antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 18, 2016 62 comments

АН мафийн бүлгийн тогтолцоогоо халж чадах уу?

нийтлэсэн Admin

2905

Дөрвөн жил эрх мэдэлтэй байсан АН наадам хийгээд АСЕМ-ын өмнө  улстөрийн байр сууриа алдаж, дөрвөн жилийн дараа дахин эргэн ирж чадах уу гэдэг асуултыг өөрсдөдөө хэдийнэ тавьж суугаа гэхэд болно. Тэгвэл АН  өнөөдөр  Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаа хийхээр болсон гэх мэдээлэл байгаа юм. Харин нарийн товлосон цагийн талаарх мэдээлэл одоогоор тодорхойгүй байгаа юм. Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар  намын шинэчлэлийн асуудал дээр хамаг анхаарлаа хандуулна гэгдэж буй. УИХ-д есөн суудалтай болж, эрх мэдлийн эрэмбэ нь хойшилсон АН-ын даргын албанаас  З.Энхболд хариуцлага хүлээн  чөлөөлөгдсөн. Д.Эрдэнэбат  Ардчилсан намын даргын түр орлон гүйцэтгэгчийн статустай  сонгуулиас хойш  хэдэн өдөр болж буй. Цаашдын өдрүүдэд АН шинэчлэлийн их аяныг утгаар нь өрнүүлж, үр дүнд хүрэх үү гэдэг нь анхаарал татсан сэдэв мөн юм.Тэрчлэн АН-ын акулууд болох Э.Бат-Үүл, Баабар,  Да.Ганболд нарын гаргасан уриалгад өгүүлсэн асуудлуудыг намын бусад гишүүд нь хэрхэн хүлээж авч, ажил хэрэг болгох вэ гэдэг нь ирэх өдрүүдэд тодорхой болно.

Дээр дурдсан нөхдүүд хэлэхдээ  “Сүүлийн хэдхэн жилд АН нь Монголын хамгийн хаалттай улс төрийн хүчин болж хувиран, ялангуяа түүний удирдах баг нь намаасаа бүрэн тусгаарлагдсан мафи маягийн бүтцэд шилжин орлоо. Ардчиллаар овоглосон энэ нам сүүлийн арваад жилд их хурлаа хийсэнгүй, сүүлийн хэдэн сонгуулийн хугацаанд удирдах бүлгээ шинэчилсэнгүй.

Удирдлагын мафижсан бүтцээ дагаад намын анхан шатны байгууллагууд нь овгийн байгуулал, феодалын нийгмийн үеийн хошуу ноёны албатуудын зохион байгуулалтад оржээ. Тэд үүнийгээ “бүлэг”, “фракци” гэж нэрлэн харилцан ашигтай хуйвалдаанаар төр ба намын удирдах албан тушаалтны томилгоог шийдэж байна. 2012 онд АН-аас намын нэрээр парламентад суудал авах хүмүүсийн жагсаалтыг гишүүдийн саналаар бус, энэхүү ханлиг, ванлигуудын толгойлогч нарын тохиролцоогоор шийдэж байсан. 2016 онд нэр дэвшигчдийн жагсаалтыг батлахдаа, хуулийн хугацаа дуусахаас хэдэн минутын өмнө мөнөөх ханлигуудынхаа нэгдсэн саналыг үзүүлж “Бөөнөөр батла”, үгүй бол “АН-аас нэг ч хүн хуулийн хугацаанд нэр дэвшиж амжихгүй” гэсэн хувилбараар тулгаж батлуулсан. Үнэнч хамсаатны сүлжээ, төрөл садны хэлхээс болсон намын байгууллагаа эвдэхгүйн тулд шинэ гишүүн элсүүлэх, намаа өргөжүүлэх ажлыг бүрэн зогсоожээ.

Өнгөрөгч сонгуулийн үеэр нэр дэвшигчид өөрийг нь дэмжиж ирсэн олон зуун хүнийг намд элсүүлэх гэтэл намын анхан шатны байгууллагын дарга нар батлах бичиж өгөхөөс татгалзаж булзсан явдал нэг биш гарсан байна. Энэхүү тогтоцыг нь өөрчилж, АН-ыг шинэчлэх, ардчиллын зарчмыг аврах оролдлого хийсэн гишүүдийн эсрэг өөрийн мэдэлд авч, үнэнч хамжлага нарынхаа гарт атгуулсан хууль хяналтын байгууллагыг турхирч, хүссэнээ хийлгэдэг болсныг олон түмэн ч харж байна. Өнөөдөр ч энэ байдал үргэлжилж УИХ дахь намын бүлгийн ахлагч, АН-ын дарга, УИХ-ын дэд дарга зэрэг албыг өөрсдийн сонирхолдоо нийцүүлэн томилж буйгаа ичгүүргүй зарлаж байна. Энэхүү хууль бус тохироогоо гүйцэлдүүлэхээр улайрч, ҮЗХ-ын хурлыг явцуу хүрээнд долдугаар сарын 18-нд хийж, товлосон шийдвэрээ гбатлуулахаар зэхэж байна. Намын өмнөөс сонгогдсон гишүүдийн ажил албаны хувь заяаг намын гишүүдийн оролцоотойгоор, тэдний хүсэл зоригийн дагуу шийдэх ёстой гэж үзэж байна. Түүгээр ч зогсохгүй, Ардчиллаар овоглосон намын удирдлагыг гартаа төвлөрүүлж, нийгэмд хамгийн аюул учруулсан улс төрийн байгууламж болгон хувиргасан, сүүлийн үеийн дарга удирдагчид намын өмнө хариуцлага хүлээх үүрэгтэй болохыг нийт гишүүдэд сануулж байна.

Улс төрийн намгүйгээр ардчилсан тогтоц оршихгүй, Монголын голлох улс төрийн хүчин болох АН-гүйгээр Монголын улс төрийн тогтоцыг төсөөлөх аргагүй. Эцсийн дүндээ төрийн ариун байдал нь намын ардчилал, тунгалагшлаас эхтэй. Харамсалтай нь мафийн бүлгийн тогтолцоотой намын бүлэглэл бүхирдсон улс төрчдөө төрд илгээж, бохир үйл ажиллагаагаа батжуулдаг, тэр хэрээр төр бохирддог. Ийнхүү нөлөө бүхий феодалын хэмжээгүй эрх дор хураагдсан хошуу, ханлиг, ванлигийн тогтоцтой АН нь Монголын төрийн хамгийн өнгөтэй өөдтэй шинэтгэлийг санаачлагч атал төрөө хамгийн их бохирлогч болон хувирч байна. Энэ байдал нь Монгол орны хэвийн хөгжлийг гацаагаад зогсохгүй, улс төрийн ардчилсан тогтоцыг нурааж, дарангуйллын систем рүү хөтлөх аюултай гэж бид үзэж байна.” гэхчлэн өгүүлсэн  байсан. Чухам тэдний үгс хаа хүрэхийг, бусад нь хэрхэн тусгаж авахыг АН-ын ирээдүйгээс харж болох биз ээ.

Эх сурвалж: Б.Тамир, Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

62 Comments

  • ...?%, (July 18, 2016 9:24:58 am )

    Маш шударга эмх цэгцтэй АН -ыг байгуулж 2020 онд 50 – 60 суудал авах ёстой.

    • Зочин (July 18, 2016 10:39:09 am )

      мөн горьдвоо. АН-ын луйварчдыг ард түмэн дахиж хэзээ ч сонгохгүй.

      • зочин (July 18, 2016 3:24:49 pm )

        Эдгээр хүмүүсийг дахиж харахыг ч хүсэхгүй байна дөө

    • зочин (July 18, 2016 12:45:24 pm )

      Ха ха ха

  • Бичээч (July 18, 2016 9:48:35 am )

    АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. Үр дүн ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа баяжина. Зорилго нь тэр. АН хийхийг нь хийнэ. Сурсан нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Энэ үгийг мөч бүр санаж байгаарай

    • baagii (July 18, 2016 11:22:20 am )

      er ni bol mongold buteen baiguulalt ajil, horongo oruulalt geed ajil hiigeed bol yamarch shaardlagagui yum bna gedeg ni ene songuuliar notologdloo zugeer l sard 20000tog taraagaad ta nar min ard min geed hoshigruulaad l 90 jil suuj bhad boloo yum bna. mongolchuud hogjil devshil buteen baiguulalt gedgiig yas mahandaa hezee ch tusgaj avahgui yum bna. ene yanzaaraa heden bie muulaad l suuj bh durtai ard tumen yum bna

    • зочин (July 18, 2016 12:46:20 pm )

      АН бол хулгай хийхээс өөр юу ч хийж чадахгүй

    • Эх орон ч (July 18, 2016 5:31:36 pm )

      Нэг л үнэн байна энд АН 2 удаа төрийн эрхийг гартаа атгалаа Монголын эдийн засаг элгээрээ 2 лан дээр нь хэвтлээ. Өр зээл тоо томшгүй болсон ард иргэдийн амьдрал улам л муудсан. Харин тэр МАН гээд байгаа мангас чинь араас нь орж хамаг балингын цэвэрлэдэг. Нэг зүйл харагдаж байгаа та нарч гэсэн сохор биш бол харж байгаа тэнэг биш бол ойлгож байгаа. АН боловсон хүчний хувьд тун ядмаг хэдэн чадалтай хүмүүс байна аа гэхдээ тэд дээр байдаг. Тэд төрд гараад ард түмэнтэй автобусанд суугаад явдаггүй учраас доор юу болж байгааг бас мэддэггүй. Ер нь бол дор байгаа гүйцэтгэгч бүлгийнхэнээ боловсролтой чадалтай хүмүүс тавьдаггүй. Энэ тэндхийн зүгээр нэг үсчинг хорооны засаг даргаар тавьчихаар яаж хөгжих вэ дээ. Магадгүй тэр хүнд хийе гэсэн сэтгэл нь байхад яаж хийхээ бас мэдэхгүй. Учир нь тэр хүн төрийн захиргаа гэж юу байдаг талаар мэдлэг байхгүй бас туршлага байхгүй. Тэгэхээр үнэхээр АН ирэх сонгуульд ирээдүйд оршин тогтноё гэж бодож байгаа бол дээрээ зөв сэтгэлтэй чадалтай лидрүүдээ, доод хэрэгжүүлэгч дараагийн шатныхаа хүмүүсийн боловсролыг дээшлүүлж чанартай стандартад нийцсэн сургалтуудыг маш сайн явуулах хэрэгтэй болвуу. Ер нь бол энэ нам болон улс төрийн хүчнүүд, засаг төрд ажиллаж байгаа хүмүүст ЭХ ОРОН Ч ҮЗЭЛ САНААНЫ хичээл 7 хоногт 1-ээ байя сард 1 удаа 2 цагийн сургалтыг явуулвал болохгүй зүйл байхгүй. Энд та үндэс-таны нахиа Монголд л ургах ёстой гэдгийг ухааруулах хэрэгтэй юм.

      • иргэн (July 19, 2016 6:01:07 am )

        энэ үнэн, гэхдээ талцаад зөв буруу гээд тэнэгтээд яахав, сонголт хийгдсэн яаж ажиллах нь чухал муу амлаад ч хэрэггүй,саин ажиллавал ард олонд л хэрэгтэй хэн байх гол биш найзууд аа

  • Монгол. (July 18, 2016 9:51:34 am )

    “50-60 суудал авах ёстой” гэж хэлэх хамгийн амархан. Зөв л ажиллахгүй бол сонгогчид итгэхгүй шүү дээ. Хэтэрхий хийрхэж намчирхах нь иргэдийн дургүйг хүргэсэн шүү.Улаан хамгаалагч шиг авирласан мэдлэг чадваргүй хүмүүсээ арын эгнээнд шилжүүлэхгүй бол хол явахгүй. Р.Амаржаргалыгаа ургаш нь гарвал зүгээрсэн.

  • зочин (July 18, 2016 10:06:58 am )

    Амбиц ихтэй АН-ынхан шинэчлэгдэж чадах уу. Харж л байя.

    • Ажиглагч (July 18, 2016 1:15:34 pm )

      ХЭцүү дээ. Энэ олон фракцаа л устгахгүй бол. Ер нь франкц хоорондын тэмцлээс болоод ийм байдалд орчихлоо.

  • tomoo (July 18, 2016 10:23:00 am )

    Ene olon mafi yaj negdej chadah ve. Tus tusdaa salsan ni deer.

  • Gombo (July 18, 2016 10:42:33 am )

    Batuul elbegdorj 2-s masn yaraltai salah heregtei.

  • AN-Tanar Yu Hiichwe? Mash Hynd On jiluud baisan ! (July 18, 2016 10:43:18 am )

    Ard – Tymen , Tanart 4-Jiliin Erhiig Olgson , Ergeed l Ard – Tymenlyygee Huzaj bai geed
    Ailgan Syrdyyleh Bolson – Ard irgedee Helmegdyylen – Oron Shorond Hiij Mordon Baitsaj
    Zovooj Ayultai Aidastai Ayultai 4- von Jil Baisan , Garch ireed Ardchilsan Namiinhan –
    Ard – Tymenee Huzaj Bai gej baisan sayhan !
    Amaraa giin , Ynen Yg Baisan , Ene Bol Gants Amaraa giin Yg Baisangui Ard – Tymenii
    Yg Baisan Yum Shyy ! – Tanar Sain Bodooroi – Ardchilsan Namiihan –
    – Bi Yu hiichwee? – Ardchilsan Namiihan 4- von Jil / Uls – Tor / Barihdaa Mash ih Aidastai Hydestei Ayultai -Ynen Yg Helsen Hyn Shyyd l / Oron Shorond hiisen / Evgui On Jilyyd Bolj
    Ongorloo !

  • AN-Tanar Yu Hiichwe? Mash Hynd On jiluud baisan ! (July 18, 2016 10:50:20 am )

    Ard – Tymen , Tanart 4-Jiliin Erhiig Olgson , Ergeed l Ard – Tymenlyygee Huzaj bai geed
    Ailgan Syrdyyleh Bolson – Ard irgedee Helmegdyylen – Oron Shorond Hiij Mordon , Baitsaj Barisan , Horison , Barivchilsan , Zovooj – Ayultai Aidastai Ayultai 4- von Jil Baisan , Garch ireed Ardchilsan Namiinhan –
    Ard – Tymenee Huzaj Bai gej baisan sayhan !
    Amaraa giin , Ynen Yg Baisan , Ene Bol Gants Amaraa giin Yg Baisangui Ard – Tymenii
    Yg Baisan Yum Shyy ! – Tanar Sain Bodooroi – Ardchilsan Namiihan –
    – Bi Yu hiichwee? – Ardchilsan Namiihan 4- von Jil / Uls – Toriig / Barihdaa Mash ih Aidastai Hydestei Ayultai -Ynen Yg Helsen Hyn Shyyd l / Oron Shorond hiisen / Evgui On Jilyyd Bolj Ongorloo !

  • AN-Tanar Yu Hiichwe? Mash Hynd On jiluud baisan ! (July 18, 2016 10:57:11 am )

    Ard – Tymen , Tanart 4-Jiliin Erhiig Olgson , Ergeed l Ard – Tymenlyygee Huzaj bai geed
    Ailgan Syrdyyleh Bolson – Ard irgedee Helmegdyylen – Oron Shorond Hiij Mordon , Baitsaj Barisan , Horison , Barivchilsan , Zovooj – Ayultai Aidastai Ayultai 4- von Jil Baisan , Garch ireed Ardchilsan Namiinhan –
    Ard – Tymenee Huzaj Bai gej baisan sayhan !
    Amaraa giin , Ynen Yg Baisan , Ene Bol Gants Amaraa giin Yg Baisangui Ard – Tymenii
    Yg Baisan Yum Shyy ! – Tanar Sain Bodooroi – Ardchilsan Namiihan –
    – Bi Yu hiichwee? – Ardchilsan Namiihan 4- von Jil / Uls – Toriig / Barihdaa Mash ih Aidastai Hydestei Ayultai -Ynen Yg Helsen Hyn Shyyd l / Oron Shorond hiisen / Evgui On Jilyyd Bolj Ongorloo !
    Helmegdeltiin ! Aidastai On Jiluud Bolj Ongorloo – Daranguiliin On Jiluud Baisan da… … …

    • Anonymous (July 18, 2016 11:28:55 am )

      дарангуйлал байгаад байгаад социалист нийгмийн үеэс илүү байсан уу ? соц үед бол ингэж нам засгийн эсрэг үг хэлж юм бичих нь битгий хэл өөдөөс нь ганц үг ган хийж чаддаг хүн байлуу даа ???

  • songogch (July 18, 2016 11:31:51 am )

    AN-d olon olon namuud negdej baisan , odoo uzel bodolooroo salakh l heregtei , zaluuchuudaa demjeesei …

  • 2016 (July 18, 2016 11:35:53 am )

    90-оноос хойш цэгцэрдэггүй нам: улам л балмад танхай луйвар дээрэм хийсэн улсууд дүүрээд бдаг. өнгөрсөн 4 жил жижиг гуанз лангуу ажиллуулахад үйлээ үзсэн. хороо дүүрэг бол тэр чигтээ дээрэмчидийн араншинтай улсууд цугласан.

    • Anonymous (July 18, 2016 1:10:39 pm )

      ху намын цэгцэрсэн нь хаана бна ? эрх мэдэл, албан тушаал, эд хөрөнгө булаалцалдаж 2 хуваагдчихаад л байж байгаа биз дээ , бид нарын мэдэхгүйгээр дотроо бас хэд хуваагдчихаад ч байгаа юм бүү мэд …

  • Узмэрч (July 18, 2016 11:51:11 am )

    Baahan lalaruud suujiin tui tui

  • АН-ыг дэмжигч (July 18, 2016 12:30:25 pm )

    АН-д шинэчлэл,хамгийн гол нь шударга ёс хэрэгтэй. Шинэчлэгчид нь Баабар,Үүл нар биш шүү. Ан-ын уналтад Энхболд, Алтанхуяг нараас илүүтэй Бат-Үүл, Элбэгдорж болон Баярцогт тэргүүтэй АНУ болон Нүүрсчдийн бүлэглэлийнхэн гол буруутай. Ялангуяа Бат-Үүлийн нийслэл дэхь балаг,Сайханбилэгийн удаа дараагийн Рио, МСS-д давуу тал олгосон,Жастин Каплагийн орголт гээд ард түмний дургүйг маш их хүргэсэн. Харин ч Алтанхуяг зам,ЖДҮ,стратегийн орд гээд зөв баримтлалтай байсан.Энхболд Таванволгойг луйварчдаас авч үлдэж чадсан.Луйварчдад санаачлагыг өгч болохгүй. АН-д Амаржаргал, Эрдэнэбат гээд олны итгэлийг хүлээсэн лидерүүд бий. Одоо тэдэнд АН-ын жолоог өгье. Баабар, Үүл нар залууст өгье гээд өөрсдийнхөө нохойнуудыг тавиад уяагий нь барьж суух санаархалтай байгаа юм. Бүү горьд. Амаржаргалаа 2020 он. Амжилт урагшаа

  • зочин (July 18, 2016 12:44:36 pm )

    АН бол луйварчдын нам шүү дээ, ард түмэн одоо хэзээ ч АН-ыг дахин сонгохгүй

    • Anonymous (July 18, 2016 1:11:57 pm )

      МАН-ынхан тэгээд луйварчин бишүү ? мөн горьдвоо чи

  • Балт (July 18, 2016 12:52:27 pm )

    ЭНЭД НЭГ АМ ХАМАРАА УРЖ ИДСЭН НЭГ ПИЗДАА БНАА ..ЮМ Л БОЛ СОЦ ҮЁД ТА НАР ҮГ ХЭЛЖ ЧАДАЖ БАЙЛУУ ГЭНЭ . АРДЧИЛАЛ ГЭДЭГ НЬ ХАМРЫН ДОР ХАГАРАХАЙ БУРУУ ЗӨВГҮЙ БУРЖ БДАГ ГЭЭД ОЙЛГОЦОН МАЛ БНАА..АНАРХИСТҮҮЛ ТА НАР ОДОО ХЭЗЭЭ ч сэхэхээсээ өнгөрсөн дахиж яөж ч үзээл ард түмнииг мунхруулж чадахгүй ..САЙН ДУРААРАА ТАРВАЛ ТААРНА …ТЭРДЭЭ ТЭРГҮЙ УДАХГҮЙ МӨХӨЛ РУУ ГЭЭ ЯВЖ БГАА .ИХ ХУРАЛ ЧИНЬ ИХ ХЭРҮҮЛ БОЛОХ НЬ ОЙЛГОМЖТОЙ ..ТЭГЭЭД ТАРНА ..БАЯРТАЙ АНАРХИСТҮҮДЭЭ

    • Anonymous (July 18, 2016 1:13:10 pm )

      чи өөрөө пизда биш юу юмб ??? балт ч гэх шиг нохойн баас байж :))

    • Зочин (July 18, 2016 6:21:41 pm )

      яааг үнэн.

  • зочин (July 18, 2016 1:01:19 pm )

    хороо дүүрэгт дээрэмчин араншинтай хүмүүс дүүрэн жижиг үйлчилгээний газар ажиллуулах гээд үйлээ үзсэн гэж нэг хүн маш үнэн үг хэлжээ дүүргийн ажилтнууд мэргэжлийн хяналт татварын байцаагч нар хуулийн хүрээнд хүн дарамтлахыг харин ч сайн мэднэ дээ хуулийг бол жирийн иргэдийг айлгах зэвсэг болгон ашиглана жирийн иргэд хууль шүүхийн байгууллагын хүнд суртлаас залхаад заргалдахаас төвөгшөөнө бүр давраана даа жижиг үйлчилгээний газар хулгайч луйварчинг барьж өгөөд байхад цагдаа нь огт тоохгүй хулгайчийг бараг дэмжиж өхөөрдөж байгаа юм шиг ажиллана хэцүү одоо улм л хэцүү болох байх ман бол дүлий нам шүү дээ нүд чихгүй сүлжээ

  • Зочин (July 18, 2016 1:02:50 pm )

    АН-ынхан тэр чигээрээ зайлвал таарна.

  • Ажиглагч (July 18, 2016 1:13:59 pm )

    АН мөддөө улс төрд нөлөөлөл тогтоож яадахгүй болсооон. Тун харамсалтай. 2020 онд суудал авах эсэх нь одоогийн эрх барих намын үйл ажиллагаанаас их шалтгаална.

  • oogi (July 18, 2016 1:16:33 pm )

    AH darangulagch shuumjlel abdaggui humuus yaj tur barih ym be uursunduu dugnelt hii de

  • bi (July 18, 2016 1:19:53 pm )

    АН-хан Завханы Я.Санжмятаваар даргаа тавибал таарна. Энэ хүн ганцаараа УИХ болон Аймгийн ИХ-д АН-г ялууллаа Үүнээс илүү ямар баталгаа байна Энэ хүн удирдан зохион байгуулах талаараа АН дотроо илүү гэдэг нь харагдаж байна шүү дээ МАН-ы бор хадзан хонь байсанч гарсан сонгуульд гарцаараа аймгаараа яллаа Энэ гавъяа биш үү АН-н ҮЗХ энэ тал дээр нуаацтай ярилцах хэрэгтэй дээ Энэ намыг Я.Санжмятаваас өөр аврах хүн байхгүй шүү Нөгөө АН-г байнга сонгуульд ялуулдаг гээд байсан дарга байсан Алтанхуяг нь өөрөө ч гарч чадсангүй дээ АН-хан бодоорой дүгнэлт хийгээрэй харьцуулж үзээрэй дээ

  • Бичээч (July 18, 2016 1:20:42 pm )

    АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. ҮР ДҮН нь ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдаа хагартлаа БАЯЖИНА. Зорилго нь ТЭР. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ТЭР. МАН аахилахыг нь аахилна. ЧАДАЛ нь тэр. САНАЖ ЯВ. МАН-ыхаан.

  • a muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad h terehgui gelhiid ganstaie (July 18, 2016 1:53:04 pm )

    Goridtsiin shunalin tulam nuud

  • Anonymous (July 18, 2016 3:34:12 pm )

    baagii -tei sanal neg bn. Mongolchuud bid um hiih durgui, hiisen negniigee uzen yaddag, bartsaz muug n uzdeg tiim l ard tumen. Hugzil devshild mash durgui, zugeer baiz baigaad saihan amdrah durtai . Uursdiinhuu muu taliig sain uhamsarlah heregtei. Gevch uhamsarladag hun n hovor baih

  • ЭР ХҮН (July 18, 2016 4:14:12 pm )

    БАТ-ҮҮЛ НАРЫН УРИАЛГЫГ ДЭМЖИЖ БАЙНА. 90-ОНД БИД МАХН-ГЭСЭН МАНГАА БАЙДАГ ТҮҮНИЙГ Л БУУЛГАЯ ГЭЖ ТЭМЦЭЖ БАЙЖ БИЛЭЭ. 26-ЖИЛИЙН ДАРАА ТҮҮНЭЭС Ч ДОЛООН ДОР АН-ТАЙ ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ БОЛДОГ БАЙНА ШҮҮ ДЭЭ.

  • Зочин (July 18, 2016 4:45:32 pm )

    Хоорондоо алалцаад дуусах хэрэгтэй… Тэгж байж цэвэршинэ. Өөр гарц байхгүй.

  • зочинзочинззочинзочиночинзочинзочизочиннзззочиночиночинЗочин (July 18, 2016 4:51:28 pm )

    Баас хатавч үмхийгээ тавихгүй гэж үг байдаг одоогийн ардчилагчид дахин гарвал луйвраа л хийнэ шүү дээ

  • Mongol (July 18, 2016 4:51:53 pm )

    MAN-nam huuchin uzleesee salj, shinechlel hiisen,,,,20 garui jil Mongoliig suiryylsen aldaanaasaa suralzaj surgamj avsan baih gej naidaj ard tymen songoson,,,,odoo haruulah l yldej baina,,,,MAN-iin neg ayultai asuudal bol ulsiig eroosoo hogjyyldeggui um, odoo tegj bolohgui gedgiig oilgoson gej naidya.

  • Монгол (July 18, 2016 5:04:15 pm )

    Баабар, Элбэгдорж, Халзан Ганболд гурвыг харахаас бөөлжис хүрч байна. Баабар банк ухаж баяжсан, Халзан Ганболд хэдэн тн алт залгиж хөлжсөн, Элбэгдорж Эрдэнэтийн 49хувь, ХӨТӨЛийн цемент, Дарханы хар төмөрлөгийг илбийн аргаар өөрийн болгосон.

  • Зочин (July 18, 2016 6:22:54 pm )

    Элбэгдорж АН хоёроос өмнө монголын төр цэвэр байсан юм.

  • Anonymous (July 18, 2016 7:07:55 pm )

    ene hed butehgue kkkk

  • Балт (July 18, 2016 7:21:46 pm )

    Анархист араатнуудад алт шиг үг бсан ч хэрэггүй .ус шиг шиг юм хэлээд ч нэмэргүй …дээгүүр бичсэн баахан луйварчид бнаа ..хуучин цагт .бол архичин .ажил тасалдаг.авгай хүүхэнии хэрүүл хараалаас салдгүй.сахилга .шаардлага энэ тэр яривал урдаас өрвөлздөг .чадахгүй бж албан тушаалд дуртай.аваад хаячхаар өш хонзон өвөрлсөн ..тухайн ниигмиин шаарууд л МОАХ .АН иин нэгдэл болоо биздээ..Одоо бол луйвардаж олж авсан жоохон юмаа үржүүлэх гээд үхээд бгаа хэсэг шүүдээ ..Одоо та нар засгиин эрхиин төлөө сэрүүн зүүдлээд нэмэргүй….сая ЭЛБЭГДОРЖ МОНГОЛ ХЭЛЭЭР МОНГОЛ ТЁЛЁВИЗЭЭР ..14 ОНД СОНГУУЛЬ БОЛСОН БОЛ ИИМ Л ҮР ДҮН ГАРАХ БСАН ГЭЖ ХЭЛСЭНИИГ СОНСОН УУ МАЛУУДАА

  • зочин (July 18, 2016 7:30:47 pm )

    АН-г Элбэгдорж ,Амаржаргал мэтийн албан тушаалын хойноос хөөсөлдөгч нар хэзээ ч аврахгүй . Ажил хийдэг хийхдээ шудрагаар ажиллаж чаддаг нь авч явах ёстой,
    АҮ-н сайд Эрдэнэбат дайчин маягийн хүн .Манайхан ухаантай хүнийг гүтгэж өөрийг тэнэгийг тавих гээд байнга оролддог ,Үр дүн дахин босож ирэхгүй шүү

  • зочин (July 18, 2016 7:42:25 pm )

    анхдугаар чуулган дээр Пүрэвээ гишүүн М Энхболдод хандан юу гэж хэллээ Ман ын дүр төрхийг ягл тэгж тодорхойлвол таарна

  • улсболдлиалл (July 18, 2016 8:35:44 pm )

    бид бүгд монгол улсын иргэд намчирхаж талцаад хэрэггүй монгол улсын төлөө чин сэтгэлээр өөрсдийн ажлыг сайн хийцгээж бусдыг хүндэлж хайрлаж хуулиа дээдлэе эв түнжүнгүй байвал бусад гүрний хараат болж өрөндөө эх нутгаас өгвөл яана яаж эх орноо аврах эдийн засгаа хөгжүүлэх вэ саналаа Монголчууд эвтэй байвал хүчтэй шүү

  • Anonymous (July 18, 2016 9:44:52 pm )

    АН-ЫН ДАРГА НИЙСЛЭЛИЙН ДАРГА ХИЙЖ ЯЛАГДУУЛЖ НЭР ХҮНДИЙН УНГАЧИХААД ЯМАР НҮҮРЭЭРЭЭ ТЭРГҮҮН ЭГНЭЭНД СУУЧИХСАН БАЯСААД БАЙГААМ БЭ. ХАЖУУД НЬ ИНДҮҮЧИН БАЙСАН ХАМАР ГАНТӨМӨР УЛС ТӨРД ҮЛДЭНЭ ГЭЖ БАЙХ УУ, ЦААД ХУЖЭАА БАТААГ, ХУЖАА БАТТУЛГА КАЗИНОГИЙН ХЭРГЭЭР ШОРОНД СУУСАН 3 ПАТРУЛЬ, 75 МЯНГАН АМ ДОЛЛАР ХАХУУЛЬД АВЧ БАЙСАН НӨХӨРШДЭЭ. БАТҮҮЛ МУИС ЦАГААН ХУУДАСТАЙ ТӨГС Ч БАЙСАН БОЛОВСРОЛГҮЙ ШААРУУД.

  • zochin (July 18, 2016 9:59:39 pm )

    muruuduhud mungu tuluh bish. Muruuduzguu

  • Од (July 19, 2016 12:15:53 am )

    Ард түмэн 2 удаа элгээрээ хэвтсэн,,, одоо дахиад 2020 онд хэвтүүлэхнүү,, хуцваа

  • Сухбат (July 19, 2016 1:41:12 am )

    Энэ модны хожуудуудаас монголчууд сайн юм хусэх хэрэггуй биз дээ. Модны хожуул бол хожуул л байдаг лло хэн ч биш

  • Амар (July 19, 2016 6:03:15 am )

    АН д 10 жилийн дараа л улс төрд гарах орон зай байж болох л юм,Тэр болтол Намаа шинэ лэх хэрэгтэй дээ.

  • 9999 (July 19, 2016 9:14:23 am )

    битгий марга залуусаа Монголд ардчилалыг буруу хөгжүүлсэн учраас ардчиллын үнэ цэнэ алдагдсан,Арга нь тасарсан ард түмэн арай голтой юм хийдэгээр ньМАН-ыг сонголоо ядаж л чихийг нь мушгиад хөдөлгөөд байна шүү дээ.Ардчилал нь монголд анархизм, түүхээ үгүйсгэх,ахмадуудаа ад үзэх, хар амиа бодох,албан тушаалын мафи маягийн бүтэцийг бий болголоо шүүдээ.Ингэж ардчиллыг сүйтгээд байхаар итгэл алдарч байна шүү дээ

  • 5555 (July 19, 2016 9:27:56 am )

    ардчиллыг өмчлөөд байгаа нөхдүүд улс орныг 2 хуваагаад байна.Ардчилал бол бүх ард түмний оюун санаа сэтгэл зүй юм.Өмчилж бас намчирхаж байгаа нөхдүүдийг болиулаад дахин шинээр эхлэх хэрэгтэй.Ялангуяа хулгайч зэлгийч,худалч,ажил хийх дургүй,арчаагүй залхуу,луйварчин ашиг хонжоо хайгчдаас намаа цэвэрлэж дүрэм журмаа чангатгаж оюунлаг хүмүүсээр дүүргэж ардчиллаг ард түмний үйл хэрэг болгох хэрэгтэй.Фракцалдаг асуудлыг таслан зогсоох нь зүйн хэрэг.Энэ нь хувийн ашиг сонирхлын хуйвалдаан шүү дээ.Ардчилал нь ядаж ард түмний сэтгэл зүрхийг сонсож түүх соёлоо судалмаар байнаАрдчилал нь гишүүдийнхээ хүний хөгжил дээр анхаармаар байна.Чадварлаг залуучууд МАН -д байгааг анхаарах хэрэгтэй.Залхуучууд зүгээр идэгч хэрүүлч залуучууд АН-д шургалчаад байна

  • Иргэн (July 19, 2016 9:41:01 am )

    АН замы нь нээсэн ч, өөрсдөө адилхан болчихсон, буруу замаар будаа тээгээд түүндээ дүгнэлт хийхгүй байгаа шүү дээ.

  • zochin (July 19, 2016 1:20:03 pm )

    Бурхан минь Батүүл л биш шүү!! энэ алуурчин хулгайч бол дүр эсгэсэн ардчилагч шүү!! Сонгуулд ялагдчихаад ард түмэн рүү,МАНамаас сонгогдсон хүмүүс рүү шүдээ хавирч,шүлсээ үсчүүлж заналхийлж байгааг ард түмэн өнгөтөөр харсан шүү!! Чи одоо юм л бол Зоригийг алсан шигээ залхаан цээрлүүдэх арга хэрэгдэхээ болиочээ!! өгөр толгой чинь өнхрөөд өгөхөөр үр хүүхэд чинь үлдэх юм биш үү?? Үгүй бол чи өөрийнхөө булш руу чирээд орох юмуу????

  • рр (July 19, 2016 7:57:03 pm )

    сайн

  • зочин (July 19, 2016 10:08:50 pm )

    бүү маргалд удахгүй шинэ засгийн газар унана.цаана чинь яаж унагах вэ гээд Сү.Батболд тэргүүтэнгүүд харж байна.тун удахгүй тэмцэл эхлэнэ ингэж байж бүх зүйлийг цэвэрлэх хэрэгтэй

  • Anonymous (July 19, 2016 10:52:27 pm )

    oyu tolgoi bysad strategin ordo aldahgvi bh 4 jilin temtsel ehelne,bayar ,cv. batbold,m.enhbold,elbegdorj,nyamdorjtongydas haragaa salgaj blhgvi

  • МОНГОЛ (July 20, 2016 6:18:28 am )

    УЛС ГҮРНИЙГ МИНЬ УДИРДАЖ БАЙГАА ЭДГЭЭР НӨХДҮҮДЭЭС ЭР ЦЭРГИЙН АЛБАА ХААГААД, ЭХ ОРНЫХОО ТОРГОН ХИЛ ДЭЭР ЯДАХДАА ҮҮР ЦАЙЛГАЖ ҮЗСЭН, ЭХ НУТАГ ГЭЖ ЯМАР ҮНЭЭР ӨВЛӨГДСӨН БОЛОХЫГ БИЕЭРЭЭ МЭДЭРСЭН НЬ ХЭД БАЙДАГ БОЛ ???
    ЭХ ОРОНЧ ӨВГӨД, ДЭЭДСЭЭ ДОРОМЖЛОХООС ӨӨР ХҮМҮҮЖИЛ ЭДЭНД БАЙДАГ БИЛҮҮ ???

  • Mongol HUN (July 21, 2016 1:21:21 pm )

    AN g daranguilagch enkhbold ylagduulahad gol roli bolson deer bi bayrtsogt saihanbileg batbayr batuul nar mashih nuluulsunduu huurhii. Ene heden mafiin tolgoilogchdoosoo salaagui tsagt AN nam dahiad undiihgui dee huurhii….

  • Anonymous (July 22, 2016 2:37:10 pm )

    ХУ намынхан илүү туршлагатай, илүү аргатай, илүү зальтайгаараа ялгарна уу гэхээс биш адилхан л мафи биз дээ?

antalya rent a car