antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 19, 2016 2 comments

Монголбанк: Зах зээлийн эрсдэл буурна

нийтлэсэн Admin

15151

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл баяр наадмын өмнө буюу 7 дугаар сарын 7 болон 8-ны өдрүүдэд хуралдаж, Бодлогын хүүг өөрчлөлгүй хэвээр хадгалах шийдвэр гаргасан юм. Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци 2016 оны 6 дугаар сарын  байдлаар улсын хэмжээнд 1.6 хувь, суурь инфляци 2.9 хувь болж, сүүлийн 12 сарын турш  зорилтот түвшнээс доогуур байна. Оны эхний хагасын инфляцийн гүйцэтгэл  Монголбанкны төсөөлөлтэй нийцтэй байлаа. Богино хугацаанд эдийн засгийн идэвхжилээс шалтгаалсан эрэлтийн гаралтай инфляцийн дарамт төдийлөн нэмэгдэхгүй бөгөөд оны эцэст инфляцийн зорилтыг хангахаар байна гэж төв банкнаас гаргасан мэдэгдэлд дурдсан байгаа юм.

Макро эдийн засгийн гадаад орчны тодорхой бус байдал үргэлжилж байгаа хэдий ч  засаглалын орчны тогтвортой байдал нэмэгдэхийн хэрээр зах зээлийн эрсдэл буурна. Энэ оны сүүлийн хагаст гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх хүлээлттэй байгаа нь дотоод эрэлтийг дэмжиж эдийн засгийн бодит өсөлт өмнөх оны түвшинд байх төсөөлөлтэй байна.

 Бодлогын энэ шийдвэр нь мөнгөний нийлүүлэлтийг хувийн хэвшлийн зээлээр нэмэгдүүлэх, бодит секторын идэвхжилийг дэмжих боломжийг хадгална. Гадаад цэвэр активыг нэмэгдүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах нь хувийн хэвшил агших, ажилгүйдэл одоогийн 11.6%-иас илүү хурдацтай өсөх, санхүүгийн эх үүсвэр хомсдох эрсдэлийг бууруулахад дэмжлэг болно гэж үзжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (July 19, 2016 10:27:05 am )

    ЗОЛЖРГАЛ солигдож албан тушаалаасаа огцрох бол уу хурдан солиосой

  • зочин (July 19, 2016 5:07:56 pm )

    АН-ын улс төрийн нөлөөнд орж толгойгүй юм шиг аяглаж эдийн засгийг агшаадгаа агшаачихаад одоо ямар юмных нь эдийн засгийн идэвхжилээс шалтгаалсан эрэлтийн инфляцийн эрсдэл буурна гэж яаж хэлж чадаж байна аа? Энэ чинь тийм сайхан үр дүн юм уу? Гадаад хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж яаж мэдэж байгаа юм ? Инфляци бууруулна гээд эдийн засгийн цусны гүйдлээ хаачихдаг улс манайхаас өөр байдаг юм уу? Цаасан мөнгө хэвлэж цацсаныгаа юу гэх гээв? Эрсдэлийг нь бодит салбар хүлээсэн. Төв банкинд эдийн засгийг дэмжсэн мөнгөний бодлого байдаг юм уу? эцсийн дүндээ татварын орлогыг хумиа биз дээ??

antalya rent a car