antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 17, 2016 19 comments

Ц.Элбэгдорж,  Пак Гын Хэ нар ганцаарчилсан уулзалт хийхдээ юу ярив

нийтлэсэн Admin

pak

 

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,  Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар ганцаарчилсан уулзалт хийлээ.

 

Уулзалтын үеэр  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Эрхэмсэг хатагтай Ерөнхийлөгчтэй хоёрхон сарын дараа дахин уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлж, Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож, арга хэмжээний ач холбогдлыг нэмэгдүүлсэн явдалд талархал илэрхийллээ

 

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол Улс олон улсын дээд түвшний уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлж, хоёр орны хооронд дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээ ойр ойрхон хэрэгжиж байгаа нь БНСУ, Монгол Улсын харилцааг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг дурдаж байв.

 

Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцон ярилцсан байгаа.

За мөн уг уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар Төрийн ордны “Жанжин Сүхбаатар” танхимд албан ёсны хэлэлцээ хийлээ.

 

Хэлэлцээний эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “БНСУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Пак Гын Хэ таныг Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаад манай ард түмэн, төр, засгийн зүгээс гүн талархал илэрхийлж, таныг болон таныг дагалдан яваа төлөөлөгчдийг манай оронд тавтай саатан морилохыг хүсье.

 

Хоёр сарын өмнө би БНСУ-д айлчилсан. Тэр үед ярьсан олон зүйл өнөөдөр ажил хэрэг болох боломжтой болж байгаад туйлын баяртай байна. Монгол Улсад АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Ингэж зохион байгуулахад БНСУ-ын Засгийн газрын зүгээс, таны зүгээс дэмжлэг үзүүлж, хаамтарч ажилласанд талархал илэрхийлье. Таны айлчлалын дараа Монгол Улс, БНСУ-ын харилцаа улам шинэ шатанд гарна гэдэгт бид итгэж байна. Таны айлчлалд улам их амжилт хүсье. Баярлалаа” гэлээ.

 

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ хариу хэлэхдээ “Баярлалаа. Юуны өмнө  АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе. Би 2009 онд анх удаа Монголд ирж байсан. Долоон жилийн дараа дахиад ирлээ. Долоон жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг болон ардчилал улам илүү хөгжсөнийг энд тэндгүй харлаа. Эрхэм Ерөнхийлөгч болон Монголын ард түмний хичээл зүтгэл Монголын хөгжлийг авчирсан гэж бодож байна.

 

Өнгөрсөн 5 дугаар сард Ерөнхийлөгч та БНСУ-д айлчилсан. Түүний дараа миний Монгол Улсад хийх айлчлал болж байна. Нэг жилийн дотор хоёр улсын Ерөнхийлөгч харилцан айлчилж байгаа юм.

 

Ганц жил дотор  хоёр улсын Ерөнхийлөгч харилцан айлчилна гэдэг бол дипломат ажилд ховор тохиолдол бөгөөд хоёр талын харилцааг хөгжүүлэх гэсэн хоёр улсын эрмэлзлийн илэрхийлэл юм гэж бодож байна” гэв.

 

Албан ёсны хэлэлцээгээр харилцан байгуулах баримт бичгүүдээ тохиролцож, худалдаа, эдийн засаг, дэд бүтэц зэрэг салбарын асуудлаар харилцан ярилцлаа.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • Зочин (July 17, 2016 6:27:53 pm )

    7 жилийн дотор энэ оронтой хамтарч юу хийсэн,худал ярьж энэ улсад айлчилж ур дун
    бхгуй дууссан уу,хэлэх уг алгаа,бушуу далд ор

  • бак (July 17, 2016 6:57:22 pm )

    элбэг дорж ер нь монголд юу хийж гийгүүлсэн юм бэ солонгосыг визгүй болгоно гээд яриад байсан арчаагүй худалч бас увайгүй муу бэрд монголын газар нутгийг зарж идээд ханагүй байна уу үхэж далд ор

  • бак (July 17, 2016 6:58:15 pm )

    одой хүн шиг тахир дутуу тэнэг

  • zob (July 17, 2016 8:03:58 pm )

    irgen ,hubi hunii cetgelgeenii soeliin tubshin dooguur, bichij bgaa zuil ni neg oncgoos harsan niigmiin unet zuils gej medehgui humuus um bichih um.

  • зочин (July 18, 2016 6:31:41 am )

    Хаанаас нь ч харсан Элбэгдорж шиг үр дүнтэй ажил хийж байгаа цаашид хийх улс төрч алгадаа.Юм хийж чадахгүй болохоороо троллудыг ашиглаж хэв галбир,яс угсаагаар нь дороромжилж аргаа барахаар аавынхаа толгойг маажив болох юм.Тэнэгүүдэд дурак зүйл бичих ийг нь хязгаарлаачээ.

  • зочин (July 18, 2016 6:33:39 am )

    Энэ хүний хийснийг харахгүй байгаа.Сохор троллчид байгаа.МАН юу ч ашиглаж Мэдээж.

  • Oyundelger (July 18, 2016 7:56:07 am )

    Chi ireeduigee haraach Demerol bagshtai uulzaach nudee nee chi her uh

  • Бадам (July 18, 2016 10:21:05 am )

    ОДОО ИЙМ БҮДҮҮЛГЭЭ ГАЙХУУЛДАГАА БОЛЬЖ БАЙГАА Ш ДЭЭ ЦААШИД НИЙТЭЭРЭЭ СОЁЛТОЙ БАЙЦГААЯ

  • Зочин (July 18, 2016 10:29:00 am )

    Дэлхий үнэлж байгаа ерөнхийлөгчдөө баярлахын оронд харааж буй хүн бол улс төрөөр галзуугийн өвчинд нэрвэгдсэн Бат-үүлийн хэлдэгээр ёстой “Лалар” гэдгээс өөрөөр хэлэх үг алга даа.

  • tugs. (July 18, 2016 10:56:12 am )

    Elvegdorj ih hogon dotor haragdahganfs alt ym bna.

  • Mongol (July 18, 2016 4:58:12 pm )

    Medeeleld heregtei, bolj ogvol ooriin sanal bodloo soeltoi, uhamsartai nemj , tailbar hiihiin orond
    dandaa hyn doromjilson zuil bichdeg usan tolgoitoi yheryyd ih baih umaa, iim hymyys chin hogjliin sadaa bolood baigaa um. Hyn doromjlood baigaa hyn oortoo dygnelt hii,,,ichij amdar.

  • ЦЭЦЭГ (July 18, 2016 5:22:17 pm )

    Хойд талын бандгар хүүгийн халдлагыг зогсоож өгөө ч л гээ биз Манай ерөнхийлөг ч өөрийг нь даагаад байгааа мэт харагддаг савдагтаал хэлнэ биз тэр савдаг юу мэдэх вэ дээ?Дэлхий өөрийнхөө сайн сайханы тулд хэнтэй ч хэнгүй ч хийх юм аа хийчихдэг савдагууд нээх мундаг болж харагдах гэж жүжиглэх нь инээдтэй

  • зочинзочин (July 18, 2016 8:36:44 pm )

    эЛБЭГДОРЖ САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА.хҮМҮҮС МИНЬ ЮМЫГ САЙН ТАЛААС НЬ ХАРЖ СУР. өөРСНӨӨ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БОЛОХООРОО АТААРХАДАГ ЮМ УУ. аДГИЙН ТЭНЭГ ЮМНУУД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛИЙН ХЭРЭГСЛЭЛЭЭР ЖААХАН_СОЁЛТОЙ МЭДЭЭЛЭЛ БИЧИЖ , ДҮГНЭЖ ЦЭГНЭЖ СУР. уЛС ОРНЫХОО ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮНИЙГ ДОРОМЖИЛЖ БАЙДГАА БОЛЬ.

  • зочин (July 18, 2016 9:37:52 pm )

    Элбэгдорж шиг Монгол улсыг дэлхийд таниулсан хүн ховор байх.Сайн ажиллалаа.Төрийн тэргүүнүүд Элбэгдоржтой ямар дотно уулзаж байна даа, гэтэл Энхболдтой яаж уулзаж байгааг харьцуулахад л ойлгомжтой байна шүүдээ. Хүний мэдлэг боловсролыг хүнтэй яаж харьцаж байгаагаас л тодорхойлно доо.Энхболд их хүйтэн хөндий харьцаж байгаа юм шиг санагдлаа. Боловсрол нь л тэр юмдаа хөөрхийдөө.

  • зочин (July 18, 2016 9:47:39 pm )

    Олон улсын тэргүүнүүд ямар их үнэлж байна даа.Элбэгдорж сайн байлаа гэхгүй Монгол улс сайн мэргэжлийн төвшинд зохион байгууллаа гэж үнэлээд байхад дээр муугаар бичигсэд юу бодож юу сонсож байдаг юм болдоо. Даанч хөлдүү толгойтой байнадаа.Ийм улсууд л Монголын хөгжлийг доош нь татаад байгаа юмшүүдээ.Тэр хүн Монгол хүн мөнүү.Монголын нэрийг дэлхий дахинд сайнаар гаргаад байгаа хүнийг муулаад байнга гэдэг чинь өөрийгөө болон үр хүүхдээ муу яваасай гээд байгаа юм байхдаа. Элбэгдоржррж удирдуулсан Монголчууд сайн байсан шүү.Дахин баяр хүргэе.Манай залуучууд сайн дураараа өдөр шөнөгүй ажиллаж эх орныхоо нэр хүндийг өргөж байгаад баяр хүргэе. Та нар шүү.

  • Хошин мэдээ (July 19, 2016 6:07:36 am )

    Сайн муу хэлүүлж байгаад их ажлын ард гарлаа даа

  • Зочин (July 19, 2016 11:31:52 am )

    Элбэгдорж монголд юу хийсэн юм юуЧ хийж чадахгуй хор найруулж хов жив ярьж ард тумэн ыг талцуулж явдаг жинхэн лалар ийм еронхийлогч урьд омно узээгуй ард тумэнийг. Эв нэгдэлийн толоо явах хун хэзээч Монгол улсын гурав дахь еронхийлогч Н ЭНХБАЯР ыг гуйцэхгуй юугаараач толгой хурэхгуй ганц АСЕ хийсэн гэж оноо авах гэвэл эндуурэл!!!!!!!!!!!!!! Ямар ч еронхийлогч гараад хийхэл Байсан энэ сонгууль ийг элбэгдорж л ман тай нийлж лувирийн сонгууль бологсон унэн !!!!!!!!!!!

  • бөбө (July 21, 2016 10:22:33 am )

    сайхан тавьсан замаар нь хурдалж ажлаа амжуулж байж, баталсан хуулиудынх нь үр шимийг идэж амьдарч байж, ичээсэй чиний хүүхүүдүүд хүүхдийнхээ мөнгөөр чамайг хоосон хонуулаагүй байх

  • Б.Алтанцэцэг (July 29, 2016 4:32:10 pm )

    манайхан нэрээ гүйцэд бичээд үзэл бодлоо бичиж байгаач нуугдаж байгаад хүний харааж ерөөх нь арчаагүй зан биш үү Элбэгдорж бидэнд дураараа уур бухимдлаа гаргаж дураараа хуцах өгч дөө хөөрхий Би 1984 онд даргыгаа шүүмжилилж үг хэлснийхээ төлөө ажлаасаа халагдаж байж билээ бид үг хэлэхдээ хүотэл цэгнэж хэлдэг байсан цаг 26 жилийн өмнөхөн байсан шүүд ээ алдаа амжилт хоёрыг ялгаж чадахгүй болтлоо бид оюун санааны доройтолд ороо юу даа Биднийг хүүхдүүд харж өсөж байгаа шүүдээ

antalya rent a car