх ёстой.Сайд нарын томилгоог зөв хийж,мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүлэх хэрэгтэй.Ерөнхийлөгч энэ бүх үйлдлийг сайн хянаж,болохгүй асуудал гарвал хоригоо тавих хэрэгтэй.Ерөнхийлөгчийг энэ удаа дэмжиж байна.
-
Жижи (July 20, 2016 3:58:50 pm )
Ерөнхийлөгч шиг зангарагтай байж чадлаа
-
zochin (July 20, 2016 4:39:30 pm )
Аж үйлдвэрийн яам чинь тэр чигээрээ л сэлэнгэд эрдэнэбат даргынхаа сонгуулийн ажилд ажилласан шүү дээ төрийн ажлыг тэгж хаяж явж болдог юм биш үү цалингаа аваад сонгуульд ажилладаг яам ард түмэнд хэрэггүй э татан буулгаж нэгтгэх нь зөв
-
zochin (July 20, 2016 4:42:17 pm )
ерөнхийлөгчөө дэмжиж ажиллаад үз одоо хааж боох гээд янх юм бэ хамтран ажиллал даа
-
зочин (July 20, 2016 5:47:22 pm )
Зөв Зөв Халамжлахаа биш хөдөлмөрлөж хийж бүтээхээ 1-рт тавих хэрэгтэй
-
Бичээч (July 20, 2016 6:00:12 pm )
АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. ҮР ДҮН нь ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА. Зорилго нь ТЭР. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ТЭР. МАН аахилахыг нь аахилна. ЧАДАЛ нь тэр. САНАЖ ЯВ. МАН-ыхаан.
-
Huzuugui hyatad (July 20, 2016 6:49:26 pm )
Энэ нэг тэнэг хужаагийн эрлийз одоо жаахан юм хийх гэхээр хийлгэхгүй баахан тэнэгтэнээ, үхэж далд орсон дурак чинь
-
zochin (July 20, 2016 7:10:53 pm )
ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ САНАЛ НЭГ БАЙНА. ЦОМХОН, ЧАДВАРЛАГ, МЭРГЭЖЛИЙН, ДАВХАР ДЭЭЛГҮЙ, ДЭД САЙДГҮЙ, ОЛОН НАРИЙН БИЧИГГҮЙ БАЙВАЛ ЗҮГЭЭР
-
Монголын жирийн иргэн (July 20, 2016 7:59:36 pm )
Ерөнхийлөгч тэгээд засгийн газраа байгуулаач
-
meneg (July 20, 2016 10:06:35 pm )
AH davhar deelgyi baij chadaj bcn uu MAN jiriin gishvvdeesee said bolgoson bol vnelgee avah bailaa Ene hedees eer hvn baihgyi yumuu daraachiin songuul oirhon gedgiig hatuu sanaarai
-
Давка (July 20, 2016 10:09:02 pm )
Ардчилсан намын гар хөл бологчиддоо зориулсан олон яам газрыг татан буулгах нь зөв ганц ч лоигтой үйлдвэргүй байж аж үйлдвэрийн яамаа яах юм бэ Ардчилсан намыхан баахан мөнгө замруу хийсэн тэр мөнгөөр ганц том үйлдвэр бариад ажлын байр бий болгосон бол зүгээр л байсан байх.Харин сайд нар нь давхар дээлгүй байх хэрэгтэй.ардын намыхан Бурмаа шиг л битгий новшироорой
-
Консеровын лааз (July 20, 2016 10:47:10 pm )
Дээр үед хятадын радойгаар Цэдэнбал консеровынхаа лаазыг ч хийж чадахгүй байж коммунизм байгуулна гэж хуцаваа гэж байсан одоо ч түүнийээ хийхгүй байж аж үйлдвэрийн яамаар юугаа хийх вэ.олон яамаар яах вэ монголд 9-н яам л хэрэгтэй гэж хэлэх ёстой байж дэмий донгосч байх хэрэггүй шинжааны тагнуул юмуу хаашаа юм
-
Anonymous (July 21, 2016 7:56:15 am )
Сайн уу. жирийн иргэн хүний хувьд саналаа нэмэрлэе. АН засаг аваад төрийн албан ажиллаж байсан хүмүүсийг яаж халж байлаа. Тэдэндээ зориулж олон ч хэрэггүй орон тоог бий болгосон. тэгэхэд ерөнхийлөгч та дуугарч байсан уу. одоо л халж болохгүй гэж төрийн албан хаагчдыг өмөөрч гэнэ дээ. Өөрсдийнхөө төрд шургуулсан чадваргүй хүмүүсийг халагдчихвий гэхээс айж байгаа юм биш үү. Та бол бид бүгдийн аав байсан. Гэтэл ингэж ялгавартай ханддаг эцэг бидэнд хэрэггүй. Төрийг чадварлаг цомхон бүтцээр удирдах нь зөв, давхар дээлний хэрэггүй шүү. Яамдын тоог цөөлөх нь зөв. Энэ бол миний бодол санал.Иргэдийн бичсэн саналыг худлаа ч гэсэн уншиж үзээрэй гуйя. Та нарт хэрэг болох санал тэднээс гарна шүү. Төрийн өндөр албан тушаал дээр очоод ажил албан тушаалаа, эрх мэдлээ алдчихвий гээд өөр бодох юмгүй тэ нарыг бодох вм бол ард түмний нүд соргог байгааг дуулгая.
-
Иргэн (July 22, 2016 12:38:51 pm )
КРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВ ӨӨ. ДАВХАР ДЭЭЛТЭНГҮҮД ТӨР ТҮМНИЙ АЖЛЫГ ХИЙСЭН БОЛЖ ЦАЛГАРДУУЛДАГ НЬ АМЬДРАЛААР БАТЛАГДСАН ШҮҮ ДЭЭ. ГУРВЫН ДУНД ЖОРООЛОГСОД, ГАДААДАД ЗУГААЛАГСАД ЧУХАМ ТЭД БОЛДОГ ОО.
-
Иргэн (July 22, 2016 12:39:23 pm )
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВ ӨӨ. ДАВХАР ДЭЭЛТЭНГҮҮД ТӨР ТҮМНИЙ АЖЛЫГ ХИЙСЭН БОЛЖ ЦАЛГАРДУУЛДАГ НЬ АМЬДРАЛААР БАТЛАГДСАН ШҮҮ ДЭЭ. ГУРВЫН ДУНД ЖОРООЛОГСОД, ГАДААДАД ЗУГААЛАГСАД ЧУХАМ ТЭД БОЛДОГ ОО.
30 Comments