БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн манай улсад хийж буй айлчлал өнөөдөр үдээс хойш өндөрлөх юм. Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой албан ёсны хэлэлцээ хийсэн хатагтай Пак Гын Хэ өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнбат, УИХ-ын дарга М.Энхболдтой уулзах товтой байгаа юм.
Тэрбээр өчигдөр Ц.Элбэгдоржтой уулзах үеэрээ “Юуны өмнө АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе. Би 2009 онд анх удаа Монголд ирж байсан. Долоон жилийн дараа дахиад ирлээ. Долоон жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг болон ардчилал улам илүү хөгжсөнийг энд тэндгүй харлаа. Эрхэм Ерөнхийлөгч болон Монголын ард түмний хичээл зүтгэл Монголын хөгжлийг авчирсан гэж бодож байна. Өнгөрсөн 5 дугаар сард Ерөнхийлөгч та БНСУ-д айлчилсан. Түүний дараа миний Монгол Улсад хийх айлчлал болж байна. Нэг жилийн дотор хоёр улсын Ерөнхийлөгч харилцан айлчилж байгаа юм. Ганц жил дотор хоёр улсын Ерөнхийлөгч харилцан айлчилна гэдэг бол дипломат ажилд ховор тохиолдол бөгөөд хоёр талын харилцааг хөгжүүлэх гэсэн хоёр улсын эрмэлзлийн илэрхийлэл юм гэж бодож байна” гэсэн юм.
Холбоотой мэдээ
-
Ганаа (July 18, 2016 1:00:24 pm )
манай оронд зочилсон хатагтай Пак Гын Хэ танд баярлалаа. Танд сайн сайхнийг хүсье. Баяртай. Дахин ирээрэй.
-
navchaa (July 18, 2016 4:30:18 pm )
ok ok ok
-
ЦЭЦЭГ (July 18, 2016 5:28:37 pm )
Хадагтай Пак хүсээд бас санааг чинь зовоогоод байгаа хойд талын асууудалааа арай өөр өцгөөс харж бас гуй !
-
zogii. (July 18, 2016 8:53:48 pm )
nydend dulaan daruuhan hyn haragdanalee.good luck.
4 Comments