АСЕМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалт Улаанбаатар хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Чуулганы зохион байгуулалт сайн байгааг хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид хэлж байгаа талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тэрчлэн Улаанбаатарт АСЕМ-ийн хүрээнд чуулсан улс орнуудын удирдагчид хийгээд өндөр дээд албаны хүмүүс чухал уулзалтуудыг ч энэ өдрүүдэд хийж байгааг хэлэх хэрэгтэй. Тухайлбал, Орос, Хятад, Япон улсуудын Ерөнхий сайд нар чуулганы үеэр Улаанбаатар хотноо уулзалт хийсэн юм. Тэд Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаантай холбоотой асуудлаар хэлэлцсэн нь яах аргагүй анхаарал татсан сэдэв байлаа. Уг асуудалтай холбоотойгоор Хятад Японы харилцаа таагүй байгаа талаар мэдээлэл гарсаар байгааг тодотгоё. Олон улсын Гаагийн шүүхээс Филиппин болон БНХАУ-ын хооронд эзэмшлийн маргаан дагуулсан арлуудтай холбоотой шийдвэр гаргахдаа шийдвэрийг Филиппиний талд гаргаж, БНХАУ-ын эзэмшлийг үгүйсгэсэн байгаа юм. Үүнтэй холбоотойгоор БНХАУ, Японы харилцаа хурцадсан байгаа юм. Шийдвэр гаргасан Олон улсын шүүхийн бүрэлдэхүүнд Японы шүүгч багтсан байдаг.
Тэрчлэн уг асуудалтай холбогдуулан БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд мэдэгдэл хийж, Японыг Өмнөд Хятадын тэнгис дэх аливаа маргаанд оролцохгүй байхыг шаардсан юм. Японы тал бол шүүгчийн шийдвэрт ямар нэгэн асуудал байхгүй гэж хариу мэдэгдсэн байдаг.
Тэгвэл Улаанбаатарт болсон талуудын уулзалт хоёр орны дипломат харилцааг сайжруулахад түлхэц болно гэж ажиглагчид үзэж байгаа юм. ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн тухайд БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көциантай уулзах үедээ Өмнөд Хятадын тэнгисийн маргаанд БНХАУ-ын талыг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлсэн байна. Дмитрий Медведев “Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргааныг шийдвэрлэхэд бусад орон оролцох шаардлагагүй” гэж мэдэгдсэн байна. Мөн зөрчилтэй талууд өөрсдөө хоёр талт уулзалт хийх нь зүйтэй гэлээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
н (July 16, 2016 4:53:01 pm )
Германд хэвлэгдсэн, Баруунд эрэлттэй байгаа, Амазон (Amazon) -оор 50 US$–аар борлогдож буй “ОРОС,ХЯТАДЫН ЗАВСРЫН МОНГОЛ УЛС” номонд 2 хөршийн ил,далд бодлогыг тод өгүүлжээ. Интерном, УИД, Азхурд орос монгол хэлээрх нь их хямд-25 төг байна. Amazon-ы дорхи холбоосоор
http://www.amazon.com/Mongoliya-tiskakh-eye-sosedey-blagopriyatnye/dp/3659592781/ref=sr_1_fkmr0_1?ie=UTF8&qid=1415521666&sr=8-1-fkmr0&keywords=mongolia+baasansuren
1 Comment