antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 19, 2016 16 comments

Мэргэжлийн Засгийн газар 16 сайдтай байна

нийтлэсэн Admin

5tt4eiiltcvtm4ub0lrhvb3r54

Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрын бүтцийн зураглал тодорч эхэлсэн байна. Ж.Эрдэнэбатын  кабинетын сайд нарын  4 нь давхар дээлтэй байх боломжтой. Чиглэлийн дөрвөн яамыг удирдах хүмүүсийг УИХ-ын гишүүн байхыг хаа хаанаа хүлээн зөвшөөрсөн. За харин бусад яамдын тухайд дан дээлтэй нөхдүүд сайдын албыг хаших ёстой байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзах үедээ хэлэхдээ  “Мэргэжлийн Засгийн газар гэдэг бол тухайн салбартаа дадлага туршлагатай, тэндээ ажиллаж туршлага хуримтлуулсан, салбараа мэддэг хүнийг ажиллуулахыг хэлнэ. Тухайн салбарт ажиллаж байгаагүй буюу өөр мэргэжлийн хүн бол мэргэжлийн бус гэж үзэж байгаа. Засгийн газрынхаа бүтцийг хийхдээ аль болох цомхон, цөөхөн, чадварлаг бүтцээр ажиллая. Давхар дээлийн зарчмыг та ч гэсэн шүүмжилж байсан. Бид ч шүүмжилж байсан. Тийм учраас үүнийг өнөөгийн байгаа түвшингээс харьцангуй бууруулна. Үндсэн чиг үүргийн яамдын сайд УИХ-ын гишүүн байх нь ажил явуулахад дөхөмтэй гэж үзсэн… Үндсэн чиг үүргийн 4 яам байгаа. Байгаль орчин, Хууль зүй, Гадаад харилцаа, Сангийн яам байна.” хэмээн хэлж байсан билээ. Тэгэхээр энэ дагуу асуудал явагдах нь тодорхой байгаа. Харин яамдын тооны тухайд эх сурвалжуудын мэдээллээс үзэхэд Ерөнхий сайдыг оролцуулаад 17 сайд, 13 яамтай байхаар төлөвлөж хуулийн төслийг боловсруулсан гэх мэдээлэл байгаа юм. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд,  Монгол Улсын сайд, Монгол Улсын Засгийн газрын хэрэг газрын дарга,Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,  Гадаад харилцааны сайд,Сангийн сайд,Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд,Батлан хамгаалахын сайд,Барилга хот байгуулалтын сайд,Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд,Зам тээврийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд,  Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд,Эрчим хүчний сайд, Эрүүл мэндийн сайдыг тус тус томилно гэх мэдээлэл байна.

Тэгэхээр эхэнд өгүүлсэнчлэн 4 нь чиг үүргийн яамд байгаа. Ер нь бол зарим яамдыг нэгтгэнэ гэх мэдээлэл эхнээсээ гарч байсныг энд хэлэх хэрэгтэй. Ямартай ч өнөө маргаашдаа багтаад Засгийн газрын бүтцийг парламентад өргөн барьж таарах болов уу.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • zochin (July 19, 2016 2:55:04 pm )

    Ард түмэнд амласнаа марталгүй чадалтай мэргэжлийн хүнээр сайд болгоорой! Тэр Цолмон,Цогзолмаа,Энхболд,Оюунхорол,Цогт баатар нар хэрэггүй ээ!Их хуралдаа хуулиа боловсруулаг. Мөнгөгүй ч гэсэн чадалтай хүмүүс манай намд байгаадаа.үндсэн чиг үүргээс бусдийг гаднаас томил,хачин томилгоо хийж ард түмнийг бухимдуулж АНамын араас улс төрөөс бүрмөсөн хөөгдөвдөө!Би энэ намд гишүүн болоод 40 өөд жил боллоо,одоо та нар нэг зөв сонголт хийж үз!Эрдэнэбат сайд та зөвхөн ард түмний эрх ашгийг л дээдлэх естой!Шахалт дарамтийг бүү хүлц! Бид танд туслана,таны томилгооноос ард түмний амьдрал шууд шалтгаална шүү!Би таныг шудрага хүн сонгосон гэж баяртай байгаа,тэр итгэлийг минь бүү хөсөрдүүл! Ард түмэн сонгогч олноо л бодоорой!!!

    • Hi (July 19, 2016 2:59:16 pm )

      Yasan ataArkhuu gar ve

    • Soko (July 19, 2016 5:10:29 pm )

      Яг зөв дэмжиж байна.

  • Anonymous (July 19, 2016 3:30:14 pm )

    Урьд өнгөрсөн 4 жил Нямдорж Бямбацогт 2 гишүүнээс өөр МАН гишүүн бсан гэжүү одоо болохоор бүгд гишүүн болж гэнэ

  • Дорнод Хэрлэн сум 7 дугаар баг иргэн (July 19, 2016 3:35:50 pm )

    Давхар дээлгүй САЙД байгаад УИХ-д сууж хэлэлцэх асуудалд хариулж бай. Жнь: Малчны хүүхдийн Боловсролын асуудал хэлэлцэхэд ХАА-н сайд байхгүй суудаггүй гэх мэт

  • зочинзочинззочинзочиночинзочинзочизочиннзззочиночиночинЗочин (July 19, 2016 5:08:26 pm )

    Хамгийн гол нь мэргэжлийн чадалтай хүмүүсийг томилох нь ажлын чинь 60 -аас дээш хувийг хөнгөвчлөх байхдаа үүнээс л таны байр суурь харагдана бизээ

  • Anonymous (July 19, 2016 5:34:16 pm )

    Хуц ухна шиг хэдэн байдаг гаруудаа тавибал хол явахгүй шүү МАН. Ард түмэн шинэлэг ажиллана гэж харж бгааг бүү март.

  • Anonymous (July 19, 2016 6:53:27 pm )

    11 yantai bai.
    3 cay hyntei ylcad 9 yam hangalttai. Cain bodooroi. Cain ajillahgyi bol….

  • зочин (July 19, 2016 7:48:47 pm )

    Ээ мэдэхгүй дээ албан тушаал булаацалдсаар дуусна биздээ чаваас

  • БатаазочинЗочинзочин (July 19, 2016 9:12:16 pm )

    Ирэх сонгуульд ялагдахаар төр үймүүлэгч нараа сонгохыг хүсъе . Чадваргүй бүдүүлэг хэрүүлч хирнээ бусдын дээр байх дуртай тэнэгүүдийг сонгох хүсэлтэй байна . МАН -н хойтохыг уншихаар хүнийг сайдаар сонго

  • Зочин (July 19, 2016 9:16:50 pm )

    Өнөөдөр монголд төрөөр тоглож сурсан мэргэжлийн төр үймүүлэгч бий болсон .Тэд нарыг ард түмэн мэднэ

  • утсан хүүхэлдэй хэрэггүй (July 19, 2016 11:26:42 pm )

    Бялууны булан оногдуулах гэж хэрэхий олон сайд яам байгуулах нь ялсан намын аксиом болоо юу .Сонгуулийн өмнөх амлалт давхар дээл ,мэргэжлийн яам гэх мэтээсээ булзах хэрэггүй.Ерөнхий сайд болсон юм бол тэр намын даргын албан тушаалаа ав ,эсвэл өөрөө сайн дураараа огцор.Хэдхэн хоногийн өмнө бас өөрөө бас нэг утсан хүүхэлдэйнээс тамгаа шилжүүлж авснаа мэдэж байгаа биздээ Одооны яамдууд дотор мэргэжлийн бус шахааны олон хүн шургалсныг хэл амнаас айхгүй цэвэрлэх шаардлагатай зоригтой бай

  • arai olon (July 20, 2016 7:46:11 am )

    13 яам 16 сайд дээр нь дэд сайд ийм нүсэр аппарат ажлаад үр дүнд хүргээд монголын эдийн засгийг хөл дээр нь босгоод ир дээ . арай л хэтэрхий том олон биш үү Сайдаа

  • zozinzohinohinchin (July 20, 2016 8:47:30 am )

    Bymbatsogt hereg erhleh gazriin darga buguud said Nymdorjiig huuli zui dotood hergiin said bolgovol deer dee Munhbat shig alia salbadaigaar yu hiihev dee Hurelsuhiig shadar said bolgovol zugeersen

  • zochinZOCHIN (July 20, 2016 8:53:14 am )

    baterdene huuli zvin said bish shv arai tom tenegtehgvi bizde Namdorjiig tabi

  • zochin (July 20, 2016 7:07:12 pm )

    АРАЙ Л ОЛОН ЯАМ БАЙНА ДАА ХУУЧИН 9 ЯАМТАЙ АЖИЛЛААД БОЛООД Л БАЙСАН ИЙМ БАЙЖ ЗАРДАЛ ХЭМНЭЖ АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЖ ЧАДНА ГЭЖ ҮҮ

antalya rent a car